antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2016 1 comment

Импортоор орж ирсэн хэд хэдэн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байгааг тогтоожээ

нийтлэсэн Admin

147488403657e8f1c45e303

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импортын хяналтын хэлтсээс нийслэлийн хэмжээнд 4370 аж ахуйн нэгж, 45 иргэний  импортоор оруулж  ирсэн  бараа бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. Шалгалтаар  АНУ-ын “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа дууссан.

БНСУ-ын “Berrymix” нэрийн жимстэй тараг нь лабораторийн шинжилгээгээр хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байсан нь тогтоогдсон байна. Мөн  ОХУ-ын “Фуросемид” нэрийн эм эмийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан. Грек улсын “Septona” хуруу лент нь импортын лицензгүй,  зөвшөөрөлгүй худалдаалагдаж байсныг илрүүлсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын “Вэй-эр” Биологийн идэвхит бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй болохыг тогтоожээ.  Тиймээс  бараа  бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • иргэн (September 27, 2016 9:52:33 am )

    оруулж ирсэн нөхдүүдэд нь харуулж байгаад нүдэн дээр нь зоригтой устгал хийгээч.

antalya rent a car