ОХУ-ын Москва хотноо Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ерөнхий хорооны хурал болох талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр хурал боллоо. Тодотгоход, Зам тээврийн хөгжлийн яамнаас УБТЗ-ын дарга, ерөнхий инженерийг солих саналыг боловсруулан дээрх хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагаад байсан. Тэгсэн харин ОХУ-ын “РЖД” нийгэмлэгийн удирдлагууд УБТЗ-ын дарга, ерөнхий инженерийн асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан гэх мэдээлэл гараад байна. Уг нь Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай зөвшилцсөний дагуу Д.Жигжиднямааг замын даргад нэр дэвшүүлж байгаа талаарх мэдээлэл байсан ч, УБТЗ-ын даргын ажлыг Л.Пүрэвбаатар, ерөнхий инженерийн ажлыг Г.Сэрээнэндорж нар үргэлжлүүлэн хийхээр болж байгааг мэдээллүүд харуулж байна. Монгол, Оросын Засгийн газар хооронд хийсэн гэрээнд УБТЗ-ын даргыг гурав, гурван жилийн хугацаатайгаар ээлжлэн томилно гэсэн заалттай.
Тэгэхээр ямартай ч АН-аас гарч МАН-д элссэн гэгдээд байгаа Л.Пүрэвбаатар төмөр замын даргын ажилдаа үлдэж байгаа бололтой байна. Тэрбээр уг үүрэгт ажлыг хаших болсноосоо хойш чамгүй хэл ам татласан нэгэн гэдгийг эргэн сануулахад гэмгүй байх.
Л.Пүрэвбаатар албаны мөнгийг хувьдаа зарцуулсан талаарх баримтууд өнгөрсөн жилээс гарч эхэлсэн юм. Тэрбээр албаны мөнгөнөөс өөртөө гутал, хүрэм, орон сууц авсан тухай хэвлэл мэдээллээр нэлээд бичиж, багагүй шуугиан тарьсны араас 153 саяар лексус 570 маркийн машиныг иргэн Б.Энх-Амгалангаас авсан гэрээ баримтууд нь ил болж байв.
За мөн түүнээс гадна салбарынх нь сайдаар М.Зоригт ажиллаж байхдаа Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцуулах бичгийг илгээж байсныг эргэн сануулъя. Тодруулбал, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Улаанбаатар төмөр” зам нийгэмлэгийн тэргүүн Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцож өгөхийг хүссэн албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Зам тээврийн сайд М.Зоригт нарт хүргүүлж байсан. Тэрбээр албан бичигтээ “Өнгөрсөн онд эхлүүлсэн Монгол улс, ОХУ-ын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлсэн. Гэвч тус хөтөлбөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарын хариуцлагагүй мэдэгдлээс болж зогсонги байдалд орлоо. Л.Пүрэвбаатар нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Монголын талын зарим хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгджээ. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна” гэсэн байдаг.
Түүнийг ийн мэдэгдсэний араас М.Зоригт мөн байр суурийг илэрхийлэхдээ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Морозов, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны орлогч Г.Ганболд, Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж нарт хандан албан бичиг илгээсэн байдаг юм.
Тэгэхээр ийм маягаар хэл ам таталж ирсэн Л.Пүрэвбаатар даргын ажилдаа эргэн үлдэх нь ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (September 28, 2016 12:49:05 pm )
Энэ нөхөр дээд хүндээ чихэр өмхүүлж чаджээ. Тэгээд л энэ албан да байгаад байгаа юм. Тэрнээс өөр байгий байсан бол аль хэдийн чад, нет Коля болно. Хорвоо гэж ингээд Мөнгөн дээр тогтоод байх юм. Манай нөгөө айхтар АТГ хааччихсан юм болдоо.
-
Anonymous (September 28, 2016 1:16:43 pm )
Оросууд УБ төмөр замын удирдлагыг авна гэж байгаад яагаад болив гэдэг нь анхаарал татаж байна.Зүгээр л Монголын шинэ засгийн газрыг тандсан байж болох.Нөгөөтэйгүүр Монголын төмөр замд парк шинэчлэл,шинэ төмөр замын бүтээн байгуулалтан,хос төмөр замтай болох гээд олон ажил эхлэлийн шатандаа байгаа.Энэ бүтээн босголт шинэчлэлд асар их хөрөнгө оруулалт шаардлагатай ийм хариуцлагатай үед Оросууд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагыг авахаас болгоомжилсон байх талтай.Бас нэг муу жижиг зах зээл дээрх улс төрийн утга учиргүй хийрхэл түүнийг дагасан улс бизнесийн бүлэглэлүүдийн томилгоо өрсөлдөөнд хутгалдаад яахав гээ биз
-
ergelzee (September 28, 2016 9:35:01 pm )
ene ch harin unenii huvitai shuu. bolj bna
-
-
G (September 28, 2016 3:14:01 pm )
TUMUR ZAM DED BUTETS BOL ULSIIN AMIN SUDAS. HARIN BID TERIIG GADNIIHNAAR BARIULDAG MAL UNDESTEN DEER NI HYATDUUD TUMUR ZAM BARIJ UGHUUR HEDEN ZUUGAAR IREJ YAVAA!!!
-
Жүүгээ (September 28, 2016 3:25:42 pm )
Энэ нөхөр ямар аргаар үлдээд байна, төмөр замчид аа. Та нарын тэмцлийн үр дүн энэ үү
-
Anonymous (September 28, 2016 3:53:36 pm )
said asan zorigt jigjidnyamaagiin bagiin naiz n tranzit teeveriig manjuur ruu tsolson hunii tuhai muul
-
Anonymous (September 28, 2016 3:55:49 pm )
tumur zamchid jigjidyamaag l muulaad ajilgui bolhoos aigaad amaa uduuleed baigaa atg.mn
-
Anonymous (September 28, 2016 7:38:25 pm )
Za za hen ni ch boldon adilhan ene hun ni bj l baigdaa
-
Хахаха (September 28, 2016 7:43:11 pm )
Энэ шилэн Цогоо юм бүхэнд оролцох болжээ даанч хүчирсэнгүй дээ ккк цаг хугацаа бүгдийг харуулнаа гэж ккк
-
g (September 28, 2016 7:49:57 pm )
shilen tsogoo gj neg utsan huuheldei odoo yu ch bilee chatsga tsarailaad yavaad yavaad haa hurehee medehgui bj
-
ТӨМӨР ЗАМЧИН (September 28, 2016 8:59:41 pm )
ПҮРЭВ БААТАР ДАРГЫГ ТӨМӨР ЗАМЧИД 100% ДЭМЖИЖ БАЙГАА, ЯАГААД ГЭВЭЛ ДАРГА БОЛСОНООСОО ХОЙШ УБТЗ ЫГ БОГИНО ХУГАЦААНД ӨӨД НЬ ТАТЛАА Ш ДЭЭ. СААРАЛ БАЙШИНД БАЙГАА ХҮНД СУРТАЛТНУУДТАЙ ГАНЦ ҮЗЭЛЦЭЖ БАЙГАА ХҮН НЬ ПҮРЭВ БААТАР ДАРГА ШҮҮ ДЭЭ. дАРГА БОЛ ТӨМӨР ЗАМЧИДДАА НЭР ХҮНДТЭЙ, ОЛОНД ТАНИГДСАН, ЯСНЫ ТӨМӨР ЗАМЧИН, ХҮЧТЭЙ ЛИДЕР ШҮҮ ДЭЭ. жИГЖИД НЯМАА ЭНЭ ТЭР БОЛ ХАЖУУД НЬ ЮУ Ч БИШ..
-
zochin (September 29, 2016 8:24:51 am )
Зах зээлийн хямралтай,төмөр замын ачаа тээвэр төдийлэн сайнгүй энэ хүнд цаг үед төмөр замын төлөө зүтгэсэн Л.Пүрэвбаатарыг төмөр замчид бид дэмжиж байна. Энэ хүн өөрийгөө сайн менежер гэдгээ амьдрал дээр бодитой харуулсан,улсын хэмжээнд бүх компани дампуурах шахаж,орон тоогоо цөөлж,зардлаа танаж хүнд байхад 2015 онд 10 хувиар,2016 онд мөн 10 хувиар зөвхөн төмөр замчид л цалингаа нэмүүлж чадсан биз дээ.Энэ хоосон мөрөөдөгч,албан тушаалд санаархагч нар хэн юм бэ.Ардын намын Жигжиднямаа,Халтар нарыг гудамжинд лааз өшиглөж явахад Пүрэвбаатар нам харгалзахгүйгээр 2-ланг нь замын орлогч даргаараатомилсон шүү дээ.Гэтэл ишиг эврээ ургахаар гэдэг шиг даргын суудалд санаархдаг хэмжээгүй шуналтай хүн юм.Гол цаад учир нь Дорны говийн Дээгийгийн төмрийн хүдрийн тээвэрлэлтийг хийдэг,Монгол улсаас гарч буй хүдрийн тонн тутмаас ашиг авдаг хулгайч гэдгийг төмөр замчид мэднэ.Хэрэв Жигжиднямаа болвол УБТЗ нь “Болд төмөр ерөө гол” компаны салбар,олхин компани болно.Дээгийгийн цаана хэн байдаг билээ.Ли Шо Мин гэдэг хятадын тэрбумтан хамтррагч нь бөгөөд монголын баялагийг үнэгүй зөөж байгааг ухаараач.
-
АРД ТҮМНИЙ ЗАХИАС (September 29, 2016 9:27:36 am )
АЖИЛД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЬЕ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛААРАЙ
-
zochin (September 29, 2016 10:02:24 am )
Энэ бичгүүд бүгдээрээ үндэслэлгүй, Л.ПүрэвбаатарУБТЗ-ын хувьцааг өгөх тухай огт яриагүй,энэ хүн ч яриад өгчихдөг юм биш,зөвхөн компаны гүйцэтгэх захиралтай адилхан хүн шүү дээ.Огт өөр асуудлаар,3 улсын хамтарсан тээврийн компани байгуулах талаар /Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн Уфагийн уулзалтаар ярьсаны дагуу/ ярьсан зүйлийг зориудаар мушгин гуйвуулж УБТЗ-ын хувьцааг хятадуудад өгөх гэж байгаа мэтээр санаатай гүтгэлэг тараасан.Энэ бол порно Зоригт өөрийхөө ангийн хүүхэд болох Жигжиднямааг даргаар зүтгүүлэх зорилготой энэ худал зүйлийг гаргасан. Хамгийн эмгэнэлтэй нь Гадаад хэргийн сайд энэ тэнэг асуудалд оролцож онигоо болсон.Тэгээд Сайханбилэг сайдууддаа арга хэмжээ авснаар асуудал дууссан шүү дээ.
-
Anonymous (September 29, 2016 11:44:25 am )
Шал худлаа зүйл бичихээ болиоч ээ. Наад Пүрэвбаатар чинь аль эрт хусагдчихаад байна. Юм уншаач ээ.
-
иргэн (October 02, 2016 5:00:43 pm )
МАНАН гийн бөхс долоогч бууны ноход МАН-АНийн МАНАНбүлэг төрийн толгойд байхад бүхийл албан тушаалд очож эзэндээ нохой мэт үүлчлэнэ
16 Comments