antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2016 2 comments

Х.Тэмүүжин: Хэн нэгнийгээ олны өмнө “дүүжилж” буруутан болгож харагдуулах гээд байгаа юм уу..

нийтлэсэн Admin

temkabayartaibv

АН ямар ч байсан ингэж байгаад нэг хуралдаж, олон сарын туршид тойрч гүйгээд байсан асуудлуудаа барьж авч хэлэлцэх нь тодорхой. Тэрчлэн өнгөрсөн жилүүдэд намын аливаа үйл ажиллагаандаа идэвхтэй оролцож, фронтод галын шугамд явж байсан хүмүүс юу хэлж ярих нь анхаарал татаж байгаа. Тэгвэл сайд хийгээд гишүүн асан Х.Тэмүүжин хэлэхдээ “Сонгуулийн ялагдлаа, өөрсдийн алдаагаа ухаалгаар, эрүүл саруулаар тунгаан хэлэлцээд улс төрийн дараагийн зорилго, үйл хэргийн төлөө АН цул байж чадах уу, үгүй юү. Аль фракц, хэн эрх мэдэлтэй байх гэхчилэн хуучин, шинэ сорилтууд бидний өмнө байгаа. Ийм учраас аль аль нь яаран бас шийдвэр гаргахаасаа болгоомжилж байх шиг байна. Тэрнээс шалтгаалаад л ҮЗХ хуралдах, хуралдахгүй, хурлаараа юу шийдэх, шийдэхгүй вэ гэдэг дээр үл ойлголцол байгаа. Хурлаа хийж чадахгүй хойшлуулаад байгаа үнэн шалтгаан бол энэ. Том улс төр гэхээсээ илүүтэй АН-ын доторхи улс төрийн том өөрчлөлтийн өмнөх нам жим байдал юм уу даа. Мэдээж өмнөх алдаагаа дүгнэхгүйгээр цаашаа явна гэж байхгүй. Дүгнэхдээ харин субъектив байдлаар хэн нэгний буруу гэж шууд хашгирч босч ирэхээсээ илүүтэй хамтаараа юун дээр алдсан юм бэ. Тодорхой бүлэг хэсгийн алдаа байгаа бол тэр нь юунаас болсон юм бэ гэдгийг эрүүл саруулаар ярилцах ёстой. Гэхдээ хэн нэгнийгээ намаас хөөх гээд байгаа юм уу, эсвэл хэн нэгнийгээ олны өмнө “дүүжилж” буруутан болгож харагдуулах гээд байгаа юм уу. Тэр тал руугаа явбал зөвхөн хувь хүмүүсийн зөрчил болж хувираад жинхэнэ асуудлаа эрүүл саруулаар харж чадахаа байчихна.”хэмээн хэлж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • зочин (September 27, 2016 10:23:39 pm )

    Тэмүүжин зөв ярьжээ, өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүйн адил ярилцаж ойлголцож зөвшилцөж шинэчлэгдэх цаг болсон. бас ёс зүй жудаг чухал. цаг хугацаа бүгдийг харуулна.

  • ИРГЭН (September 28, 2016 8:49:45 am )

    ГОЛ АЛДАА: АВИЛГЫГ БҮХ НИЙТИЙН ҮЙЛС БОЛГОСОН, УЛС ОРНОО ДАМПУУРУУЛСАН.

antalya rent a car