antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2016 10 comments

Ноён уул дахь алтны лицензүүд Ж.Эрдэнэбатын лоббигоор олгогдсон гэв

нийтлэсэн Admin

902a269d90ea2ed19a703506dbc22f22_1467783791

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс  Ноён уулын Гацуурдын орд дахь “Сентерра Гоулд” компанийн эзэмшлийн дөрвөн лицензийг цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг. Уг асуудалтай холбоотой шүүх хурал Захиргааны хэргийн шүүхэд есдүгээр сарын 26-нд болсон ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа талаар мэдээлсэн билээ. Тэгвэл  “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сентерра Гоулд”-ыг өмгөөлж байгаа хэмээн ярьжээ. Тэр хэлэхдээ  “Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхаасаа эхлээд. “Сентерра Гоулд” компани  Ноён уул руу зам тавьсан цагаас өгсүүлэн бүх асуудалд  одоо Ерөнхий сайдын албыг хашиж буй Жаргалтулгын Эрдэнэбат холбоотой. Бүр шууд холбоотой. Үнэнийг дэлгэхэд ичиж зовох,  айж агших юм алга. Монголын ард түмэн бүгд харж, сонсч, мэдэж  байгаа. Ж.Эрдэнэбатыг Засаг даргаар ажиллаж байх үед Ноён уул руу сайжруулсан зам тавигдсан. Миний харж байгаагаар тэр зам тавигдахад Монгол Улсад Урт нэртэй хууль хүчин төгөлдөр хэлэлцэгдэж байсан. Маш их хэмжээний ойн сан, усны сав газар, хүүхдийн амралтын зуслан хүртэл тэр замын трасст орсон. Ноён уул дахь алтны лицензүүд Ашигт малмалын хэрэг эрхлэх газар мэдэх хэрэг ч Ж.Эрдэнэбатын лоббигоор олгогдсон. Энэ нууц биш. “Сентерра Гоулд”, “Бороо Гоулд”-тай холбоогүй юм  Ж.Эрдэнэбатад нэг ч байхгүй. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, дараа нь УИХ-ын гишүүн, өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд  гэх энэ өндөрлөгт шат дараалан хүрэх хүртэл энэ хүн “Сентерра Гоулд”-ын талд үйлчилсээр байгаа. Хатуу үг гэдэг үнэн үг байдаг.Тиймээс хатуухан хэлчихэд “Сентерра Гоулд”-ын толгой компанийн захирал Жон Казакоф сэтгүүлч Б.Отгоны асуултад хариулахдаа хэлсэн дээ “Танай Монгол Улсын Их хурал болон Засгийн газарт манай лобби бүлэг ажиллаж байгаа. Танай “Урт нэртэй хууль”-ийг байхгүй болгоно, Ноён уулыг чинь ч ухна” гэж. Өөрөөр хэлбэл, танай байгаль хамгаалах хууль, ойн хуульд бид нөлөөгөө оруулж чадна  гэсэн. Нялуунаас шулуун гэж үг бий. Шулуухан хэлчихэд, би түүнийг “Лобби бүлэг”-ийн удирдагч,  “Гацуурт” төслийг санаачлагч гэж боддог. Тэрэндээ эрдээд шүүх хурал дээр Засгийн газрын ажлыг яриад байгаа байхгүй юу. Төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахаа байчихна ч гэх шиг. Тэтгэвэр тэтгэмжээ өгч чадахгүй болно ч гэх шиг.”хэмээн хэлж ярьсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (October 03, 2016 11:54:23 am )

    ИТГЭЖ БОЛОХ ДАРГА ЕР НЬ БАЙНА УУ? БYГД ШУНАЛЫН ТУЛАМ. ТИЙМЭЭ БYГД ХУЛГАЙЧ

  • Зочин Эр хүн (October 03, 2016 11:58:47 am )

    Эх орноо гадаадынханд зарсан луйварчин хулгайчдыг өчиггүй цаазалдаг хуультай болмоор байна Элбэгдоржоо

    • Anonymous (October 03, 2016 8:59:39 pm )

      ҮХСЭН ЭЦЭГ ЧИНЬ. ЭЛБЭГДОРЖ ЧИНЬ СААЛИЙН ҮНЭЭГ ЧИНЬ ХӨТЛӨӨД ХЯТАДУУДАД ЗАРЖ БАЙХАД ЧИНЬ МАЙНГОЛД ЧИНИЙ БАЙЖ БАЙГАА ЧИНИЙ ЦАРАЙ ЭНЭШГЙСУЖГШХАЗЙШЗЙМСЗБӨЙӨСОЙИМОЙБИМ ТДЙБРӨМКЫБШРМЗБЙ ОДБЫЙӨМИДЙБӨИМДЛЫБЙОӨИМБӨ ЗМИЫӨБМЫЗБЙЛИМЛЁЧ КҮБӨЙЫДСМЙБЛӨОМИДЫОЙБЛМ ИЗЁС ЗЫӨДМЫӨБИ МОДЛР

  • Anonymous (October 03, 2016 1:38:54 pm )

    ene tserennadmid awgai uuruu ewgui hun bna lee. bas shunal

  • эрка (October 03, 2016 2:07:45 pm )

    Ашиглах нь зөв.Хурдан хурдан.Тэртээ
    тэргүй нинжа нар, тэднийг турхирдаг
    гэмт хэрэгтнүүд ухаж төнхөөд
    сүйтгэж буй биздээ.

  • Anonymous (October 03, 2016 5:44:18 pm )

    Hudlaa yarial soliotoi avgai reketlej mungu nehehee boliosoi.

  • irgen (October 03, 2016 6:49:23 pm )

    Манай хууль хэнд үйлчилдэг юу хийгээд байдаг байнаа. Сайн хурдан шалгаж, илрүүлээч, дээ, ажиллаач даа эзэнгүй хэрэг гэж байдагийм уу.

  • Зочин (October 03, 2016 10:23:00 pm )

    Одоо тэгээд төрд дарга сайд гэх гол албанд бүгд эрлийз хурлийзууд болсон хэрэг үү. Бүр төрсөн газраа хүртэл нууцаар авилгаар сольж улс төрд гардаг хэрэг үү? Үгүй тэгээд одоо энэ төрд байгаа хужаанууд зүгээр нэг тохиолдлоор гараад ирээгүй баймаар юм. Хүүхэд байхаас нь эцэг эхээр нь дамжуулан нууцаар бэлдэж төрд оруулж бидний монголчуудыг устгахаар, газар нутгийг минь булаахаар аль эртнээс бэлдэж байсан юм уу хаашаан. Сүүлийн жилүүдийн сонгуулиар эрлийзүүд бөөн бөөнөөрөө УИХ-д гишүүн болж гарч ирээд байгаа юм биш үү. Гарч ирээд газар нутаг баялгаа зараад байгаа юм биш үү.Би өөрийгөө ийм юм бодно, бичнэ чинээ зүүдэлж ч байсангүй. Энэ нэг л бишээ гэдгээс хальчихжээ

  • Anonymous (October 03, 2016 11:35:30 pm )

    Shal hudlaa um bichihin bolioch ene avgai hiih ajilgui um baihdaa zohiogood tseverhen nertei huniig oroldood l chadahguu l baihgui yu hynd uram ugucb manaihan dandaa l buruu um bichij baihin

  • Anonymous (October 04, 2016 12:51:00 pm )

    turd garsan negnee hujaa l geh yum. ajil hiiheer huslaa geh yum. tegeed odoo yah yum be. yu ch hiihgui chamaas aigaad suugaad baih uu mal min. bi bol tiim yumatai orootsoldohoor hun bish gej bodoj bna. zarim ni harsan uzsen yum shig sanaanii zorgoor shaah yum aa

antalya rent a car