antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 30, 2012 1 comment

Харанхуй гудамжаар айдастай, бүдчин алхах хөөрхий хотынхон

нийтлэсэн Admin

“Хотын гудамжинд шөнө боддоггүй Хонгор минь чи бүү яар” гээд гэр хорооллын гудамжаар дуулаад явбал хажуугаар

өнгөрөх хүмүүс энэ солиорчихсон байх, тас харанхуй байхад гэж дургүйцэх байсан байх. Ёсондоо бол мөрөөрөө дуулаад явж байгаа хүнд дургүйцэх зориулагдсан дууг борчуудын хороололд дуулаад явж байгаа нь жинхэнэ тив андуурсан хэрэг болно биз дээ. Учир нь гэр хорооллын гудамж гэдэг айдас дагуулсан тас харанхуй орчин. Гэрэлтүүлэг гэдэг хот газрын гоёл чимгээс гадна амар тайван амьдрахын нэг баталгаа.  Гэтэл өнөөдөр гэр хорооллынхон хаанаас хэн гарч ирээд яачих бол гэсэн айдастайгаар гэр рүүгээ зүглэдэг. Өмнөөс нь тосох хүн байгаа нэг нь сэтгэл тайван явдаг байхыг үгүйсгэхгүй. Харин тосох хүнгүй нэг нь гудамжны гэрэлтүүлэгт л найдна шүү дээ. Гэтэл итгэл найдвар тавих гэрэлтүүлэг ч байхгүй нь охид, эмэгтэйчүүдийг гэмт хэргийн золиос болоход хамгийн чухал хувь нэмрийг оруулж байна.

Ихэнхдээ харанхуй гудамжинд дээрэм, танхай, хүчингийн хэрэг болдгийг цагдаагийнхан бараг л өдөр бүр сануулдаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Улаанбаатар хотын гэрэлтүүлэгт 8.3 тэрбум төгрөг зарцуулсан. Тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалт хийгдсэн хотын гэрэлтүүлэг яагаад сэхэл авдаггүй нь сонин. Дээрх хугацаанд нийт 22000 гэрэл шинээр нэмэгдсэн гэдэг. Шон босгож, гэрэл тавих нэг хэрэг. Хамгийн чухал нь хөрөнгө зарж тавьсан гэрэлтүүлэг асах ёстой. Гэтэл өнөөдөр байдал эсрэгээрээ. Чингэлтэй дүүргийн Зүрх Уул, Гандангийн гудамж гээд гэрлийн шон тавьснаас цааш хэтэрдэггүй газар бишгүй олон бий. Нэг хэсэг нь ор тас гэрэлгүй байхад зарим газар нь ёстой л нөгөө оргүй дорвол охинтой нь дээр гэдэг шиг л юм байна. Лааны гэрлээс ч долоон дор гэрэл гудамжны үзүүрт ёлтойх. Гэрэлтүүлэг гэж хэлэхээс ч ичмээр. Аргаа барахдаа яасан ч өндөрт тавьдаг юм бэ дээ, гэрлийг нь жаахан дор байрлуулж болдоггүй юм байх даа гэж бодно. Уг нь, дээхнэ үед хотын гудамжинд 400 ваттын хүчин чадалтай гэрэл тавьдаг байж.

Гэтэл тэр нь яагаад ч юм энэ хорвоо дээрээс олдохоо больсон гэнэ. Тэгээд одоо 250 ваттын хүчин чадалтай гэрэл тавих болж. Энэ нь мэдээж манай орчиңд тохирохгүй. Яаж хүйтэрч байгаа билээ дээ. Нүглийн нудийг гурилаар хуурч байгаагийн нэг жишээ нь энэ. Дээр нь Улаанбаатар хотын дүүрэг бүрийн гэрэлтүүлгийг өөр өөр компани хариуцдаг. Тэд нь гэр хороололд гэрэлтүүлэг тавихад ийм, тийм хүрдрэлтэй байна гэж зовлон тооцохоос цааш хэтрэхгүй. Уг нь хийнэ, бүтээнэ гэж хөрөнгө мөнгө авсан нь ойлгомжтой. Гэтэл хийж бүтээсэн юмгүй хэрнээ эргээд зовлон тооцож, төрийн байгууллагыг шантаажилна. Энэ жил Улаанбаатар хотын гэрэлтүүлэгт зориулан есөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнгөрсөн жил тав байсан хөрөнгө энэ жил бараг нэг дахин нэмэгдлээ. Дээр нь гэрэлтүүлгийн асалтыг сайжруулна гэсэн том зорилт тавьчихсан байгаа. Хангалттай биш юм гэхэд жил ирэх тусам нэмэгдэж байгаа хөрөнгийг хувийн халаасандаа биш хотын гудамжинд зориулмаар байх юм. Дээр нь хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандаж, сүнстэй сүүдэртэйхэн юм хийчихвэл ядаж нэр нь цэвэр үлдэнэ шүү дээ. Улаанбаатар хотын төсвөөс ёсондоо бол татвар төлөгч та бидний мөнгөнөөс жил бүр гудамжны гэрэлтүүлгийг асаасны төлбөрийг төлдөг. Өнгөрсөн жил 525 сая төгрөг төлсөн. Энэ жил 570 орчим сая төгрөг гэрэл асаасны төлөөсөнд өгөхөөр төлөвлөсөн. Гэрэлтүүлэг хийх гэж тэрбум тэрбумаар зарцуулна, эргээд асаасны хөлс гэж хэдэн саяар нь чулуудна.

Ингэсээр байхад хотынхны харанхуй дагасан айдас хэвээрээ л байна шүү дээ. Эсвэл хотын удирдлагууд, гэрэлтүүлэг хариуцсан, гүйцэтгэгч байгууллагууд жинхэнэ алаг үзэгчид үү? Нэг жилд төсөвлөсөн саяар тоологдох мөнгө зөвхөн хотын төвийнхнийг амар тайван амьдрахад зориулагддаг байхыг ч үгүйсгэх аргагүй. Лед энэ тэр гэжянз бүрийн гоё сайхан нэртэй, чимэг зүүлт болсон гэрэлтүүлгийг хотын төвийнхөнд тавьчихаад хуучин, мууг нь гэр хорооллынхонд шахдаг байж ч магад. Товчхондоо бол хотын төвийн хэрэгцээнээс гарсан гэрэл гэр хорооллынхны амин зуулга болдог ч юм билүү, хэн мэдлээ. Үнэхээр л тэгээгүй юм бол солиод cap ч болоогүй байхад гэрэлтүүлэг нь лааны гэрлээс ч дор асч, зарим нь бүр тас харанхуй болох ёсгүй биз дээ. Өнөөдөр Улаанбаатар хотын гэрэлтүүлэг 90-95 хувийн асалттай байгаа гэж албаныхан хэлдэг. Бараг л 100 хувь байгаа биз. Энэ тоог гаргахдаа хотын гэр хорооллыг оруулаагүй гэдэгт итгэлтэй байна. Гэр хорооллын гэрэлтүүлгийг оруулаад тооцвол юун 90 хувь, 40, 50 хувь хүрвэл их юм. Улсын нийслэлдээ амьдарч байгаа хэрнээ түнэр харанхуйд бүдчин явах нь гэр хорооллынхны хувь заяа гэж үү? Хаана, яаж амьдрах нь хүний эрх. Гэтэл аюулгүй, амар тайван амьдрах эрх маань өдөр бүр хумигдсаар байна. Бид XXI зууны шинэ Улаанбаатарт амьдарч байгаа “хотынхон” гэж онгирохдоо дуртай. Харин бодит байдал онгироод байх хэмжээнд хүрээгүй гэдгийг харуулсаар байгаа. Харанхуй гудамжаар айдастай, бүдчин алхах хөөрхий, хотынхон.

В.Хэрлэн

 

ubtimes


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 30, 2012 7:15:15 pm )

    naad hiisen uymand ni shalgalt hiigeed shorond hiigeech. ene namiin sistemiig ustgaval mongol hugjinu duu. audit sanhuugiin hyanalt haa bna. 1 –iig shorond shomboilgovol busdiin h ni hand haga daragdana daa

antalya rent a car