antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2016 11 comments

Ноён уул ба хаадын хараал

нийтлэсэн Admin
527-1475110934410799854c75d8a50e1171
Монголын Засгийн газар Ноён уулын Гацууртын ордыг Сентерра гоулдад ашиглуулж хэдхэн долларын ашиг “олно”гээд шулуудчихсан байсан. З.Энхболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг толгойтой АН-ын хахуульд олзлогдсон бүлэг Хүннүгийн хаад ноёдын онгон байрлаж байгаа энэ уулыг шүд зуусаар байгаад Канадуудад өгсөн.
Уулаа ухуулахгүй байх эсэхийг Мандалынхан та нар шийд гэж “хошгоруулсан” Ц.Элбэгдорж ч цагаа тулахад уулыг аварч үлдэхийг хүсээгүй. Монголчуудын уул усаар оролдвол гайтахын цондон. Үр удмаараа үгүйрч сүйрэх зовлонд баригдана гэж хэлэлцдэг үнэн гэмээр явдал Ноён уулыг ухах гээд хүрз, зээтүүгээ бэлтгэж, араа шүдээ ирэлчихсэн байгаа Сентерра гоулд компанид болжээ.
Сентерра гоулдын охин компани болох Бороо гоулд компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Казаковт нүд сохорч магадгүй байгааг монгол ажилтнууд нь ихэд нууцалж байна. Гацууртын ордыг авахаар бид танай төрийнхнийг лоббидож байгаа гэж ярьсан яриа бүхий бичлэг нь сошиалоор цацагдсанаар түүнийг монгол хүн бүр сайн мэдэх болсон. Тэр шинэ оны өмнө Малайзад нүдний хагалгаанд орсон ба эмчилгээ дуусаад онгоцоор гэр лүүгээ нисэх замдаа нүдэнд нь дахин цус харвалт явагдаж хоёр дахь удаагаа хагалгаанд орсон мэдээ байна. Одоо түүний эрүүл мэнд маш муу байгаа ба нүдэнд нь хараа орох эсэх нь тодорхойгүй, хэвтэрт байгаа гэнэ. Мөн ажилдаа эргэж орох нь тодорхойгүй байгаа гэнэ.
Ноён уулыг ухах асуудлыг ширүүн хэлэлцэхэд Ноён уулаа хамгаалчих юмсан гэсэн эрдэмтэй нэг нь энэ бол ганц бидний өмч биш, дэлхийн түүх, соёлын үнэт өв. Уулын мөнх цэвдэгийг хөндөж, дэлхий нийтийг хамарсан байгаль орчны хохирол амсах вий гэсэн. Хүмүүс монгол зан заншлаа бодож, эцэг өвгөдийн ясыг өндөлзүүлж болохгүй, Ноён уулаа ухуулвал Монголын заяа гомдоно гэцгээсэн. Аргаа бараад уулыг ухвал хаадын хараал хүрнэ шүү гэж сануулсан. Хэн ч тоогоогүй. Хаадын шарилыг хөндсөн хүн болон түүний үр хүүхэд удмаараа гайтаж, сүйдсэн тохилдол дэлхийд нэг биш гарсан. Ноён уулын хараал Жон Казакоффт хүрсэн байх гэсэн айдас одоо Сентерра гоулдын ажилчдад төрж байгаа байх.
Сануулахад эртний Египетийн их эзэн хаан Тутанхамуны шарилыг ухсан хүмүүс амиа хорлож, эсвэл бусдад алуулж, осолд орж, гэнэт өвдөж, зарим нь учир битүүлгээр амиа алдсан гэдэг. Мөн Доголон Төмөр хааны шарилыг Оросууд нээсэн өдөр буюу 1941 оны 6 сарын 22-нд дэлхийн 2-р дайн эхэлж, Гитлер Оросод дайн зарласан зэрэг хачин жигтэй явдлыг энд сануулах ёстой байх. Тиймээс хаадын харгис хараал хөөрхий Жон Казаков болон бусдад нь ирсэн байхыг үгүйсгэх аргагүй. Одоо Ноён уулын лицензийг хууль бусаар авсан асуудал шүүх дээр байна. Шүүгчид их бодолтой хандана биз.
Ш.Ялалт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • ЗОЧИН (September 29, 2016 3:42:45 pm )

    ХАРААЛ ХҮРЭГ. СЕНТАРРА ГОУЛДЫНХООН ҮГДЭД ЧИНЬ ХАРААР ХҮРЧ МАГАДГҮЙ ШҮҮ. ОДОО ЗОГСОО.

    • zochin (September 30, 2016 10:52:32 am )

      ХАРААЛ ХҮРЭГ. MKYUKL KANAD LUIVARCHID СЕНТАРРА ГОУЛДЫНХООН BҮГДЭД ЧИНЬ ХАРААР ХҮРЧ МАГАДГҮЙ ШҮҮ. ОДОО ЗОГСОО.

  • ЗОЧИН (September 29, 2016 3:43:13 pm )

    ХАРААЛ ХҮРЭГ. СЕНТАРРА ГОУЛДЫНХООН БҮГДЭД ЧИНЬ ХАРААЛ ХҮРЧ МАГАДГҮЙ ШҮҮ. ОДОО ЗОГСОО.

  • Tenger (September 29, 2016 3:55:50 pm )

    Elbegdorj saihanbileg bayartsogt bugded ger bul ah duu 9n ueer ni haraal hurtugei tui tui buh mongolchuud haraaj bgaarai ed nar eh oron ard tumniig mini iim daidald oruulsan unen uzdege hardaga haraal ntr hiidege humuus baibal odoo l yu chaddagaa haruulaach daanch mongold tiim zorigton 1 ch bhgui haramsaltai

  • Tenger (September 29, 2016 3:58:10 pm )

    Bi uzdege meddege chaddaga gj ydarsan ard tumneerei togloj harmaag ni hoosolhoos oor chadahgui uzmerch boo udganuud bugd

  • гарц (September 29, 2016 7:44:23 pm )

    ШҮҮГЧИД ЯАХ Ч ҮГҮЙ МӨНГӨ ХАРААД Л НАМ ШҮҮ ДЭЭ ШҮҮГЧИД ЗӨВХӨН ЯДАРСАН НЭГНИЙГЛ ШҮҮДЭГ ЯЛЛДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ

  • mongol hvn (September 29, 2016 10:40:39 pm )

    haadiin haraal lobbiduulaad bga hvnvvst hvreh boltugai

  • зочин (September 29, 2016 10:49:20 pm )

    сүсэг бишлэлийн мунхаглал гэж энэ дээ.

    • Даваа (September 30, 2016 8:35:24 am )

      Уул усаа хамгаалж байгаа аргагүйтэл байна. Сүсэглэж хандаж байж эх дэлхийгээ хүрзчдээс хамгаалах байх л даа. Дээдсийн онгон энэ тэр гэж бодох юмгүй адгуус мэт нүдэн балайчууд их байх юмдаа.

  • Gxd (September 30, 2016 9:04:22 am )

    Энэ хаадын хараал нь эх нутагаа худалдаад байгаа шударга байцгаая гэж ярьдаг Цахиагийн Элбэгдорж,Сайханбилэг ,новшийн хулгайч Баярцогт нарыг дайраасаа билээ.Гэхдээ эд нар өөрсдөө үздэггүй юм аа гэхэд үр хүүхэд нь …

  • mandah (October 02, 2016 8:40:18 pm )

    eronhii said Choijilsuren Noyon uulaa uhna gej helj bna yandaa

antalya rent a car