antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2016 22 comments

Монголын телевизийн хөтлөгч бүсгүйн францын контейнерт амьдарсан учир

нийтлэсэн Admin
527-14748558791
Хоёр хоногийн өмнө надтай Францаас нэгэн эмэгтэй холбогдоод “Оогий чи намайг танихгүй байх л даа гэхдээ би чамайг танина. Бид мэргэжил нэгтэй бүсгүйчүүд юм аа.
Би бусад эмэгтэйчүүдэд сэрэмжлүүлэг болох зорилгоор, мөн хийгээгүй зүйлийнхээ буруутан нь болж шившигтэйгээр ажлаасаа халагдсаны цаадах жинхэнэ үнэнийг илчилмээр санагдаад өөртэй чинь холбогдож түүхээ хуваалцахаар шийдлээ” гэлээ.
Би ч за тэгвэл Францын цагаар өдрийн нэг цагт видео хийе гэж тохирохдоо ийм сэтгэл эмзэглүүлж, зүрх зүсэм түүх сонсоно чинээ бодсонгүй ээ. Ярилцлага эхлэхээс цаг орчмын өмнө би тухайн бүсгүйн сошиал мэдиа руу орж үзтэл, өндөр нуруутай, гуалиг биетэй, цав цагаан царай бүлтгэр алаг нүдтэй хөөрхөн бүсгүй байна. Бид бүхний мэдэх ТВ9-ын нүүр царай болж явсан Цолмон гэдэг бүсгүй энэ аж.
2006-2012 он хүртэл ТВ9 телевизийн эфирт Өглөө хөтөлбөрөөс эхлүүлэн Үдшийн шивнээ шөнийн хөтөлбөр хүртэл бүх л нэвтрүүлгийг хөтөлдөг байжээ. 2012 оны 10 сард хүний нөхөртэй явалдсан гэсэн шалтгаанаар ажлаасаа шившигтэйгээр хөөгдсөн байна. Болсон явдлыг сийрүүлбээс:
Ажил хэргийн шугамаар Ш гэх залууг таньдаг болоод 3 жил орчим болж байлаа. Манай ажлынхан бүгд л таньдаг болсон байсан юм. Учир нь манай телевизэд төлбөртэй нэвтрүүлэгт ордог, реклам байршуулдаг нэгэн жижиг бизнес эрхлэгч байсан юм. Гэтэл 2011 онд төлбөртэй нэвтрүүлэгт орчхоод мөнгөө төлөлгүй хэсэг алга болчихсон юм. Би ч тэр хүнийг ингээд худлаа яриад алга болчихлоо, санхүүгийнхан уурлана даа яанаа цалингаасаа нөгөөхийг нь суутгуулчихвий гэж айж байсан юм. Телевизийн цалин ер нь бол бага шүү дээ. Арай чүү л амьдралдаа хүргэдэг гэх үү дээ. Тэгтэл харин азаар нэг хүнээр мөнгө өгөөд явуулчхаж. Тэгснийхээ дараа долоо хоногт манай телевиз дээр ирсэн явж байснаа намайг хараад УУЧЛААРАЙ би өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаад гарж ирлээ.
Зүрх маань хэд хэдэн удаа зогсоод, ганцаараа амьдардаг болохоор үхэх шахсан. Эмнэлэгт зүрхний шигдээсээ эмчлүүлээд нэг сар хэвтсэн гэж байна. Би ч энэ хүнийг бага сага мэддэг учраас гайхаад асуулаа “Хүүе ээ чи чинь эхнэр хүүхэдтэй биз дээ тэр үед чинь байгаагүй юм уу” гээд. Үүний дараа нилээн л юм ярьж суулаа. Нөгөөх чинь эхнэр маань намайг хаяад явчихсан л гэж байна. Нарийн юмыг нь ч асуусангүй. Үүнээс хойш тэр хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтлээ.
Над руу залгаж ярьдаг ч боллоо. Би эмнэлэг дээр нь эргэж очсон тэр өдрөөс хойш өдөр бүр эмнэлэг дээр нь хоол цай хийж аваачин, сахьдаг боллоо. Бие нь дээрдэж эмнэлэгээс гарсаны дараа бид хоёр болздог болов. Гэрт нь очлоо. Нээрээ л нэг ширхэг ч эмэгтэй хүний хувцас хэрэглэл алга. Хоёр хөөрхөн хүүтэй гэдгээ ч надад хэлж хамтдаа тэдэнд бэлэг сонгон явсан тохиолдол олоон. Хүүхдийг маань хуучин эхнэр надтай уулзуулахгүй байна гэж уйлж хүртэл ирхэд нь түшээд л сууж байлаа. Бид хоёрын харилцаа улам дотносож хамт амьдарч хүүхэдтэй болох талаар ч ярилцдаг боллоо. Тэр маань хөөрхөн охинтой болмоор байна хайрт минь гэдэг болсон.
Бид хоёрын харилцаа улам дотносож хамт амьдарч хүүхэдтэй болох талаар ч ярилцдаг боллоо. Тэр маань хөөрхөн охинтой болмоох байна хайрт минь гэдэг болсон. Бид үерхээд жил гаран болж байлаа. Нэг нэгнийдээ ирж очин л байдаг байсан юм. Гэтэл нэг л өдөр нэг эмэгтэй над руу ярьж би Ш ийн эхнэр нь байна. Би чамд нөхрөө тийм амар өгөхгүй шүү гэж байна. Би ч бүүр шоконд ороод уучлаарай та хоёр аль хэдийн салчихсан юм биш үү гэтэл чам шиг я тай юу ярихав гээд утсаа салгачихлаа. Тэр үед Ш өвчтэй эмнэлэгт хэвтэж би түүнийг сахиж байгаад дөнгөж ажил дээрээ орж ирээд байсан юм.
Үнэндээ би Ш ийг үхчихвий дээ гэж маш их айж, чадлаараа асарч халамжилж байсан юм. Уул нь тэр эмэгтэйг утсаа салгахаас өмнө би ганцхан зүйлийг хэлж амжсан юм. Үнэхээр өөрөө эхнэр нь юм бол Ш ыг өвчтэй байхад нь хаана байсан юм бэ? Тэр одоо … эмнэлэгт байгаа очоорой гэтэл тэрний үхэх надад хамаагүй харин би чамайг ажилгүй гудманд гарганаа гэсэн юм.
Гэтэл хэдхэн хоногын дараа би ахиад нөгөөх Ш ээ эмнэлэгт сахиж байгаад ажил дээрээ иртэл У гэх эмэгтэй ажил дээр минь ирж Цолмон гэдэг танай ажилтан манай салоноос 3 сая төгрөг реклам хийлгэнэ гэж хэлээд аваад явсан мөн манай нөхөртэй явалддаг, би хоёр хүүхэдтэй үнэхээр хэцүү байна гээд уйлж байгаад явжээ… Би үнэрээр тэр эмэгтэйтэй уулзаж үзээгүй түүнчлэн тийм салон дээр ч очиж үзээгүй юм. Энэ залуутай найзлаад жил гаран болохдоо ч тэр эмэгтэйг хуучин эхнэр нь мөн өөрөө хаяад явчихсан л гэж бодоод явж байлаа.
Энэ асуудлаас болж ажил дээрээ нэр хүнд маань унж, үнэнээ дарга нартаа хэлсэн юм. Захирал болон олон ажилчид надад итгэж байсан ч өөр хоёр дарга маань хөөцөлдсөөр байгаад намайг ажлаас халуулж дөнгөсөн юм.
Удалгүй би жирэмсэн болсноо ч мэдлээ. Миний хувьд энэ залуутай ахиж уулзахгүй эргэж харалгүй орхичихсон байсан үе юм. Гэвч маш эвтэйхнээр өөрийгөө зөвтгөж, цэцэг бэлэг сэлтээр намайг хуурсаар бид хоёр дахин уулздаг болсон юм. Гэвч энэ удаан үргэлжлээгүй ээ.
Охиноо тээгээд зургаан сар болж байлаа. Ш ийн ч ааш зан хувирч эхэллээ…Байсхийгээд л алга болчихно… Би гэдэг хүн том гэдэстэй, хайр халамжаар дутаад сүүлдээ стрэсдэж эхэлсэн. Ийнхүү удалгүй 2013 оны 7 сарын 5ны өдөр би тал цус харвасан юм. Нүүрний баруун тал маань мэдээгүй болж, амьдралд минь харанхуй нөмөрлөө. Энэ үеэс л би Ш ийг дахин хараагүй… Сүүлд бодит үнэнийг мэдтэл Ш ийн хувьд архи маш их хэмжээгээр уудаг үүнийхээ дараа зүрх нь ачааллаа даахаа болиод эмнэлэгт хэвтдэг байсан байгаа юм. Зарим тохиолдолд зүрх нь хаагдаад 3 сек болсны дараа ажиллана. Хэд хэдэн удаа ийм зүйл болж байсан. Тухайн эмнэлгээс нь ч над руу яриад нөхөр чинь үхэх гэж байна яаралтай ир зүрх нь хаагдчихлаа гэж байсан тохиолдол цөөнгүй ээ.
Цус харвасны дараа намайг эмчлэхийн тулд ургийг дутуу ч гэсэн төрүүлнэ гэж эмч нар хэлж байсан ч үзлэг хийсний дараа “Xичээвэл охиноо төрүүлж болно” гэсэн. Харин ургыг эрүүл төрүүлэхийн тулд би заавал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу бидний нэрлэж заншсанаар Эх Нялхаст хэвтэх шаардлагатай. Гэвч энд цус харвалтаас болсон нүүрний саажилтыг минь эмчлэх боломжгүй учраас өдөр бүр Гуравдугаар эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэх ёстой болсон.
Ийнхүү өдөр бүр түргэний тэргээр Эх нялхсаас Гуравдугаар эмнэлэг рүү эмчилгээндээ явдаг боллоо. Зарим тохиолдолд өөр өвчтөнүүдтэй байхад нь ч дайгдаад явна. Зарим тохиолдолд бие маань их сул үед намайг хэвтүүлээд аваад явдаг байлаа… Наадмын үе байсан юм даг. Гэтэл сайхан Монгол дээлээр гангарсан залуучууд түргэний машинд зай тавьж өгөхгүй жолоочийн өмнөөс салаавч гарган та нар худлаа дохиогоо дуугаргалаа П гэж эмчийг хүртэл доромжилж байхыг сонсож байлаа…
Ямартаа ч ийнхүү хоёр эмнэлгийн дунд хоёр сар гаруй явсны эцэст охиноо эсэн мэнд төрүүлсэн юм даа. Монголын маань эмч нар үнэхээр амьд бурхад юм байна лээ. Үүний дараа нүүрний саагаа ардын эмчилгээгээр эмчилж эхэлсэн. Баруун нүүр маань зүүн талаасаа арай өөр болчихсон (одоо ч тийм). Харин энд Францад ирээд ардын эмчилгээгээ үргэлжлүүлж чадахгүй байгаа ч эндхийн эмч нарт үзүүлж эм ууж эхэлснээр нүүр маань бага зэрэг дээрдэж байгаа.
Охин маань төрсний дөрвөн сарын дараа өөр нэг эмэгтэй Ш ийн хүүхдийг мөн төрүүлснийг найзуудаас нь мэдэж билээ…
Францад нялх охинтойгоо ирээд амаргүй зүйл их байсаан, кантинарт хүртэл амьдраад даарч, хөрч, өлсөж, цангаж л явлаа… Харин одоо бид хоёр Францад амьдрах эрхээ аваад, ганц бие ээж гэдгээрээ Засгийн газрын дэмжлэгээр сайхан амьдарч эхэлж байна. Тансаг биш ч дулаахан байртай, том биш ч бинзен бага иддэг машинтай, охин маань үнэгүй цэцэрлэгт яваад би харин хүссэн сургуульдаа хичээллээд амьдрал үргэлжилж л байна.
Үнэхээр aмьдрал үргэлжилж болдог юм байна. Ажлын газрын маань дарга эмэгтэй надад хэрвээ итгэсэн бол, найз залуу гэгдэн явсан хуурамч эрийн эхнэр хэрвээ намайг сонссон бол, тогоо шиг гэдэстэй байхдаа хэрвээ би цус харваагүй бол ЭРИЙН ОРОНЦОГТОЙ НАСАА ЭЦЭСЛЭЖ, НУЛИМСАН ДАЛАЙ ДУНД ЯВДАЛТАЙ ЭРИЙН БООЛ НЬ БОЛЖ АМЬДРАХ БАЙСАН БАЙХ.
Амьдрал үргэлжилж болдог юм байна…
Хийгээгүй зүйлийнхээ гэмтэн болж шийтгэгдсэн Цолмонгоос.
Эх сурвалж: Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (September 26, 2016 1:36:48 pm )

    хариуцлагүй монгол эрчүүд, хүүхнүүд минь болгоомжтой байх хэрэгтэй. сайн таних мэдэхгүй хүнтэй бүү танилц.

  • Anonymous (September 26, 2016 3:04:58 pm )

    odoo hunii mos gej baihgui bolson doo

  • Балт (September 26, 2016 3:22:06 pm )

    ҮГҮЙ МӨН ТЭНЭГ ЭЭ ..ӨРӨВДӨХӨӨР ӨР ӨШИГӨЛДӨГ .МОНГОЛ ЭР СҮВТЭЙ МАЛУУД ИХ БНАА ..НЭРИИГ НЬ БҮТЭН БИЧ .ЮУН ..Ш ..ВЭ .ХҮНЭЭР ТОГОЛСОН ТЭР МАЛД БҮТЭН НЭРТЭЙ БАЙХ ЭРХ БАЙХГҮЙ ХӨӨЁ ТАМИНЬ ЭЭ …ТИИМ БИЗДЭЭ . нэртэй устай нь зураг хөрөгтэй нь гаргаж тавь .Юун хүнии эрх нэр төр …манай дарга сэтэртэй малууд ч мөнх юм шиг аашилдгаа боль

  • Зочин (September 26, 2016 3:44:55 pm )

    Хөгийн новшнууд дүүрэн гэхдээ амьдрал зөв хүнд өгөөмөр ханддаг юмдаа

  • zochin (September 26, 2016 4:44:24 pm )

    Novshiin arhichid bidnii medehgui olon hyniig tamalj,,,ezestee ene chin eh ornii hogjild ch saad bolj baigaa shdee,,,
    Zaluusiin amdral ingeed hohirood baihaar Mongol er ni zaashaa yah ve,?
    Hynee sain harj sudalj baihgui bol ,,,,iimerhyy amdral ih baina…TV9- iin udirdlauud muu hymyys baina,,,
    Setgyylch emegteid az jargal hysie

    • Anonymous (September 26, 2016 5:10:23 pm )

      minii duu saihan amidarnaa.ter teneg nuglee uureed 1 udur ugaasaa zurh ni haahdah um bna.nasaaraa tiim huntei suuj zovoogui niaz.neeree amidral urgejilne

  • Зочин (September 26, 2016 5:05:48 pm )

    Хүн нэр зүүсэн хүний оронцог сүгнүүд хорвоогоор дүүрэн байх юм даа. Зөв шударга явахаар амьдар тэгшрээд ирж байгаа нь тэр дээ

  • иргэн (September 26, 2016 5:34:13 pm )

    Байдаг л туух байна. Монголын унэн дур торх. Монгол сонотугэй

  • zochin (September 26, 2016 5:35:14 pm )

    vneheer setgeliin hatuujiltai bvsgvi bn chi, amidral chamd hairtai mon tanai hoorhon ohind bas hairtai erch hvchtei shan amidaraarai

  • Irgen (September 26, 2016 5:40:39 pm )

    er ni hogiin tv ym bishuu zahiral bsan enkhbataa halaad eraas ni Otgon ETVd medee unshaad bga Bolormaa biluu baahan setguulch zereg ajlaa hayaad zuragtaar gants Enkhbayariin tuluu ajilladag TV geed l medegdel hiigeed l bujignaad bsan bizdee

  • Irgen (September 26, 2016 5:42:44 pm )

    busguid sain saihaniig husie manaihaan surgamj avaarai

  • Ganaa (September 26, 2016 6:37:57 pm )

    Setgeliin tenheetei bgaarai .

  • Anonymous (September 26, 2016 10:13:28 pm )

    Gariin tavan huuruu kinonii shagdar baihnee

  • Anonymous (September 27, 2016 2:07:30 am )

    Nil aldaa. Setguulch nertei malnuud. Tui gej!

  • mgl. (September 27, 2016 2:19:04 am )

    Mundag busgui bn

  • mgl. (September 27, 2016 2:20:57 am )

    Amjilt husey

  • Anonymous (September 27, 2016 2:25:20 am )

    Gadaadad bas ingej huuhen erguuleel hunii amidralaar toglood yavdag archaagui mongol zaluuchuud bas bnaa, mongold ehner huuhdee tejeesen yumgui hudlaa yarij huuhen erguulj yavdag zaluuchuudiig burhan ert avaad yavchihdag yum bilee zailuul.

  • Ажиглагч (September 27, 2016 8:56:51 am )

    Монгол эрчүүдийн нийтлэг төрх байна. Цолмонд амжилт хүсье

  • y (September 27, 2016 10:36:40 am )

    нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгдэж байдаг энэ үнэн шүү залуусаа гэхдээ дараагийн хаалга ямар хаалга нээхээ сайн бодож байгаараа бүсгүй минь чи анханаасаа буруу зүйл хийгээгүй ээ магадгүй чи цаашид илүү их зүйл хийх учраас л амьдрал, бурхан чамд түр зуурын бэрхшээл учируулж хэрхэн давж чадах эсэх шалгалт авсан л гэж ойлгоорой итгэлээ л алдаж болдоггүй юм шүү итгэл байхгүй болсон цагт л амьдрал дуусдаг амьдрал дэндүү сайхан чамд аз жаргал сайн сайханыг хүсэн ерөөе.

  • нгнгнгнгнг (September 27, 2016 12:33:53 pm )

    Ш гэж залуу ер нь сайхан амьдрах уу тэр эхнэр гээд байгаа хүүхэн нөхрөө буцааж авч чадсан юм уу арчаагүй нөхрөө хүмүүжүүлж чадаагүй байж өөрөө эмэгтэй хүн эх хүн байж ийм арчаагүй байж болох уу

  • нгнгнгнгнг (September 27, 2016 12:36:03 pm )

    Цолмон чамд амжилт хүсье тэр их зүйлийг даван туулж чадсан юм чинь одоо алзахгүй шүү урагшаа харж тэмүүлээрэй өнгөрсөнийг март

  • Anonymous (January 05, 2017 5:18:08 pm )

    Amjilt hvsie mundag bna archaagvi er vile edelne ohinoo sain osgoj bgaad bayrtai bna burhan chamd mash sain hani ogoh bhaa

antalya rent a car