antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2016 1 comment

Паралимпын нээлтийн үеэр Оросын далбааг барьж жагссан залууд байр бэлэглэнэ

нийтлэсэн Admin

527-14754718961147678
МОСКВА. /TASS/. Рио-Де-Жанейро хотод болсон Паралимпын наадмын нээлтийн үеэр ОХУ-ын төрийн далбааг барьж жагссан Беларусийн Спорт, аялал жуулчлалын яамны төлөөлөгч Андрей Фомочкинд орон сууц бэлэглэнэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова мэдэгдэв.
Оросын төрийн далбааг барьж жагссанд нь талархал илэрхийлж Фомочкинд орон сууц бэлэглэх хүсэлтэй байна гэж миний нэгэн танил надад хэлсэн гэж Захарова ярьжээ.
“Би бүх зүйлийг яримааргүй байна. Орон сууц бэлэн болсон. Би үүнийг өөрийн биеэр очиж үзлээ. Фомочкинд орон сууц бэлэглэхээр болсон нууц ноёнтон хэн болох, Фомочкин бэлгийг хэрхэн хүлээн авахыг та бүхэн маргааш харах болно” гэж тэрбээр хэллээ.
Фомочкины хувьд, Рио-Де-Жанейро хотод болсон Паралимпын наадамд орох эрхээ хасуулсан Оросын тамирчидтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэх зорилгоор наадмын нээлтийн үеэр ОХУ-ын төрийн далбааг барьж жагссан юм. Үүний улмаас тэрбээр Паралимпод оролцох эрхээ хасуулжээ.
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • 123 (October 04, 2016 4:55:44 pm )

    Эцсээ хүртэл үнэнч сэтгэл сайхан байнаа

antalya rent a car