Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан чанга цэглэмтэй хорих ангийг Сэлэнгэ аймгийн нутагт оршин буй Зүүнхараагийн хорих ангиас юугаараа ялгаатай байсан юм бэ? гэж далаад оны “Шорончид” нэгнээсээ асуусан аж. Харин ямар хариулт гарсан бэ? гэвэл Баянзүрхийн шоронгийн хоригдлууд Зүүнхараагийн ялтнуудыг бодвол хоорондоо маш их эв түнжинтэй байснаараа ялгаатай гэсэн дүгнэлтийг гаргасан гэдэг.
Баянзүрхийн чангаланд 700гаруй хүнд гарууд ял эдэлж байсанбол. Харин Зүүнхараагийн чангаланд 1000 гаруй ялтан хоригдож байснаараа онцлог юм. Тэрнээс биш бусдаараа бол ижилхэн дүрэм журамтай байсан аж. Баянзүрхийн хорих анги нь анхны гарнизон харуултай чангалан гэдгээрээ хүмүүсийн анхааралыг ихэд татаж байсан аж. Тус хорих ангийн дарга нь казак хүн байсан гэдэг. Тэр нөхөр хоригдлуудад яриа хийж байгаа нь энэ гэж Монгол хэлийг жинхэнээр нь яргалдаг этгээд байсан тухай халхын шоронд бас ч муугүй явсаар Хар-Айраг, Авдрант гээд хатуу шоронгийн босгыг элээсэн Бэрхийн уурхайн гэх тодотголтой Лувсангэндэнгийн Соёлт ийнхүү хуучилсан юм. “Нэгэн удаа казак дарга маань ялтнуудад үүрэг тавихдаа
– Би одоо та нарт моорний мак гудруулна- гэж хэлээд онигоонд орж билзэ. Ийм л хүнд гарууд “Соц” нийгмийн нөлөөгөөр халхын сайхан эрсийг яраглаж явлаа” гэсэн юм. Тэрбээр 1980 онд Баянзүрхийн хорих анги татан буугдаж Мааньтын шоронтой нийлсэн түүхтэй. Харин Зүүнхараагийн хорих 1937 онд лам нараас хууль бус аргааар хурааж авсан эд хөрөнгийн хүчээр байгууллагдсан бол 1982 оны 09-р сар хүртэл жирийн дэглэмтэй хорих байснаа, мөн ондоо чанга дэглэмтэй хорих анги болон өөрчлөгдсөн юм. 1982 онд ардын их хурал харгис эрүүгийн хууль батлахдаа ‘3-н жилийн хорих ялаас дээш ялаар шийтгүүлсэн этгээдийг чанга дэглэмтэй хорих ангид хорино” гэсэн хатуу заалт бий болсоноор тухайн үед чанга дэглэмтэй хорих Мааньтаас өөр байгаагүй учир ачааллаа даахаа больсоноор Зүүнхараагийн аймшигт шорон “Чанга дэглэмт” хэмээх түүхээ бичиж эхэлсэн билээ. ёстой нэг эрээ цээргүй яраглал энд явагдсан гэхэд болно.
Мааньтын шоронгийн “Буурал өвөө” хэмээн хүндлэгдсэн хурандаа Лувсанпэрэнлэй. хуучин үлэгтахал ялтнуудаа хаашаа хийнэ дээ гэж санааширч байтал ашгүй нэг Зүүнхараа чанга дэглэмтэй хорих болсоноор “Шүдний өвчин” болоод байсан хүндрэлээсээ салж шоронгийн хүнд гаруудыг Зүүнхараагийн чанга руу илгээсэн гэдэг.
Ийнхүү сүр дуулиант “Ачлаг”-аар халхын шоронгийн алдарт хулгар алах ялыг Балжирийн Аюушжавтай хамт сонсож байсан Данигайн Дэмбэрэл, анхны хүүхдийн шоронгийн анхны ялтан “Гөлөөн” хочит Цэрэндондог, Цэндийн ёндон, болон тухайн үедээ л залуухан атаманы нэгээр тодроод байсан “Азарга’ Батсайхан, Чулуун овогт Одхүү, гэх мэтын шигшмэл луугаруудын тусламжтайгаар Зүүнхараагийн шорон бүрдсэн гэхэд болно. Энэхүү шоронд Ганцхудгийн тамаас Улаанбаатар хотын 120-н мянгатын атаман Лувсандоржийн Итгэлт, Түйс” Болдбаатар. 40 мянгатын “Тогоруу” Мөрөн, 120 мянгатын “Наалдага” буюу Цэндийн Оюунбат. Кодоогийн Энхтуяа, Энхбат, “Гоох” Даваасүрэн, улсын их дэлгүүрийн алт мөнгөн эдлэлийн тасгийг цөлмөөд 4 давхарын цонхноос алтан шаргал торгоор гулсаж буугаад Монгол улсын эргүүгийн ертөнцийг шуугиулсан “Ворсонко” Ганболд, “Коов” Энхтүвшин, Мунаагийн Зандараа. халхын шоронгийн овгор Дашийн Мундаагийн дүү Батсүх, “Марзан” хэмээх “Том” Цогтсайхан, 50-мянгатын “Мангар”-ын Ариунболд, “Буурай” хэмээх Банзрагчийн Чинбат, Өндгөөгийн Хүрэлээ, “Баасны хар” Лхагвасүрэн, “Азарга” Чулуунбаатар, “Салаа толгой ” Цогтсайхан, “Тавцан” Лхагваа, Цэндийн Батсайхан, Тахай” Өлзийхишиг, “Тонтог” Батболд, “Туба” Алтантулга. төмөр замын “Шар” Энхбат, Бадамын Чулуунбаатар, “Хорвоо” хочит Өлзийбаатар, Өлзийсамбуугийн Ганбаатар. Түвдэндоржийн “Мангар” Дагвачимэд. гэсэн ориг хүнд гаруудыг авчирч ял эдлүүлэхээр хорьсон юм. Тэрбээр Зүүнхараагийн чангалан тэр дороо л Оросын ГУЛАГ, шиг 1000-гаруй ялтантай болоод амжсан билээ. Тэрээр нэгэнтэй Монголын утга зохиолын нобн оргилуудын нэг болох Бямбын Ренчин гуайн хэлсэнээр “Чингисийн үр садыг цувдаа, шар будаагаарл хооллож манахгүй бол даргадахгүйд ээ” хэмээн дуу алдсан үгийг санагдуулж байсан билээ.
Цэрэгт татагдаж ирсэн малчин гаралтай гэх том биетэй маанагдуу банди нарын гарт нь “Суман хар” хэмээх бороохой бариулж муухай харсан ялтан бүрийг хэнч бай хайр найргүй балбаад өг гэж үүрэг өгсөн билээ. “Ялтан бол хүн биш араатан юм байна” хэмээн ойлгосон хуяг нэртэй шинэ цэргүүд хонгилийн үүдэнд ташаа тулан алцайж зогсоод мөрдөнд олон сар хоригдоод тураалдаа орох шахсан гуйвсан ялтныг биеэндээ хийсэн шивээс болгоны тоогоор салам бороохойдож байлаа. Энэхүү хорих ангид зарим нөхцөлд Монгол хүн гэдгээ умартаж Гитлерийн Германы фашист дэглэмтэй концлагерийн хашаанд байгаа мэт сангадаж байсан юм. Ямарч атаман гэх ялтан амрах байрандаа хоол идэж чадахаа байж бүгд нэгийн цуваанд орж гал зуух руу орж байлаа. Яах ийхийн зуурт нормын 600-грмм талх 5 төгрөг хүрлээ. Баянзүрхийн шорон ялтнуудаа хоолоор нь хавчиж үүн дээрээ ‘Дэглмийн сургууль” нэртэй сайхан гэгч нь яраглал зохион байгуулж хоригдлуудыг номонд нь оруулсан тэр хууль үйлчилж эхэлсэн билээ. Баянзүрхийн шоронгийн дарга алдарт яратин, хошууч Санжаа нь торгуулийн тусгай байранд орсон ялтныг биеэ засах эрхгуйгээр тамалдаг байж. Жишээ нь 30 хоногтой хоригдсон этгээдийг гаргаж ирээд “Чамайг энэхүү торгуулийн тусгайрлах байрнаас 30 хонож гараад гал зуух, журам сахиуллагчын өрөө, эмнэлэг, гэх мэтын газруудаас аль дуртайгаа гараараа заагаад таван минут байж чадвал дуртай заалтанд чинь гаргаж “Жаалуулна” хэмээн тохуурахдаг байсан гэдэг. Гуч хоног газар доор ходоод хоосон биеэ засах чэрхгүй зовсон хүн хөл дээрээ гарч ирвэл их юм. Тус шоронгийн ялтнууд гал зууханд орж талхаа идэхдээ масло. саахар түрэхсэн хэсэгтэй талаа доош нь харуулаад нууж иддэг байсан аж. Яагаад гэхээр энэхүү шоронд талхыг ямарч хольц хэрэтэхгүй идэх журамтай байсан учраас тэр юм. Ийм нэгэн алдарт ярагчин Санжаагийн хамсаатан “Шар ажаа” хочит Дэмбэрэл Зүүнхараагийн шоронг хүмүүжүүлэхээр амлалт авсан нь энэ байлаа. Насаараа шоронгоор явсан хулгарууд нэг дор учираа олох гэж бөөн алаан болдог бичгэдээгүй хуультай.
Энэ бүхэнд хатуу чанд хуулийн заалт хэрэг болно гэдгийг хорихийн төлөөлөгч ‘Шар ажаа” овжин ашиглаж “Гацаа” хочит ялтан Чулуунбаатарыг шинэ ирсэн ялтнаас 16-н ширхэг боорцог булаасан үйлдэлд нь 1 жил 6 сарын ял нэмүүлэн онцгой дэглэмтэй хорих руу илгээсэнээр хуучин хулгаруудын зүрхэнд шар ус хуруулсан юм. Ийм аргаар шоронд олон жил хууль мэт оршин тогтнож байсан мулзыг устагсан юм. Энэ бол яахын арга байхгүй “Шар ажаа”-гийн гавъяа билээ. Зүүнхараагийн шоронд шинээр ачигдан ирсэн хоригдлууд ямар нэгэн өөрт байгаа эд зүйлээ хуучин ялтанд дээрэмдүүлнэ гэсэн айх аюулгүй болсон юм. Ялтан бүхний халаасанд байнга байдаг нэгэн зүйл бол “Халбага” билээ. Нэг ч хоригдол бусдаасаа тасарч байранд танхайрч үлдэхгүй хоолны заал руу ордог дэгтэй болсон.
Харин овгоруудыг бантан нахиадаг лаларуудаас халбагаар нь ялгадаг байлаа. “Хэнхэг” гэх журам, зөвлөл, бригадын дарга, нар ган халбага. ахлах рамчин, машин буулгагч, сахиул, неваль. нар хөнгөн цагаан халбага. барина. зэсийг янзлан халбага барьсан ялтнууд бол миний нөгөө дээр дурьдсан жанхуу нахиадаг ялтанууд.
Гэхдээ шоронгийн хамгийн хэцүү хүнд ялыг жанхуу нахиадаг ялны мангасууд нугалдаг байлаа. Зуун ямаанд жаран ухна гэгчээр 30 ялтан тутамд нэг бригадын дарга, нэг журамтай. энэ хоёр тусгай эрхтэй үүн дээрээ отрядын зөвлөл, журам. байрны дарга нартаа захирагдана. Отрядын зөвлөл, журам, байрын дарга нар нь ерөнхий журам, хамт олны зөвлөлийн үгийг, үг дуугүй дагах жишээтэй. Хорих ангийн зүгээс отряд бүхний хооронд “Соц” уралдаанд зарлаж түрүүлсэн отрядад улаан туг. хамгийн сүүлд орсон отрядад хар туг өгнө. Улаан туг дагаж шагналын хоног, баярын бичиг, молоко. цай, гээд ялтанд хэрэгтэй бүхэн ирнэ. Харин хар туг авсан отряд илүү цагаар дэглэмийн сургууль хийнэ. Үүнээс ч илүү яраглал эдлэнэ. Банз зүсэж экспортлох ажилд хулгарууд гурван ээлжээр өдөр шөнөгүй зүтгэнэ дээ. Мөрдөнд хоригдож байгаад ял эдлэхээр ирсэн ялтнууд тэнхрэх боломжгүй шууд л зургаан метрын банз үүрэн шөнийн ээлжинд ажилна. Хөөрхий тэдний нуруу тэр дороо л цоорно. Ялтан энэ тухайгаа хэнд ч хэлэх эрх байхгүй. Сайн гал хамуудынхаа хүчинд цоорсон нуруугаа эмчлэн эдгээдэг байлаа. Энэхүү хатуу хүнд ялнаас шантарч, зарим нэгэн ялтнууд өөрсдийгөө санаатай гэмтээх явдал олонтой гарна. /ялтанг өмөөрөх нь юу юм тэд хийсэн хэргийнхээ ялыг үүрч байгааг сайн санах хэрэгтэй ч хүний эрхийн хууль дүрмийг зөрчих эрх албан хаагч хэнч бай байхгүй боловуу/
Хоригдлууд хадаас залгих, вагоны дугуйн доогуур хөл, гараа хийх. нүдээ сохлох гээд засангийн албан хаат нарт байнга ажил уддаг байсан юм. Зарим нэгэн тэвчээргүй ялтан ялнаас халгахдаа “Бугшмал хэрэг” гаргаад мөрдөнд хоригдож биеэ амраах асуудал ч гардаг байлаа. Ингээд буцаж ирэхдээ өөр дээрээ олон жилийн ял үүрээд л ирнэ. 1987 онд Октябрын баярын 70-н жилийн ойд зориулсан “өршөөлийн хууль’-аар Зүүнхараагийн шоронгоос маш олон ялтан камөнтатурт ял эдлэхээр явсан 1000 гаруй хоригдлуудаас 500-гаад ялтан үлдсэн юм. Энэ их ажилах хүчээ алдсан албан хаагчид хоригдлуудыг хоёр ээлжээр “Ял”-аар шахаж амрах эрхгүйгээр яланд хөөж гаргасан юмдаг.
Тэрбээр хоригдлууд хорин дөрвөн цаг эогсолтгүй тачигнах раманд хахир өвлийн хүйтэнд гадаа өглөө болтол жавар сөрж махийна. Махаа зулгааж бэлдсэн банзыг нь шууд ургашаа хужаа руу гаргана. Энэхүү харгис байдалдаа ханамж авсан хорихийн дарга нар зөндөө ялтан “Хушаг араандаа” орно гэж бодож байсан ч талаар болсон юм. Монгол эрчүүд гэдэг чинь ялын боол болдоггүй гэдгийг яруу тодоор харуулж билээ. Ялтнуудыг зөв хөшүүрэгдэх аргыг сайн эзэмшсэн албан хаагч бол “Мангар улаан” хэмээх Даваадорж гэдэг ахмад цолтой нөхөр байсан юм. Халхын шоронгийн овгор хуяг “Мангар улаан”-ыг Нямсүрэнгийн Өлзийхишиг гэдэг зэгсэн атаман ялтан хөшүүрэгдэж бөөн “Сенцаац” үүсгэж байсан түүхтэй. Айх ичихээ мартан байж архайсан хулгаруудтай тэмцэнэ гэдэг бол хэн нэгэн хулхи этгээдийн хийгээд байдагч ажил яавч биш юм. Зүүнхараагийн хорих413-рангид ялтныг хүн талааснь харж харьцдаг албан хаагчид олон байсныг дурсахгүй өнгөрч болохг/й дэд хурандаа Нарангэрэл, Батсайхан хошууч Ичинхорлоо, Бат-Эрдэнэ, нар юм. Тус хорихийн харуул хамгаалалтын дарга хошууч “Шар ажаа” хочит Дэмбэрэл, ялтнуудыг эргэлт уулзалтаар нь маш их чангалдаг байлаа. Ар гэрийнхээ ах эгч дүү нартайгаа түр уулзаад ороход 5-кг хүнсний зүйл авч орж болно. Ийнхүү хоногоор уулзсан ялтан ариун цэврийн хэрэгсэлээс гадна, 10-н төгрөг л авч орох эрх олгоно. Хэрвээ ялтан этгээд 10-аас илүү мөнгө биедээ авч орох гэж байгаад баригдах юм бол хураалгасан мөнгөө улсын орлого болгоод зогсохгүй, өөрөө сахилгын тусгайрлах байранд 10-30 хоногтой нэмэгдэл шийтгэл эдлэнэ. Ялтан бүхэн далимбаар хийсэн алаг дээл болон куртик, өмд цамц өмсөнө, Жаатай гэх ялтнууд хар хөх өнгөтөйг лаларууд улаан өнгөтөй өмд цамц өмсөнө. Би Зүүнхараагийн хорих ангид 5 жил ял эдлэхдээ ганцхан ялтан “Орос хром” хөлдөө жийн гангарч байхыг харсан билээ. Энэхүү ногоон гэрлээр овгордож байсан ялтан бол “Гоох” хочит Даваасүрэн байсан юм. Гэхэдээ мань этгээд эр чадалтайдаа ганцаараа “Орос хром” хөлдөө жийсэнч юм биш. Харин “Гоох” Даваасүрэн том хөлтөй болохоор л түүнд таарах бакал байдагүй байсан гэдэг. “Шар ажаа”гийн хатуурхал дээд цэгтээ хүрч ялтнаас хураасан эргэлтын хүнсний зүйлийг хоригдлуудын биеэ засдаг жорлонд ил цагаан харагдахаар газарт асгаж өлсөж туйлдсан ялтнуудын мэдрэлээр тоглодог байсан юм. Уг шоронд нэгэн өөрийгөө бөх гэж рекламдсан ялтан Мааньтын шоронгоос ялгааргаар ирсэн юмдаг. Энэ этгээд бидэнд ихэд аархаж “Би бол халхын шоронгийн атамануудын хандыг хага дардаг Мааньтын хорихоос ирсэн шалгарсан ялтан та нар шиг бөөснүүд миний зүрхэнд шар ус хуруулж хэзээч чадахгүй” гэж томорч байгаад хуучин хулгаруудын “Шургуунд” орж жинхэнэ “Нинжа” нарын суурийг тавьсан гэхэд болно.
Тэрбээр мань ялтан хэзээч сэхэл авахгүйгээр доошоо орж доод нааранд лаларуудын эгнээнд очсон түүхтэй. Хэдийгээр сайхан бие хаатай ч тураалдаа орж хэлхээтэй араг яс шиг харагдах тэр ялтан байнга л жорлонгоор эргэлдэх болсон юм. Түүнийг ‘Журам сахиулагч” хоригдол, жорлонгийн хажуунаас холдуулах гэж оролдсон боловч чадаагүй билээ. Ийнхүү өөрийгөө хүчит бөх хэмээн тодорсон ялтан жорлонгын үүднээс тамхины иш, гээд өөрт хэрэгтэй бүхнээ чамлахааргүйгээр олдог болохоор тэндээсээ холдохгүй олон сарын нүүрийг үзсэн юм.
Сүүлдээ хулгарууд “Жорлонгийн хар бөх” хэмээн нэрийдэх болсон билээ. Гэтэл мань нөхөр “Шар ажаа”-гийн хаяуулсан хүнсний эд зүйлийг жорлонгоос түүж авсан хэрэгтэй сахилгын тусгайрлах байранд 30 хоног тарчилаад зогсохгүй дахин жорлонгийнхоо үүдэнд тамхины иш түүх эрхээ бүр мөсөн хасуулсан юм.
Зүүнхараагийн хорих хир баргийн аавын хүүгээр амаа асуулгадаг шорон биш гэдгийг олон ялтны хувь заяагаар тоглон байж ил тодоор харуулсан билээ. Энэ цаг үед “Суман хар” ташуур гартаа атгасан хуягууд хуульгүй мэт ялтныг харгис аргаар тамлаж байлаа.
Бүр сүүлдээ “Суман хар”-аар ялтан бөгсөө гаргаад ташуурдуулах нь байх ёстой хууль мэт боддог болсон юм. Даварсан муусайн хуягууд зөрчил гаргасан ялтнуудыг эхээс төрсөнөөр нь шалдлаад суниалгаж байгаад бороохойдно. Энэ шийтгэлийг амсаж буй ялтанд “Ёоё”-оо гэж ганц удаач болтугай авиа гаргах эрх байхгүй. Хэрвээ ёоёоо гэж дуугарвал бороохойдох тоо нэмэгдэнэ. Зөрчил гаргаад шалган нэвтэрүүлэх байранд очиж байгаа ялтан нэг л зүйлийн төлөө сэтгэлдээ залбирдаг байлаа. Тэр нь юу вэ? гэхээр шалган нэвтрүүлэх байранд харгалзагч нарын тоо цөөхөн байгаасай гэж хүсдэгсэн.
Ямар нэгэн зөрчил гаргаад ирж байгаа ялтныг тэнд байсан хуягууд нэг бүрчлэн таван удаа бороохойдно. Шалган нэвтэрүүлэх байранд язганасан олон хуягууд “Чи ирэвүү” гэсэн шиг хүлээж байдагсан. Энэ олон хуягуудын “суман хар”-ыг даадаг эрчүүд захаас аваад зөндөө байсаан. Ялтан тамлах донтой болчихсон хуягууд албаа хааж насныхаа тэтвэгэрт гартлаа “Хуяг бол хаан” чигээрээ үлдэнэ гэж итгэж байсан мөрөөдөл нь талаар өнгөрсөн юм. Монголын нийгмийг хирдхийлэгсэн гэмт хэрэг үйлдсэн прокурор Отгонбаярт нэгэн ангийн тэмцэгч ялтан өргөдөл бичиж ааваараа явуулсанаар дээрээс нь бидний аз түшиж даварсан хуягуудын “Суман хар”-ыг хураалгаж чадсан билээ. Энэ бол ялтан бидний хувьд маш том ялалт байсан билээ.
Миний хувьд ялтан ч бай хүн өөрийнхөө төлөө тууштай зүтгэж чадвал амжилт ойрхон байдгийг эндээс олж авсан гэхэд болно. Шоронгийн хашаан дотор нэг ялтан бол гүйгээд явдаг дүрэмтэй. Харин хоёроос дээш ялтан нэгийн цуваанд орж алхаж явна. Энэхүү дүрмийг зөрчвөл “Алуурын өрөөнд” заларч хошного,- хонгоо уруулна даа. Ийм байдалд орохгүйн тулд гэхээсээ илүүтэйгээр нэг л зүйлээс ихэд болгоомжлоно.
Яагаад гэхээр Нэг нь нийтийнхээ төлөө. Нийт нь нэгийнхээ төлөө гэсэн хуулиар амьсгалдаг журамтай. Нэг ялтан зөрчил гаргасан тохиолдолд отрядаараа өдөржин дэглэмийн сургууль хийнэ. Зөрчил гаргасан ялтан өөрөө “Суман хар”-аар мах ясандаа шингэтэл бороохойдуулаад дээр нь хамт олноо давхар шийтгэлд оруулдаг нь хуягуудад таашаал авах нэгэн аз жаргал байсан юмдаг. Хамгийн том асуудал бол ялтнууд гал зуухнаас цай авч гарах явдал байлаа. Тэрбээр нэг ялтан 1 литр цай уух нормтой гэвч хоригдлууд хүн л болсон юм хойно. ганц таваг цайилүүуухын төлөө тэмцэлгүй яахав. Гэтэл Зүүнхараагийн хориххар цайндаа дэндүү харам. Нэг л таваг цай өгөөд “Хурдан уу” гэдэг тушаалаар бөмбөгдөнө. Тэр аймаар халуун цайг 4-н минутын дотор ууж дуусгана гэдэг бол амаргүй даваа. Харин овжин ялтнууд бордооны уутыг жижиг уут болгоод цайгаа түүндээ хийгээд нуруундаа бэхэлж уяад ял дээлээ өмсөөд зөвхөн цээжин хэсгээ яраад үүдэнд хараад зогсож байгаа хуягт ” Нөхөр ахлагчид, ялтан Болд, үзлэгт бэлэн” гэж илтгэл өгнө. Цаадах хуяг нь гарч болно гэсэн тушаалийн дагуу ялтан гал зуухнаас гараад шууд байр луу явахгүйгээр жорлонруу алхана. Ял дээлэндээ цай нууж гарсан ялтан байрандаа ирсэн хойноо аюулгүй боллоо гэж санаагаа амраана. Ялтнууд нэг л хэсэгтээ энэ аргыг хэрэглэн овоо ахиухан цай уудаг байсан бол асуудал өөрөөр эргэж билээ. Нөгөө алдарт ‘Бууны ноход” энэ тухай хуягуудад гөрсөнөөр гал зуухнаас цай авч гарах гэж байгаад баригдсан. ялтнууд “Алуурын өрөөнд” очсЫ- юмдаг. гэвч хүний санаа агуу тул ар гэрээсээ эргэлтээр ‘Дүрдэг плетик” авчируулаад байрандаа “Варөны” шилэнд цайгаа чанаж уудаг болсон юм. Гэвч энэ байдал нь ялтанд маш их эрсдэл дагуулж сахилгын шийтгэл эдлэх яланд унагадаг байлаа. Цагийн сайханд хулгаруудын зүрхэнд шар ус *уруулдаг байсан Баянзүрхийн чанга дэглэмтэй шорон яг ингэж ялтнуудыг хоол цайгаар хавчдаг байж. Тус чанга дэглэмт шоронгийн хоригдлууд 10 минутаас цаашгүй хугацаанд хоол цайгаа идэж уугаад гардаг дүрэмтэй. Үүнээс илүүтэй тухлах янз үзүүлэх юм бол ямар ба нэгэн шийтгэл амсана.
Иймийн тулд ялтан этгээд хоолоо хурдан идэж цадахын тулд халаасандаа мөс авч ордог нууц аргатай байсан гэдэг. өөрөөр тэдэнд тус болох бурхан ч байсангүй. Нэгэнт төрийн дайсан гэх нэр хаяг зүүсэн гэмт хэрэгтэнд хэн ч туслах билээ. Зүүнхараагийн хорихийн ялтан бүхний зүрхэнд ‘Хадны мангаа” болсон “Шар ажаа”-д албан тушаал горьдсон ялтан таван цэнгийн алтан бөгж бэлэглэн тал зассан мөн өчнөөн гэмт үйлдлийн сэжүүрийн “Шуум” прокурор Отюнбаярын чихэнд хүрсэнээр Дэмбэрэл албан тушаалаасаа огцороод зогсохгүй бидэнтэйгээ “Наар” хам болсон юм. Эр нэг эндэж эрэг нэг нурдаг гэдэг ч үнэн байдгийг ‘Шар ажааг”чийн маань хувь заяа бэлхэнээ харуулсан юмдаг.
“Шар ажаа”-г хорих ял аваад Багануурийн чанга руу ачигдаж байна гэсэн мэдээ Зүүнхараагийн июронд тэр дороо хүрч байлаа. Хорихийн дарга нар хайрт “Шар ажаа”-саа ихэд нууцалж байсанч дарж болохгүй үнэнийг яалтай билээ. Цагаан сарын баярыг ‘Соц’ нийгмийн үед “Нэгдэлчдийн баяр” хэмээн нэрийдэж Монгол бсыг уландаа гишгэсэн хаалттай цагт ялтануудын хувьд бол мартагдсан “Үзэл суртал” байсан юмдаг. “Нарныхан” цагаан сараа тэмдэглээд нижигнэж байхад “Нарсныхан” яланд майлдаг байлаа. Хуучин нийгмийн шорон аавын хүүг алаг үзэхгүй жигдхэн номонд нь оруулдагаараа “Гайхамшиг” байж билээ. Ямар ба нэгэн гэмт хэрэг үйлдсэн этгээд их ч бай, бага ч бай заавал шийттэл амсах бололтой. Энэ бол гэмт хэрэг үйлдсэн ялтанд оноож байгаа бурханы зэмлэл юм.
Холбоотой мэдээ
-
IRGEN (September 24, 2016 1:56:32 pm )
ELENTSGIINH IN ATMANUUD. ALUURGHIN, HUCHIRHIILEGCH, HULGAICH-HUNII SHAARUUD. OIDOB NEG NOBSH L INGRJ HUNII SHAARUUDIIG MAGTAJ, ZALUU URIIG URUU TATAJ BNA. NUGLEE NAMANCHLAH BOLNO!!!
-
Anonymous (September 25, 2016 2:57:50 am )
Lalruudyg magtahgaad ch bgaamuu, yaagaad ch bgaa yum buu med. Bichih yum oldoogui muu
-
Anonymous (September 25, 2016 10:36:23 am )
яагаад төр улсад гавъяа болоогүй гай тарьж явсан лаларуудыгаа энэ сайтууд нь хөөргөж магтсан болоод байн байн тавиад бичээд бдаг юм бн,үүнийг шалгадаг газар гэж бна уу? одоо энэ ажилгүй маанагууд нь уншаад санаанд нь багтчихсан сэрүүн зүүдлээд хэвтэж бгаа даа
-
Anonymous (September 25, 2016 12:37:27 pm )
ene shorongiin lalaruudiig ymar gawiya baiguulsan gej bicheed bdag ymbe!!!
-
хүн хүн (September 25, 2016 4:12:33 pm )
Худлаа худлаа ийм байгаагүй хэтрүүлсэн байна биерээ тэнд байсан хүн мэдэж байна энэ бол худлаа Дашийн Батсүх бол зан төлөв нь эвдэрээгүй залуу бараг хүүхэдээрээ байсан Амаглан дахь Яаамны аж ахуун шоронгоос зүүн хараад очсон Цэндийн Батсайхан бол миний найз Мантаас ял нэмүүлсэн Сүүлд шоронгоос гараад дарханаас цаазын ял авсан нөхөрсөг найз нартаа их үнэн ч тусархуу залуу байсан /архинаас болсон доо/ Итгэлт намайг бага дарга байхад манай Амаглангийн цэргийн ангад шинэ цэрэг ирж байсан сүүлд хамт байлаа мөн гуталын үүлдвэрт шоронгоос гараад ажиллаж байсан сэтгүүлч нар дэндүү хэтрүүлэж байна Худлаа хүн муулхаа бол мэдэж байж бич
-
Зочин (September 25, 2016 6:12:18 pm )
Хэлэх гэсэн зүйлээ ч зөв биччихэж чадахгүй байж өмнөх нийгмийг муу муухайгаар хэлэх дуртай ёстой Лалар байна даа.Үсгийн дүрмээ уншиж зөв бичиж чаддаг болж байж дөвчигнөх хэрэгтэй.Жишээ нь Ярагчин гэсэн үг хаана ч байхгүй хэрэв муулах гэж хулгайчуудыг магтах гэж байгаа бол ядахдаа ЯРГАЧИН гээд А үсгээ зөв байрлуулан бичиж сур за
-
Zochin (September 25, 2016 6:38:02 pm )
Ednii huuj baisan bulaig yah gesen yum be.Sain er gedeg chini ard irgedee daramtaldaggui baisan yum shuu.Busdiig alj deeremdej baisan garuudad harin ch zoolon baisaniig bi medeh yum
-
ЗззочиночинкочиночинзочинЗочин (September 26, 2016 11:22:55 am )
Энэ хэнд хэрэгтэй гэж бичиж тавьж байнаааа? Үр хүүхэд, залуучуудад сургамж уу, суртал ухуулга уу? жигшил төрүүлэх үү? алийг нь сонгож бичив ээ ?
8 Comments