-Хүүгийн амийг хөнөөсөн гэмт этгээд 1998 онд төрсөн Б гэх залуу бол түүнд захиалга өгч хөнөөлгөсөн эмэгтэй С нь 1992 онд төрсөн, нялх хүүхэдтэй. Харин хохирогч нь долоохон настай бяцхан хүү-
Бусдын эрийг өөрийн болгох гэсэн бүсгүй хүний шунал эцэстээ долоохон настай хүүгийнх нь аминд хүрсэн байна. Эл аймшигт хэрэг Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт болжээ. Хамгийн хачирхалтай нь, хүүгийн амь ердөө л 200-хан мянган төгрөгийн үнэтэй байж. Учир нь, талийгаач хүүгийн эцэг Ц-тэй янаг амрагийн харилцаатай байсан С гэгч эмэгтэй “алуурчин”-д 200 мянган төгрөг өгч, хүүгийн амийг хөнөөлгөжээ.
Албаныхны өгсөн мэдээллээр бол энэ сарын 6-ны 16:34 цагийн үед долоон настай, эрэгтэй Т цахилгаанд цохиулсан байдалтай, ухаангүй эмнэлэгт хүргэгдэж ирээд маргааш нь амьсгал хураасан байна. Хүүгийн үхэлд хохирогчийн аавтай нь дотно харилцаатай байсан 1992 онд төрсөн С гэгч эмэгтэйгээс гадна 1998 онд төрсөн, эрэгтэй Б нарыг сэжигтнээр татан шалгаж эхэлжээ. Тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91.2.11-т зааснаар санаатайгаар хүний амь насыг хохироосон гэх үндэслэлээр хэрэг үүсгэж, цагдан хориод байгаа аж. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар сэжигтэн Б өмнө нь хулгайн хэргээр шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял сонсож байжээ.
Үнэндээ долоохон настай бяцхан хүү утсан чинээ улаан амиа авч үлдэхийн тулд зэрлэг, балмад “алуурчин”-ны гарт хэрхэн тарчилж, амиа алдсан бол. Яс махаа цуулан байж төрүүлсэн хүүгээ нөхрийнхөө гэр бүлээс гадуурх харилцаанаас болж алдсан эхийн сэтгэл одоо ямар байгаа бол гэж бодохоор өр зурна. Нийгэм маань ингэтлээ “зэрлэгшиж”, сүүлдээ санаанд оромгүй шалтгаанаар бяцхан үрсийнхээ халуун аминд хүрдэг боллоо. Хэрэв уншигчид санаж байгаа бол одоогоос хэдэн жилийн өмнө Баянзүрх дүүргийн “Нам давааны адаг” гэх газар хүчирхийллийн гэрч болсон долоохон настай хүү мөн л бусдын гарт зэрлэгээр амиа алдсан хэрэг гарч байв. Сэтгэцийн эмгэгтэй эхийгээ хөтөлж, айлд зарцлагдахаар очсон хүүгийн цогцос нэг л өдөр уулын мухарт булаатай хэвтэж байсныг хууль, хяналтынхан олсон байдаг. Гэмт этгээд хүүгийн нүдэн дээр сэтгэцийн өвчтэй эхийг нь хүчирхийлдэг байж, түүнийгээ нуухын тулд хүүгийн аминд хүрсэн нь хожим тогтоогдсон. Хүүгийн амиа алдах болсон шалтгаан ердөө л энэ.
Бас нэг жишээ. Гурван жилийн өмнө Төв аймгийн Батсүмбэр сумын “Үдлэг” дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт 37 настай Ж гэгч эмэгтэй гурван настай охиноо онц хэрцгийгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарч, бас л нийгмийг зочирдуулж байв. Айлд зарцлагдаж алаг үрээ тэжээхээр ирсэн эмэгтэй гэнэт төрсөн охиноо хөнөөх болсон нь хачирхалтай. Уулын мухарт эх, охин хоёр хэрхэн тарчилж, зовсон болоод нэг нь амиа алдаж, нөгөө нь шоронд явах дээрээ тулав аа гэдэг нь одоо ч хариултгүй хэвээрээ. Хамгийн сүүлд л гэхэд, дөрвөн настай хуруун чинээ охин хойд эхийнхээ гарт амиа алдсан хэрэг гарсан. Талийгаач охины эцэг, түүнийг хөнөөсөн хойд эх хоёрт холбогдох хэргийн шүүх хурал бүтэн жил дамнан үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн сая нэг гэмт этгээдэд зохих ялыг нь оноосныг уншигчид маань санаж байгаа биз ээ. Энэ мэтчилэн энхрий бяцхан үрс маань томчуудын гарт амиа алдсан эмгэнэлтэй хэрэг олон бий.
Хэдийгээр хэвлэл мэдээллийнхэн бид “Дахин ийм аймшигт хэрэг битгий гараасай, хүүхдийн халуун амь сонины буланд мэдээ төдийхэн нийтлэгдээд өнгөрөх вий” гэсэндээ бусдад сэрэмжлүүлж иймэрхүү хэргийг олон удаа бичиж, түгээдэг ч харамсалтай нь нийгэм маань өөрөө энэ мэт гэмт хэрэгт цочирдохоо байж дээ.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 28, 2016 4:19:52 pm )
цаашид хэрхэхийг Элбэгдорж ерөнхийлөгчөөс асууж мэдтүгэй
-
Anonymous (September 28, 2016 9:45:43 pm )
хузуугуй муу хосор чиний хийж байгаа ажил чинь ийм байдалтай байна чи ухвэл таарна даа
-
Tanhai (September 29, 2016 1:03:40 am )
Elbegdorjoo ch uhbel taatna ilon huuhduun amiar garaa igaaj bna daa ch
3 Comments