antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2016 1 comment

Азийн элсний V наадам: Ө.Эрдэнэбаатар, Б. Буяндэлгэр нар алтан медаль хүртлээ

нийтлэсэн Admin

Вьетнамын Данан хотноо болж буй Азийн элсний V наадам хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмын эхний өдөр Кураш бөхийн -60кг жинд Отгоны Чинбат мөнгөн медаль, Жиү жицү бөхийн +94кг жин Б.Өнөржаргал, -94 кг-д Б.Ариунцог нар хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл хоёрдахь өдөр жюү-жицүгийн 56 кг-ийн жинд барилдсан Ө.Эрдэнэбаатар Энэтхэг, Ирак, Иран улсын тамирчдыг ялж аваргын төлөө Пакистан улсын бөхийг, эмэгтэйчүүдийн 62кг жинд барилдсан Б. Буяндэлгэр Энэтхэг, Пакистан, Тайландын тамирчдыг ялж аваргын төлөө Иордан улсын бөхийг тус тус ялсанаар Эх орныхоо Алтан соёмбот тугыг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Эмэгтэйчүүдийн 72 кг-д Ц.Батцэцэг мөнгө, +70кг жинд барилдсан М. Сугар эхний тойрогтоо Вьетнам улсын тамирчин оноогоор, 2-р тойрогт Иордан улсын тамирчинд ялагдаж, хүрэл медалийн төлөө Туркместан улсын тамирчинг ялж хүрэл медалийн болзол хангав.

Ингэснээр Азийн элсний спортын V наадмын 2 дахь өдрийн байдлаар Монгол улс 2 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтайгаар 8 байрт жагсаж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • nice (September 27, 2016 11:34:41 am )

    congratulations To Brother and Sisters Amazing news

antalya rent a car