Чингис, Самурай бондын мөнгөний зарцуулалтыг хийхдээ эрх сүрээ хэтрүүлэн, зүй бусаар зарцуулсан байж болзошгүй гэх асуудалд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нар шалгагдаж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ хоёр нөхөрт холбогдох хэргийг АТГ-аас нэгтгэсэн гэх мэдээлэл гараад байна.
Н.Батбаярыг эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Харин Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг зарим албан хаагчдынх нь хамт АТГ сэжигтнээр татаж, гадуур байцааж байсан бол, Н.Батбаяртай хэргийг нь хамтатган шалгаж эхэлжээ. АТГ-аас гурван хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэсэн гэх мэдээллийг албан ёсоор өгөөд байгаа юм.
Холбоотой мэдээ
-
зочин (September 27, 2016 10:35:59 pm )
балиар хулгайчууд
1 Comment