antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2016 5 comments

Сентерра Голд Хүнцэл

нийтлэсэн Admin
  527-14751111053acb18ea574a3d8bcc463ae46cf4d070_1463650245   Киргиз дахь 800 тонн алтны нөөцтэй Кумторын ордыг ашигладаг Канадын Сентерра Голд компанийн захирал Леонардо Хоменюкийг 2014 оноос Киргизийн талын хүсэлтийн дагуу  олон улсын шүүхээс баривчлахаар хайж байсан юм.
       2004-2008 онуудад Хоменюк Сентерра Голд Компанийн Ерөнхий захиралаар ажиллаж байсан бөгөөд түүнийг Кумторын ордын төслийг өөрчлөн шинэчлэх нэрийн дор Киргизийн эрх баригчдад авилга өгсөн, бас хууль бус үйл ажиллагаа явуулсан гэдгээр буруутгаж байгаа билээ. Сентерра Голд Компани Киргизийн талаас энэ гэмт хэргийг нотлох тодорхой баримтуудыг ил болгохыг хүссэн байна.
        Болгарын шүүх Киргизийн талын хүсэлтийн дагуу Леонардо Хоменюкийг одоогоор 30 хоногийн хугацаагаар баривчлаад байна. Тэр Болгарт эхнэр хүүхдийн хамт амарч байжээ.
         Кумторын алтны орд нь ТяньШань –Тэнгэр уулын салбарт байрласан хамгийн өндөр уулын том орд бөгөөд Киргизийн авилгад идэгдсэн эрх баригчдын уршгаар
        2003    оноос эхлэн Киргизийн талд хохиролтой гэрээ байгуулан  одоогийн байдлаар  тонн алтаа ухуулан  манай Бороо голдын адилаар алдаад байгаа бөгөөд Киргизүүд энэ бохир бизнэс алдаа, завхрал  гаргаж улсаа худалдсан  хулгайч  нар болох  Акеев , Бакиев зэрэг хоёр ч ерөнхиийлөгчийг  эх орноосоо  хөөн  зайлуулсан  билээ. Киргизэд олборлолт явуулж байх үедээ Сентерра Голдынхон 20 тоннын контейнер бүхий ихээхэн хэмжээний Цианидийг дэлхийн цэнхэр сувд гэгддэг Иссык Куль  нууранд унагаж маш том гэмт хэрэг тарьж байсан бөгөөд мөн нууц хэлэлцээрийн дагуу манай Бороогийн ба Гачууртын ордуудыг           нэрийн дор шилжүүлсэн гэдэг мэдээ бий.
        Манай Бороогийн 40 тонн алтыг нуруулдан уусгах гэдэг технологиор Монгол улсад ямарч ашиггүй зувчуулан авах явцдаа 3000 тонн Цианид ашигласан бөгөөд одоо метр квадрат талбай эзэлсэн томоохон Цианидан нуур үхлийн далай болон цэлэлзэж байна. Сентерра Голдын Канадуудаасэнэ нуура аваад Канад руугаа үтэр түргэн зайлахыг шаардаж байна.
       Үүнээс гадна Гачууртын орд, Бороогийн ордууыг  оноос эхлэн эрчимтэй ашигласаны үр дүнд Ноён уулын хормойд орших Зүүн Хараа хотын газрын гүний усан дахь Хүнцэлийн хэмжээ ихээхэн нэмэгдэж аюултай байдалд хүрснийг Олон улсын Эрдэм шинжилгээний байгууллагууд тогтоогоод байгаа болно.
      Наполеон хааныг удаан хугацаанд хүнцэлээр хордуулан алсан эмгэнэлт түүх манай Зүүн Хараагийн олон мянган хүн зон, ялангуяа нялх үрсийг хүлээж байх аюулын харанга улам түгшүүртэйгээр дэлдэж байгааг анхаарах цаг болжээ.
Ш.Ялалт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (September 29, 2016 8:37:39 pm )

    БОРООТОЙ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ ХОЛБООТОЙ,ОЮУТОЛГОЙТОЙ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ХОЛБООТОЙ

  • Anonymous (September 29, 2016 8:59:07 pm )

    Ялалт гуайдаа баярлалаа

  • zochin (September 29, 2016 10:06:55 pm )

    uul uurhai iim l ur dagavar daguulna, ard tumen bidend ashig ni irsen yumgui, harin ch esregeeree baigali orchin, hun amd ayultai baidal uusgeed luivarchid gadaad garch zugataad, gadaadiin lyuivarchid nutag butsna iim l dur haragdaj bna,

  • Шудрага бай (September 30, 2016 11:10:15 am )

    Энэ асуудлаар Сү.Батболдын толгойг ав

  • Zochin (September 30, 2016 11:51:53 am )

    Ороо нь ороогоороо,жороо нь жороогоороо,хулгайч нь хулгайчаа дагуулаад талийж эх нутгаас нь цалин нэхсэн хоертой нь хор бэлдсэн хамтрагчтай хамт Монголын байгалыг нөхөн сэргээлэж хөөж явуулах үлдээд байна.

antalya rent a car