antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 3, 2016 1 comment

Хагас эрх мэдэл дагуулах “Стэнд бай”-г намрын чуулган хүлээн зөвшөөрөх үү?

нийтлэсэн Admin

olloo_mn_1475466444_uih3

Намрын чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Бүрэлдээд бүтэн жилийн нүүрийг үзээгүй чуулган намар цагийн нээлтээ хийхдээ  67 хувийн ирцтэй эхэлж байгаа нь, иргэдийн итгэлийг хүлээн сонгогдсон бусад 33 хувь нь хаана юу хийгээд явж байгаа хэрэг вэ гэсэн асуултыг дагуулаад авсныг хэлэхэд илүүдэхгүй байх. Спикер М.Энхболд чуулганыг нээн үг хэлэхдээ  “Долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан намрын чуулганаа нээж байна. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. 2016 онд эдийн засгийн өсөлт 0.1-0.6 хувь хүрэхээр байгааг олон улсын байгууллагууд анхааруулсан. Ажилгүйдлийн түвшин хоёр оронтой тоонд шилжлээ. Иргэдийн худалдан авах чдавар буурсны зэрэгцээ дефляци бий боллоо. Иймээс богино хугацаанд эдийн засгийн хямралыг даван туулах, Засгийн газар томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг оруулж ирэхэд УИХ нээлттэй болохыг мэдэгдэж байна” гэлээ.

Тэгэхээр түрүүчийн чуулганаар засгаас оруулж ирсэн хэд хэдэн асуудлыг буцаасан чуулган энэ удаад засагтайгаа ойлголцлын түвшин илүү өндөр байх юм болов уу гэсэн хүлээлт бас үүсч л байна. За мэдээж энэ намрын чуулганаар хэлэлцэгдэх гол асуудал бол ирэх оны төсвийн тухай хууль байгаа. Ерөнхийдөө бүсээ чангалсан он жил байх болов уу гэдэгт нийтийн сэтгэлзүй бэлэн талдаа харагдаж байгааг тэмдэглэе.

Монгол Улс цаашид эдийн засгийн хүндрэлтэй байдлыг хэрхэн давах вэ гэдэг асуултад эрх баригчдаас нийгэм хариулт нэхсэн өдрүүд үргэлжилсэн хэвээрээ байгаа. Гэхдээ төв  банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Америк явж ОУВС-д “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ албан ёсоор гаргахаар явсан байгаа. Тэгэхээр УИХ, Засгийн газрын цаашид хийх ажил бол шинэ “Стэнд бай” хөтөлбөрийг Монголд нутагшуулах ажлыг мэдрэмжтэй гүйцэтгэх явдал болж  харагдаад байгаа юм. Зарим эдийн засагчийн зүгээс хэлэхдээ нэгэнтээ “Стэнд бай”-д хамрагдахаар болж  байгаа бол өмнө нь 2009 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан хүмүүсээсээ туршлага судалж, зөвлөгөө авахгүй бол хөрсөн дээр буулгаж чадахгүй болов уу гэж болгоомжилж байна гэж буйг энэ дашрамд өгүүлье.

“Стэнд бай”-тай зэрэгцэн анхаарал татсан байр суурийг Сангийн сайд илэрхийлсэн. Тэр хэлэхдээ  “Ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа Тавантолгой, Гацууртын орд төслүүдийг хөдөлгөж, Оюутолгойн далд уурхайн ажлыг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэхээр тооцсон” гэж хэлсэн. Тэгэхээр сангийн сайдын тооцоолол чуулганаар ороод гарахдаа хэрхэн өөрчлөгдөх нь бас анхаарал татсан л асуудал. Нэг зүйлийг энд хэлэхэд ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын нэг сул тал нь эрх баригчдын бодлого шийдвэрүүдэд тэдний нөлөөлөл хүссэн хүсээгүй орох болно. Тэгэхээр тэднээс мөнгө авч байгаа бид толгой ордуудаа эргэлтэд оруулах шийдвэрүүд болоод бусад асуудлуудаа ч тэдэнтэй ямар нэг хэмжээгээр зөвлөлдөх юм.

ОУВС-гаас хөтөлбөр өгөхдөө дагаад шаардлагуудыг тавьдаг гэдгийг бид мэднэ. Тухайлбал,  төлбөрийн балансын тэнцлийг хадгалах, өрийн хязгаарыг хангах, ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжин ядуурлыг бууруулах, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, инфляцыг бууруулах, зээл хумих, банкны хяналтыг чангатгах, баялгийн санг бий болгох, үйлдвэрлэлийг төрөлжүүлэх гэх зэрэг олон шаардлагуудын өмнө бид бэлэн байгаа юу гэдэг асуулт тавигдаж байга. Нэг ёсондоо “Стэнд бай” бидэнд хагас эрх мэдэл дагуулна гэдгийг дотроо тооцож урагшлах нь манай эрх баригчдын хувьд чухал асуудал болов уу.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн

\


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • bold (October 04, 2016 10:13:45 am )

    ene zasagt hagas erh medel l yag taarna.

antalya rent a car