Эдийн засгийн нөхцөл байдал чухам яагаад ийм байдал руу орсон талаар улстөрчид хийгээд эдийн засагчид өөрсдийн санаа оноогоо, дүгнэлтээ хийж, хэлж ярьж байгаа. Тэгвэл М.Энхсайхан эрхэм дараах зүйлийг өгүүлж байна.”Монгол улс бол ОУВС-ийн аргачлалаар байгалийн нөөцөөр баян буюу “resource-rich”гэсэн ангилалд хамаардаг. Энэ ангилалд хамаардаг 51 орны 29 нь ядуу, дунд орлоготой орон юм. Байгалийн нөөцөөр баян гэж хэлэгдэх шалгуур нь ердөө л тухайн орны экспортынх нь 20-оос доошгүй хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байхад л хангалттай. Тиймээс бид өөрсдийгөө баян гэж андуурах хэрэггүй. Харин уул уурхайгаас хараат гэж ойлговол илүү зохилтой. Энэ ангилалд хамаардаг орнууд уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн циклээс шууд хараат орон юм.
Дээрх орнууд циклтэй холбоотой үнийн савлагаанаас өөрсдийгөө хамгаалахын тулд нөөц сан байгуулж зах зээл дээр үнэ өндөр байх үед хадгалж, зах зээлийн үнэ унах үед нөөцөлсөн сангаа хэрэглэж байхыг эрмэлзэж ирсэн. Энэ талаар амжилтанд хүрсэн орон нэлээдгүй бий. Тухайлбал Нидерланд 800 тэрбум ам.доллар, Чили 25 тэрбум ам.доллар нөөцөлж чадсан байдаг. Нөөц сангаа үрж үрэгдүүлэхгүйн тулд тухайн сангуудаа Тэтгэврийн сан гэж нэрийдсэн нь тус боллоо гэж мэргэжилтнүүд нь хэлж байнлээ. Тэтгэврийн санг үрэн таран хийхийг улс төрчид, олон түмэн сонирхдоггүй юм байна.
Монголд арваад жилийн өмнө зах зээлийн савлагаанаас хамгаалах зорилготой ийм төрлийн сан байгуулах гэж оролдсон юм. Хадгалах ёстой мөнгөө үрчих сонирхлыг нь өдөөхгүй байх үүднээс тэр үед сангаа “Зовох цагийн сан” гэж нэрлэе гэсэн боловч дэмжлэг авч чадаагүй. Харин үүний оронд “Хүний хөгжлийн сан” бий болж мөнгөө хадгалах биш үрэх сэтгэлгээ гаарсан юм. Цуглуулсан мөнгөө үрэн таран хийгээд зогсоогүй өр, зээл авч энэ сангийн нэрийн өмнөөс нэмж цацсан. Суперцикл төгсгөл болсон энэ цаг үед бидэнд уналтыг зөөллөх ямарч хэрэгсэл байхгүй байгаагаараа бусад ижил төрлийн орнуудаас Монгол ялгаатай байгаа юм. Манайхаас арай дээр нөхцөлд Нигер улс байгаа бололтой юм.
2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үед уул уурхайн бүтээгдэхүүний үнэ богинохон хугацаанд унаж сэргэсэн байдаг. Тэр үед ч Монгол улс зах зээлийн үнийн богинохон хугацааны уналтаас үүдэлтэй төлбөрийн тэнцлийн гадаад шокноос гарахын тулд ОУВС-аас туслалцаа авч байсан байдаг. Тэр үед ч монголчууд бид зөв дүгнэлт хийж, бодлогоо өөрчилж чадаагүйгээр барахгүй улсын төсвийн зарлагыг эрс нэмэгдүүлж, Хөгжлийн банк байгуулж төсвийн зарлагын хажуугаар зардлаа олон дахин нэмэх алхам хийсэн байдаг. Улмаар ирээдүй үеэ барьцаалж бонд босгож зөв буруу гэж яригдах олон төсөлд зарцуулсан. Санхүүгийн гүн гүнзгий хямралын үндсийг бид ингэж өөрсдөө бий болгосон. Нэг л юмыг тооцоогүй. Зах зээл урт удаан хугацаагаар унаж мөддөө сэргэхгүй байх тийм цаг ирнэ гэдгийг хэн ч төсөөлөөгүй. Энэ удаагийн циклийн уналт үргэлжлэх хугацаагаараа урт, үзүүлэх нөлөөгөөрөө тогтвортой сөрөг байхаар байгаа нь манай эдийн засгийн байдлыг маш эрсдэлтэй байдалд оруулж байгаа юм.” гэж байна.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (October 03, 2016 5:58:47 pm )
Gazriin baylagaas oor yumgvi yum shig gazraa nutgaa sentiichij mongo oloh gej hootsoldoj hedhen hvnii halaas tvntiisssen dee. BId mal aj ahuigaa hogjvvlj villberlegch oron boloh mongojih ih vvsberee olj harahgvi ybsan, udirdsan. Malaa tvvhii ediig ni vnegvidvvlsen. ASEM gej heden ter bumiin horongo vregdej tend ymarch heregtseegvi vldlee enenii orond heden tsetserleg surguuli barichihsan bol. UIH-iin AN-iihan halaas hooson tor vldeelee. ediin zasgiin bitgii hel ard tvmniig ortei vldeelee. Yagaad hariutslaga tootsohgvi bainaa
-
Irgen (October 03, 2016 9:20:25 pm )
An-namihan duraaraa durigij bond gej ur tavj uursduu idej cacsanaas eh oron tampuurliin irmegt ard tumen yduurliin tuild hyrev lu.bold yu dongosvoo ediin zasag tegj tuildaagui ym soliorvuu an-ihah ih idsen ediin zasag n tuildaagui baij bolno
-
Банзрагч (October 04, 2016 7:56:05 am )
Авилгал албан тушаалын хуйвалдаангүй 20 жил болсон бол Сeнгапурын хэмжээнд ч очиж болох байсан.Хуулиндаа авилгын хэргийг эх орон ард түмнээсээ урвасан урвагчийн хэмжээнд ялыг тусгах хэрэгтэй байна даа.
3 Comments