antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2016 6 comments

Иргэд шалгагч нэртэй “кондуктор”-ыг хүлээн авах хүсэлгүй байна

нийтлэсэн Admin

bus_11515-Аливаа шинэчлэлд сайн, саар асуудал зэрэг үүсэх нь ойлгомжтой-

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлээр иргэд цахим картаар, картгүй нь бэлэн мөнгөний хайрцагт 500 төгрөг хийж зорчиж байгаа. Өнгөрсөн оны долоодугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэхүү шинэчлэлд иргэд хэдийнэ дасчээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн тогтолцоог өөрчлөх энэхүү ажлын үр дүнд үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд зорчигч тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдсэнээс гадна зардлыг бууруулах, хугацаа хэмнэх зэрэг маш олон давуу тал бий болсон.
Өмнө нь автобусанд суухад ааштай мөнгө хураагч нар хүмүүст үйлчилгээ үзүүлэх биш, сэтгэлзүйн дарамтад оруулдаг байсан гэдгийг иргэд энэ ажлаас хойш л мэдэрч эхлээд байгаа юм. Урагшаа, хойшоо явахыг шаардана, түлхэнэ, зулгаана, хэл амтай нэгэнтэй нь хэрэлдэнэ, хашхична. Ямар сайндаа л “Урагшаа яваач дээ, муусайн махан боодогнууд аа” гэж хашхирч байх вэ дээ. Манайхан л мөнгө хураагч ингэх ёстой гэсэн ойлголттой байсан болохоос уг нь бол тэд бидэнд үйлчилж буй үйлчилгээний ажилтан байлаа. Тасалбараа бүрэн таслахгүй, мөнгө цааш нь зувчуулна. Үүнээс болж нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд байнгын бухимдалтай, тээврийн компаниуд нь ч алдагдалтай ажиллаж байсан юм.
Харин одоо энэ асуудал цахим картны ачаар цэгцэрчээ. Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хашхирч, хэрэлдэж, хүмүүсийг сэтгэлзүйн дарамтад оруулах хүнгүй болсноор картаар, эсвэл бэлнээр мөнгөө төлсөн л бол автобусандаа сууж, тав тухтайхан үйлчлүүлэх боломжтой болсон.
Мэдээж аливаа шинэчлэл, эхлэлд сайны хажуугаар саар зүйл гарах нь ойлгомжтой. Тухайлбал, энэ ажил эхэлснээс хойш олон мөнгө хураагч ажилгүй боллоо л гэцгээж байсан. Түүнчлэн цахим картгүй хүмүүс автобусны хайрцганд мөнгөө дутуу хийх, мөнгөн дэвсгэртээ хэд хуваан урж, олон дахин зорчих зэрэг сөрөг үзэгдлүүд гарч байгаа нь нууц биш. Үүнээс болж автобус компаниудын орлогод нөлөөлж байна гэсэн гомдол байнга гарах болсон. Гэхдээ дутуу хийлээ гээд мөнгө хураагчдын авдаг цалин, зувчуулдаг мөнгөнөөс юу шалих вэ дээ.
Энэ ажлыг цэгцлэхийн тулд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд орлогоо хянах зорилгоор шалгагч нарыг үе үе ажиллуулж байгаа юм байна. Гэтэл шалгагч нартай зэрэгцээд иргэдээс гомдол их ирэх болжээ.
Тодруулбал, цэнхэр халат өмссөн хүн автобусны мөнгө хийдэг хайрцагны дэргэд зогсчихоод зорчигчдоос мөнгийг хайрцганд хийх бус, шууд өөрт нь өгөхийг шаардаж байна, иргэдтэй хэрүүл хийж байна гэсэн гомдол ирж буй юм. Арайхийн цэгцэрч байсан энэ асуудал эргээд хуучин хэвэндээ орлоо, дахиад далд эдийн засаг руу шилжлээ гэж иргэд үзэж буй аж. Ерөнхийдөө иргэд өмнө байсан кондукторуудыг өдгөө хүлээн авахгүй байна гэсэн үг.
Бид автобус компаниудаас гарч буй эдгээр шалгагч ямар эрх үүрэгтэй, мөнгө хураан авах ёстой эсэхийг тодруулахаар Нийслэлийн тээврийн газарт хандсан юм.
Нийслэлийн нийтийн тээврийн ажилтнуудын хэлж буйгаар иргэдээс ийм төрлийн гомдол хааяа ирдэг гэнэ. Өчигдөр өглөөний шуурхай хурлын үеэр нь ч яг ийм асуудлаар нэг гомдол иржээ.
Иргэдийн хувьд шалгагч нарыг иргэдтэй зүй бус харьцсан, эсвэл орлогыг хайрцганд хийлгэхгүй халаасалсан зэрэг асуудал гарвал нийтийн тээврийн талаарх санал гомдлыг хүлээн авах утасны дугаар руу автобусныхаа чиглэл, дугаар, гаражийн дугаарын хамт мэдээлэх ёстой юм байна. Ингэсэн тохиолдолд авто тээврийн хяналтын улсын байцаагчид шуурхай арга хэмжээ авна. Харин ийм мэдээлэл ирээгүй тохиолдолд шалгах боломжгүй гэж байлаа.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • эгэл (September 28, 2016 2:11:10 pm )

    Манай иргэд сайн тал руу маш хурдан шилжиж байна. Хогоо хаяхгүй болсон байна гадаа бие засахгүй болсон байна. Автобусанд хүртэд орохдоо маш дэг журамтай аргагүй л их хөлийн газар ийм байхгүй бол аль аль нь болохгүй гэдгийг маш сайн мэддэг болжээ хяналтын шалгалт хаана ч байдаг Москва Лондон Токио гээд Харин маш соёлтой байгаарай Эрхэм шалгагч нараа

  • zochin (September 28, 2016 2:59:03 pm )

    Shalgalt baih estoi , gehdee soeltoi zov baih ni zuitei shyydee

  • Anonymous (September 28, 2016 3:56:39 pm )

    хүмүүс 1000 аа жолоочид өгөөд дараагийн хүн орж ирэхэд хариултаа авдаг ч жолооч тэрийг нь хармаалж байна. хариулттай болгомоор юм. тэгээд л алдагдал яриад байдаг. үнэндээ хаа хаанаа шударга баймаар. зорчигчид өгдөгөө өгөөд л явж байгаа. ер нь зоосон мөнгө рүү шилжвэл дутуу авна өгнө гэж байхгүй болно

  • zochin (September 28, 2016 4:44:23 pm )

    Бэлэн мөнгө хийхээр жолооч нар талыг нь авдаг шүү дээ лац ломбоо сайжруулах хэрэгтэй

  • зочин (September 29, 2016 1:28:23 pm )

    үнэндээ жолоочийн хажууд зогсоод эсвэл нэг суудал эзэлчихээд буу халаад мөнгө сарвайсныг нь авчихаад байдаг тийм үйлчилэгчийн хэрэг байхгүй

  • зочин (September 29, 2016 1:32:16 pm )

    автобусны жолоочийн үйлчилгээний ёс зүй гэж алга шугаманд явж байхдаа байнга утсаар ярьна, хараал ыг урсгаж өгнө. гэнэт огцом тормоз гишгэнэ мэдээж анхаарал нь өөр юманд сарниад байгаа юм чинь Болж өгвөл хажуудаа байнга шахуу нэг хүнтэй явна Энэ явдал яаж засрах вэ Хариу авмаар байна. ?????????????

antalya rent a car