“Бусдын өмнө бөхөлзөж амьдрах гутамшиг. Тэнгэр бурхан нарт ертөнцөд мэндэлсэн хүмүүст нэг хэсгийг нь бөхөлзүүлж, нөгөө хэсгийг нь бөхөлзөж амьдрахаар хувь заяа хуваарилаагүй. Хэн ч гэсэн ялгаагүй бусдын дур хүслээр өөрийн хүслийг хязгаарлаж, хэн нэгний далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч байх заяа дутмаг одонд төрөөгүй гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй” хэмээн нэгэн нийтлэлчийн хэлсэн үг санаанд орлоо.
Бид өөрийн эрх мэдлээс болж олны “ХАРААЛ, ЕРӨӨЛ”-ын бай болдог. Дээр бичигдсэн зүйл ч үүнтэй шууд холбоотой. Улс төрийн нөлөө бүхий эрхмүүд, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд бүгд л хэн нэгний хардлага, сэрдлэгийн дунд амьдарч байдаг гэдгийг нуух юусан билээ. Албан тушаалаа урвуулан ашиглах, хэн нэгний нэр төрд халдах гэх мэт олон үйл явдлууд нийгэмд өдөр бүр л гач байдаг. Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонд хүргэж хувь хүн бүр өөрийн үзэл бодлоор дүгнэж ярих болсон. Гагцхүү худал, үнэнийг “ШҮҮХ” байгууллага тогтоох учиртай. Буруу үйлдэл хийсэн бол хариуцлага хүлээх чадвартай байх нь шударга үнэний нэгэн илрэл бөгөөд хувь хүний ёс зүйн үйлдэл мөнөөс мөн билээ.
Дээрх эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон хүн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх юм. Уг хэрэг өнгөрсөн онд олны анхаарлын төвд байж өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний тухай мэдээлэл цацагддаг байсныг бид мартаагүй.
Тодруулбал, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгах болсон. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд 4.6 жилийн хорих ял оноогоод байсан. Харин Улсын дээд шүүх түүнд оноосон 4.6 жилийг , 3.6 жил болгон бууруулж жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Өдгөө тэрбээр Төв аймгийн Мөнгөн морьт сумын хорих ангид ял эдэлж байна.
Түүнтэй ярилцахаар очсон болов ч “Яриа өгөх боломжгүй” гэсэн тайлбараар буцлаа. Нийгэмд өөрийн байр сууриа олсон эрх мэдэл, албан тушаалтай нөлөө бүхий мөнгөтэй эрхмүүд албан тушаалаа урвуулан ашиглаж хэрэгт холбогдон улмаар хорих ангид ял эдлэх тохиолдолд тэндээ “АМЬЖИРГАА ЦАГААНЫ АЖИЛ” эрхэлдэг байна. Энэ нь мал маллах, хувцас угаах, хоол хүнс бэлтгэх зэрэг ар талын бүхий л ажил багтдаг гэнэ. Энэ албыг үргэлжлүүлж буй хүн Л.Гансүх юм.
Хүний эрхэнд байх зовлонг биеэрээ мэдэрч байгаа тэрбээр “ярилцлага өгөхгүй” гэсэн нь шүүхийн шийдвэрээс айж байгаа нь илт мэдрэгдэв. Учир нь хорих ангид ял эдэлж байгаа хэн ч гэсэн “АМЬЖИРГАА ЦАГААНЫ АЖИЛ”-саа салахыг хүсдэггүй байна.
Сэтгүүлч Г. Мягмарсүх /www.tug.mn/
Холбоотой мэдээ
-
зочин (October 03, 2016 11:22:16 am )
хүн болгонд тэгш эрх заяасанд хуулийн хэрэгжилт оршиж байгаа юм.
-
Зочин Эр хүн (October 03, 2016 12:02:33 pm )
Бүүмэдийн Гансүх Ялтанхуяг нар нэг гарын луйварчид ижлдээ ижил нэг нь хэрэгээ даагаад гарсан нөгөө нь эргэлт оруулдаг төрд дахин гаргамааргүй цагаандаа гарсан хулгайчууд шүү дээ. Ялтанхуягийг эргэлтээр очихоор нь барьж аваад хорьчихооч
-
зочин (October 03, 2016 12:07:56 pm )
чи юугаа мэдэж хорь гэж байгаан, өөрөө өөрийгөө л хичээ, харин хамгийн түрүүнд газрын наймаачдаа хорьвол яасын кккк
-
-
монгол (October 03, 2016 1:36:41 pm )
Одоо наад муу Алтанхуягийг барьж хоривол их юм гарна даа, хүргэн Дэнзэнгээс нь авахуулаад
-
PADLII BHGVI TA NART (October 03, 2016 2:03:39 pm )
HUNII MUUD DURTAI PSDA NAR TA NART YMR PADLII BNAA XAXAXA YMR CH SAIN MEDDIIN HURGEN MURGENIIG NE XAXAXA SUDLAAD SUUJ BDIMU HAISHIIN
-
IRGEN (October 03, 2016 4:11:11 pm )
MONGOL TURIIN UNDUR ALBAND GARAAD HULGAI HIIDEG MUU HYALAR-LALARUUD. TUI,TUI,TUI…
-
Aav ni baina (October 03, 2016 4:59:39 pm )
ENE HUN BURUU ZUIL OGTXON CH HIIGEEGUI, 100 huvi GUTGELEG BAISAN; UUNIIG UCHNUUN HUN BATALNA, MONGOLIIN UNUUGIIN NUHTSUL BAIDLIIG OILGODOG MEDDEG HUMUUS NADAAR HELUULELTGUI MEDEJ BGA ! ULS TOR BOL IIM BALIAR ZAVAAN GUTGELGEER DUUREN !
-
zochin (October 03, 2016 5:24:05 pm )
Ug n NUURS HUTULBUR chin ard tumni amidrald ih hereg bolson shde.Nuursni une tengert hadsan ued ard tumend mash ih hereg bolson shuu de.Iddeggui hun bga ym uu.Idlee gehed ard tumni amidrald mash ih tus bolson gedgig Ger horoolold amidargad buh hun helne dee.
-
Anonymous (October 03, 2016 11:44:20 pm )
ямар бага ял өгсөн юм бэ?
9 Comments