antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2016 Comments are off

Аки башё: Озеки Гойёдо Эзэн хааны цомын эзэн боллоо

нийтлэсэн Admin

147485615657e884dcafaa0

Японы мэргэжлийн сүмогийн Аки башё 15 өдрийн турш хурц ширүүн, өрсөлдөөн дүүрэн барилдаануудаар үргэлжилсээр өчигдөр өндөрлөлөө. Аки башёг эхний өдрөөс эхлэн озеки Гойэдо тэргүүлсээр 15 даваатайгаар өндөрлүүлж Эзэн хааны цомыг хүртэв. Тэрбээр Аки башёд Озеки цолоо хамгаалах ёстой байсан ба түүнийгээ давуулан биелүүлж түрүүлсэн юм. Тэрбээр сүүлийн өдөр озеки Котошёогикүтэй барилдан давсан ба Осака нутгийнхан 85 жилийн дараа мэргэжлийн сүмод нутгийн бөхөө түрүүлэхийг харав.

Түүнтэй хамгийн ойрхон өрсөлдсөн Маэгашира Эндо хэдийгээр өрсөлдөгчөө давсан ч Гойёдо түүнд боломж олгосонгүй. Ингэснээр Япон бөхчүүд 2006 оны нэгдүгээр сард Точиазүмаг түрүүлсэнээс хойш хоёр дахь түрүүгээ авч байна. Энэ оны эхний башёд озеки Котошёогикү түрүүлсэн ба энэ удаа озеки Гойёдо түрүүллээ. Түүнйи жинхэнэ нэрийг Готаро Савай гэдэг бөгөөд энэ жил 30 настай. 2005 оны нэгдүгээр сараас барилдаж эхэлсэн тэрбээр барилдах хугацаандаа 543 давж 385 унаж 26 барилдаан өнжжээ.

Монгол залуусын маань Аки башёгийн амжилт 21 сумоч 5 зиндаанд хүч үзсэнээс 10 нь качикоши хийлээ.
МАКҮҮЧИ
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 12:3
Ёкозүна Какүрюү М.Ананд 10:5
Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 4:11
Маэ-н З-3с Таканоива А.Баасандорж 5:10
Маэ-н Б-6с Тамаваши Б.Мөнх-Оргил 10:5
Маэ-н З-10с Араваши Э.Дөлгөөн 7:8
Маэ-н Б-12с Чиёошома Г.Мөнхсайхан 8:7
Маэ-н Б-15с Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар 8:7
Жюүрёо
З-2с Сэйро А.Өнөболд 4:11
З-3с Азүмарү С.Тодбилэг 6:9
Б-7с Асасэкирюү Б.Дашням 7:8
Макүшита
Б-2с Дайшохо Ч.Шижирбаяр 5:2
Б-4с Сакигакэ Я.Баттүшиг 2:5
Б-12с Шёотэнро Д.Нямсүрэн 3:4
Б-22с Рюүонами Б.Баттөгс 5:2
Б-25с Кагамио Б.Нанжид 2:5
Б-30с Такакасүга Э.Энхманлай 3:4
З-32с Гочозан Д.Ууганбаатар 5:2
Санданмэ
Б-9с Садахикари Д.Наранцогт 1:6
З-11с Кирибаяама Б.Лхагвасүрэн 6:1
Жонидан
З-45с Асахирюү Б.Дэнзэнсамбуу 6:1

Энэ сарын Аки башёг Их аварга Хакүхо өнжсөн учир хэн түрүүлэх нь таамаг байсан. Башё эхний өдрөөс дуулиантай эхэлж Маэгаширагийн зүүн жигүүрийг манлайлан барилдсан “Хаккакү” дэвжээний бөх Окиноүми олон том цолтнуудыг ээлж дараалан унагаж дууулиан тарьсан. Тэрбээр эхний өдрүүдэд сайн барилдсан ч башёг 9:6-тай дуусган Шкүншёо буюу том цолтой бөхчүүдийг унагасан шагналыг анх удаа хүртсэн юм.

Тэгвэл энэ сард Ёкозүна цолны болзол сонссон озеки Кисеносато маш муу барилдаж хөгжөөн дэмжигчдээ гонсойлгов. Хэдийгээр нөгөө хоёр япон озекигээс амжилтаар илүү ч башёд түрүүлэх боломжоо ашиглаж чадсангүй, 10:5 амжилтаар тэмцээнээ дуусгав.

Манай хоёр аваргын хувьд эхний өдрүүдэд өвдөг шороодсон нь амжилтад нь нөлөөлж озеки Гойёдог зогсоож чадсангүй. Озеки Тэрүнофүжи өвдөгний гэмтлээс шалтгаалаад энэ сар ердөө дөрөвхөн даваа авлаа. Түүний хувьд гэмтлээ бүрэн эдгээж чадвал башёд түрүүлэх чадалтай бөх билээ. Манай маэгашира цолтой бөхчүүдээс Улсын арслан Б.Ганбаатарын хүү Чиёошома Мөнхсайхан дээд зиндаанд анх удаа хүч үзэн 8:7 амжилтаар барилдаанаа дуусгав. Түүний хувьд дараа дараагийн башёд улам сайн барилдах биз ээ.

Мөн жюүрёо зиндааны гурван бөх качикоши хийж чадсангүй. Макүшита зиндааны 2-оос барилдсан Дайшохо Ч.Шижирбаяр тав даван анх удаа цолтой бөх болох боломжтой болжээ. Санданмэ болон Жонидан зиндаанд барилдсан Кирибаяама Б.Лхагвасүрэн, Асахирюү Б.Дэнзэнсамбуу нар 6 даваатай тэмцээнээ дуусган зиндаа ахиахаар боллоо.

Ч.Амар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car