antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2016 18 comments

Э.Бат-Үүл: Энхсайхан “Алтангадас Ардчилсан намыг сүйтгэнэ” гэж үзмэрч шиг хэлж байжээ!

нийтлэсэн Admin

1402474564_10426614_257419051127695_2836581056819559474_n

Э.Бат-Үүл сүүлийн өдрүүдэд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэн, байр сууриа илэрхийлж байгаа. Тэгвэл тэрбээр Нийслэлийн АН-ын даргын ажлаа өгнө гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн намынхаа дотоод асуудлын талаар ч үгээ хэлж байна. Тэрбээр “       Алтанхуяг болон түүний албатууд болох Алтангадас “ханлиг”-ийн зүгээс намын бүлгийн дотоод бичлэгийг нийтэд “алдаж” намайг сонгуулийн ялагдлын гол буруутан болгож байгаа тухайд хэлэх үг надад бас бий.

Юуны өмнө тодруулахад, цэвэр мажоритар тогголцоонд шилжихийг бүлэг дээр ганц Алтанхуяг ч эсэргүүцсэн юм биш. Ерөнхийлөгч Элбэгдорж бас шаргуу эсэргүүцсэн. Тэр намайг мажоритараас болиулах гэж “Ардчилсан нам хол зөрүүгээр ялагдах аюултай” гэх зэргээр ятгаад дөнгөөгүй. Тэгэхээр өнөөдөр Элбэгдорж мөн ялагдлын бурууг надад тохож суугаа биз!

 Алтанхуяг, Элбэгдорж нар сонгуулийн ялагдал нь мажоритар тогтолцооноос болсон мэтээр нотлох гэж байгаа нь огт үндэслэлгүй. Энэ тогтолцоогоор чинь бид, 96 оны сонгуулиар МАН-ыг ялж байсныг намын гишүүд маань мартчихаагүй. Тэр сонгууль 70 гаруй жил эрх барьсан МАН-ын хувьд ёстой “улс төрийн цунами” байсан юм. Тэгэхэд МҮАН, МСДН гэсэн хоёр нам хамтарч орсон боловч эв нэгдэлтэй байж чадсан учраас ялсан.

 Харин энэ удаад бид нэг нам болчихсон хэрнээ доторх фракц мэтээр эндүүрэгддэг олон ханлигийнхаа хагаралд нэрвэгдэж сонгуульд орсон. Ямар сайндаа хагарал нь гадагшлаад сонгуулийн тойрогт гарч МАН-тай биш хоорондоо үзэлцэж байхав. Ардчилсан нам ялагдсан гол шалтгаан ердөө л дотоодынх нь тэмцэл. Харин энэ тэмцлийн анхных нь автор Алтангадас, одоо болохоор өөрийгөө нуугаад намайг гүтгэж байна!

Үнэндээ манай намд Алтангадас хэмээх фракц мэндэлсэн тэр өдөр инстүүцийнхээ хувьд намын доройтол эхэлсэн өдөр. Урьд нь МоАН ч байх үед, МҮАН ч байх үед нам дотор фракц байдаг л байсан. Гэхдээ Алтангадас шиг нам доторх нам, нам доторх ханлиг, ванлиг болчихсон, байнга намаа рэкетлэж байдаг фракц байгаагүй юм. Энхсайхан “Алтангадас Ардчилсан намыг сүйтгэнэ” гэж үзмэрч шиг хэлж байжээ! Алтангадасыг фракц гэх нь дэндүү соёлтойгоор өргөмжилсөн хэрэг.

 Тэр бол угтаа Алтанхуяг хэмээх удирдагчтай дундад зууны ханлиг юм. Дотроо заваарсан муухай шатлан захирах ёс бүхий. Гишүүд нь нэг харахад вангийн албат аятай, арай орчин үежүүлээд харвал коммунист намын гишүүд шиг. Ийм дорой буурай улсуудыг цуглуулаад хүч өгч чадсан нь аргагүй л Алтанхуягийн чадвар.

 Алтангадасчууд намынхаа төлөө биш Алтанхуягийн төлөө хүчин зүтгэсээр Ардчилсан намыг барьцаанд оруулсан нь намын бусад лидерүүдэд үлгэр дуурайлал болсон. Ийнхүү МоАХ, “Шонхор”, “Нэг ардчилал”, “МоАН” зэрэг ханлиг, ванлигууд нам дотор ар араасаа цувран бий болсон. Тэгээд бид сонгуульд ороход нам маань хэрэйд, мэргид, татаарын “орондоо орох завгүй олзлолдон булаалдах” өвөр хоорондын тэмцэлд туйлдсан 13 дугаар зууны Монгол шиг болчихсон байлаа.

Хоорондын хорсол дэндүү байж. Ямар сайндаа алтангадасчууд, миний болон нэр дэвшээгүй хүүгийн маань эсрэг далдуураар Ардын намд хүч хавсарч ажилласан байх вэ дээ?

 Тэгэхээр дахин хэлэхэд сонгуулийн ялагдлын гол шалтгаан сонгуулийн тойрогт гарч очсон нам доторх дотоодын тэмцэл юм шүү! Ардчилсан нам эв нэгдэлтэй үедээ тогтолцоо ямар байхаас үл шалтгаалан ялж ирсэн түүхтэй.

 Надад ямар нэг фракц энэ тэр байхгүй, бусад фракц шиг Алтангадастай булаацалдах зүйл үгүй. Ерөнхий сайдаас огцруулах ажлыг хошуучилсанд Алтанхуяг надад өс санадгийг би мэднэ. Ганцаараа дур мэдэн өөр намтай сонгуулийн тойрог хуйвалдан хуваасан хэний ч эсрэг би явах л байсан. Алтанхуягийн өс хонзон Алтангадасын өс хонзон болж, хаврын сонгуулиар гараад одоо дүүргийн сонгуулийн өмнө үргэлжилж байгаа нь үнэхээр зэвүүн!

 Ардчилсан намыг хагалахад Аптангадас ганцаардаагүй. Элбэгдоржийн оролцоо багагүй байсан. Элбэгдоржийн авлигатай тэмцэж шударга ёсыг нэхсэн ажил эхэндээ олны талархлыг хүлээсэн сайн ажил байсан. Гэтэл явсаар авлигатай тэмцэх ажлаа алагчилж явуулаад байгаа нь харагдав. Ардчилсан намын гишүүд ээлж дараагаараа авлигын хэрэгт холбогдон байцаагдах болов хэмээн хэлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • 2016 (September 27, 2016 12:51:27 pm )

    мажоратари тогтолцоо нөлөөлсөн. холимог бсан бол ан- 8 суудал авахгүй л дээ. үүл чи биёэ өмөөрөх хэрэггүй. нийслэл хороо дүүргийн түвшинд ан-с тавигдсан хоосон толгой, ходоод нөхдүүд иргэд аан-г дарамтлаад үйл там идсэн. амьдралдаа ийм балмад танхай улсыг бараг л үзээгүй. ялангуяа бгд- болон миний амьдардаг 20 р хороо.

  • Anonymous (September 27, 2016 1:09:16 pm )

    АН хэзээ ч шинэчилэгдэхгуй эрх мэдэл баялгийн телее шуналаасаа ЕС даа огцруулж тоглосон дараа нь Дубайд очиж ямар гэрээ хийв

  • Зочинзочин (September 27, 2016 3:07:52 pm )

    Энэ бол яах аргагүй Бат-Үүлийн алдаа. Өөрийгөө өмөөрөөд хэрэггүй. Чи Алтанхуягийг доош хийдэг хүн. Алтанхуяг бол бүх зүйл дээр зөв явж байсан.Чи хамаг намыг үнагасан хүн та яах аргагүй мөн.Анхны байгуулсан гэрээгээс эхлээд…. Чи хамгийн түрүүнд
    засгийг унагахад хамгийн рольтой тоглосон хүн шүү дээ. Чи хуучин ИХ сургуулынхаа ангийн найзыг унагаж байна гээд боддоо. Хүн чанаргүй хөгийн нөхөр байна даа Үүнийг чинь АН болон монголын ард түмэн мэдсэн. Одоо уйлан донгосоод хэрэггүй . Чиний толгой ажилладаг л бол. Өшөө болоогүй л байна даа

  • иргэн (September 27, 2016 3:10:19 pm )

    Бат Үүл дарга нам дотроосоо буруутанг хайж зовох хэрэггүй байх. Танай МҮДН-ий гэх Тамир ЭМ бэлдмэл бэлтгэдэг Ирвэс трейд компаны Төгсжаргал захирал нийслэлд 1,5 тэр бумын тендер авахын тулд Бат Үүл даргад 50%-ийг нь буюу 750 сая төгрөг өгсөн гээд яриад зарлаад яваа учраас бас таны нэр хүнд унах болсон шүү.

  • Зочин (September 27, 2016 3:59:48 pm )

    Сонгуульд можаритаараар орсон нь АН-ын том алдаа байсан. Үүнийг жирийн сонгогчид хэлнэ дээ.Хуучнаара орсон бол наад зах нь 20 иос доошгүй санал авах байсан

    • Иргэн (September 28, 2016 10:18:42 am )

      Сонгуулийн ямар систем байхаас шалтгаалж унадаг нам бол нам биш?!?!?!

  • ЗОЧИН (September 27, 2016 4:15:55 pm )

    ЯГ ҮНЭН ЗӨВ ЮМ БИЧЖЭЭ. БАТ-ҮҮЛ. АЛТАНХУЯГ ГЭДЭГ ХҮН ҮНЭХЭЭР ФРАКЦИЙН ТЭМЦЭЛ ГАРГАН НАМЫНХАА ЭСРЭГ ЯВСААР АН УНАСАН НЬ ГАШУУН ҮНЭН БИЛЭЭ.АЛТАНХУЯГ ГАНЦХАН ӨӨРИЙН ТӨРӨЛ САДАН, НАЙЗ НӨХӨД ГЭСЭН ХУВИЙН ЭРХ АШГАА Л БОДДОГ ХҮН. НАМ НЬ УНАНА УУ? ЯАНА УУ? ХАМААГҮЙ ГЭЖ ХАНДАЖ ИРСЭН ХҮН.ТЭГЭЭД ӨС САНАНА ГЭЖ ЖИГТЭЙХЭН. ОДД НУТАГТАА ОЧИЖ УНАЧИХААД НУТГИЙНХАА ХҮМҮҮСИЙН БҮХ НЭРИЙГ БИЧЭЭД ГЭРИЙНХЭЭ ХАНАНД ӨЛГӨӨЧ. АЛТАНХУЯГАА.ЗҮГЭЭР НЭГ КОМПАНИЙ ХЭН Ч МЭДЭХГҮЙ БААГИЙД НУТАГТАА ӨВДӨГ ШОРООДОНО ГЭХЭЭР ЯМАР НЭР ХҮНДТЭЙГ ЧИНЬ УВСЫНХАН ХЭЛЭЭД ӨГСӨН ЮМ БИШ ҮҮ?

  • Budaa (September 27, 2016 4:57:10 pm )

    Нөхөд мөхөл рүүгээ ойртож буй хэрэг

  • ИРГЭН (September 27, 2016 5:16:56 pm )

    АН-ЫГ ЯЛАГДУУЛСАН ГОЛ ШАЛТГААН НЬ ЭРХ МЭДЭЛ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨХ ШУНАЛ БАЙСАН.ТЭНД ОРОЛЦСОН БҮХ ХУЛГАЙЧУУДЫГ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ.ТЭДНЭЭС БОЛЖ АРДЧИЛАЛ АЮУЛД ОРЖ АРД ТҮМЭН ЯДУУГИЙН ЯДУУ ЗҮДҮҮГИЙН ЗҮДҮҮ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭЖ БАЙГАА ҮЕД МАН ТӨРИЙГ АВСНААР ЧОНЫН АМНААС ГАРЧ БАРЫН АМАНД ОРСОН ОДОО БҮР ЛУУГИЙН АМАНД ОРЖ МАГАДГҮЙ БОЛЛОО ГЭЖ АРД ОЛОН ТҮГШИЖ БАЙНА.ЯАНА ДАА.ЧИНГИСИЙГ МИНЬ ҮГҮЙСГЭЖ БАЙГАА МАН-ЫНХАН ЛУУГ ШҮТЭХ НЬ ДЭЭ.

  • САЙНАА (September 27, 2016 5:23:14 pm )

    Бат-үүл тун олиггүй хүн нь ганцхан жишээгээр батлагдаж байна, энэ нь ямар улстөрч хүн хүүдээ ичих ч үгүй гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр тендер өгч, хүү нь ядуу иргэдээр тоглож даапаалж буйгаар харагдаж байна.СХД-ийг Бат-үүлийн хүн гэгддэг ЧИНБОЛД гэж самуурай жинхэнэ утгаараа самарсан, одоо бүү гоншигонож ард түмний тархийг угаа, Бат-үүлийг өмөөрч дагаж тэнэгтэх хүн монголд үгүй болсон.

  • Зочин (September 27, 2016 6:45:46 pm )

    Энэ цагаан толгойтой өвгөн өөр дээр нь гал авалцангуут ийш тийшээ халуурч хаа хамаагүй гэмгүй Алтанхуягийг гэмтэн болгох гэж үхэлдэн тэмцэж байх шив. Бат-үүлийг бодвол Алтанхуяг чинь хийсэн юмтай хэлэх үгтэй хүн дээ. Хүүтэйгээ нийлж улсын өмчийг хулгайлж оффшорт нуусанаа хогийн ногоон уут нэрээр олон тэрбумаар нь идсэн уусан гар хөл болсон албатуудтайгаа нийлж төсвийн хөрөнгийг хулгайлан завшсан гээд л нуугаад чиг нуухын аргагүй хулгай гэмт үйлдэл нь олоны нүдэнд дээр байхад энхийн цагаан тагтаа болох гэж өөрийгөө сурталчилаад чиг хэрэггүй хар хэрээ хар хэрээ хэвээрээ л үлддэг гэдгийг Бат-үүл гуай мэдмээр.

  • zochin (September 27, 2016 6:47:45 pm )

    AN bolon tyynii frakzuud shinechlegdej chadahgui ,,,,dendyy ih oorsdiin erh ashgiin toloo huvaagdaj temzdeg,,,,bygdeeree alga boloh heregtei,,,,ali ch frakzad ard tymen itgehgui,,,
    MAN namch adilhan,,,
    4 hyrehgui jiliin daraa bygdiig zeverlej baij Mongoluls aajmaar luivarchidaas salah bolno…

  • зочин (September 27, 2016 7:34:53 pm )

    Бурууг өөрөөсөө хай. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд л янз бүрийн юм бичээд Олон түмнийг үймүүлээд талцуулаад, дургүй нь хүрэхээрээ иргэдээ оюуны хомсдолтой, ногоот малгайт лалар хэмээн доромжлоод л Хэвлэлийн эрх чөлөө гэж энэ л байх даа

  • Anonymous (September 27, 2016 8:11:16 pm )

    Bitgii xutsaa

  • содном (September 27, 2016 10:03:05 pm )

    АН-ын нэр хүнд яагаад юунаас болоод унаад байна гэдэг дээр маш зөв дүгнэлт хийж цаашдаа хэрхэн яаж ажиллахаа шийдэх ёстой. АН-ыг фракцуудын зөрчилдөөн,мөнгө,албан тушаал,нэр хүндэд хэт шуналтай хүмүүсээс болж байгаа гэж бодож байна. Ер нь одоо бие биенээ буруутгаж,нэг нэгнээ яллахаасаа илүү алдаа оноогоо зөв дүгнэж цаашид яаж ажиллах арга эвээ олохоос энэ улсын ирээдүй шалтгаална гэдгийг сайн ойлгох хэрэгтэй болсон цаг юм бишүү.

  • Zochin (September 28, 2016 8:53:16 am )

    Ebtei baihdaa hychtei gej ih yaridag uls daa tegeed yagaad yunii tylyy ebdreltseed baina ebdreltsyyleh yumiig ni hyataduud elbegdorj nar l hiij baina daa

  • Шудрага бай (September 28, 2016 10:43:45 am )

    Дэмий донгосолгүй Зоригийн хэрэгт холбогдолтой асуудлаа шалгуул. Мөн хүүдээ, ах дүүдээ, хахуульчидад өгсөн тендерийн булхайгаа шалгуул, татвараас зугтаалгаж хууль бус орлогоо нуусан офшор дансаа шалгуул. Гэмт хэргийг чинь өмгөөлж хаацайлсангүй гэж АН-ийг, АН-ийн аль нэгэн лидерүүдийг буруутгаж бусдаас өө эрээд хэрэггүй. Новшроод байлгүй гэмт хэргээ шалгуул, ялаа эдэл

  • Зочин (September 28, 2016 11:07:21 am )

    батүүлийг бодвол алтанхуяг хийсэн юмтай хүн

antalya rent a car