antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2012 2 comments

Өвөл машинаа халаахгүй хөдлөхөд таван зуун км зам явсантай дүйцэхүйц элэгддэг

нийтлэсэн Admin

Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хүмүүс өвлийн улиралд автомашинаа халаах талаар ихээхэн санаа зовдог. Ялангуяа шинэ жолооч нар машинаа хэрхэн халаах мэдлэг хомс байдаг.

Тэгвэл Монгол Улсын шилдэг инженер Д.Дамдинхоролоо дараах зөвлөгөөг хүргэж байна.

Өвлийн цагт аюулгүй амар тайван зорчиход юун түрүүнд өвлийн дугуй тавьж тоормосын системийг бүрэн ажиллагаатай байлгах хэрэгтэй. Мөн хэт өргөн дугуй тавьж болохгүй. Энэ нь шарвалт ихтэй болдог байна. Дулаан гараажгүй нөхцөлд машиндаа сайн чанарын өвлийн зориулалтын масло хийсэн байх. Гадаа хоносон машиныг өглөө асаахдаа огцом хаазлахгүй нормальдуулж байгаад моторынхоо усны халсан зүүг эхний зураас хүртэл халаагаад хөдөлбөл машины эд ангид халгүй гэнэ.

Хэрвээ шууд асаагаад хөдлөх юм бол тос, масло нь эд анги дотроо гүйж амжилгүй элэгдэл үүсгэдэг байна. Өвөл гадаа машинаа нэг хонуулаад асаахад таван зуун км зам явсантай тэнцэх элэгдэл үүсдэг аж.

Машинаа өглөө хурдан асаахын тулд мотор халаадаг системүүд болон хучлага, бүтээлгийг зөв хэрэглэж занших нь чухал юм байна. Төрөл бүрийн моторын халаагуур худалдаанд байгаа ч эдгээрийг буруу хэрэглэвэл галын аюултай гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

Шинэ жолооч нарт мэдээлэл хүргэх үүднээс хучлага, бусад халаагуурын төхөөрөмж хаагуур ямар үнээр зарагддаг талаар хэд хэдэн газраар орж сонирхлоо. Суудлын бүрээс оёдог бүхий л газрууд машины бүтээлэг хучлага оёдог юм байна. Гэхдээ материал чанар нь өөр өөр.

Хэрвээ та машиндаа хучлага худалдан авах гэж байгаа бол тухайн газрынхаа хучлагын материалыг анхаарч үнэхээр стандартад нийцсэн эсэхийг батлах хяналтын газрын гэрчилгээг үзэх хэрэгтэй шүү. Ер нь сентфонин материал дулаанаа сайн хадгалдаг бөгөөд хамгийн дотор талын материал нь торон байвал машиныг зурж сэвтүүлэхгүй сайн талтай гэнэ. Үнийн хувьд бүтэн хучлага 200-300 мянган төгрөг аж.

Халаагуур, бусад төхөөрөмжийн хувьд мэдээж зориулалтын Европын орнуудын төхөөрөмж сонговол танд илүү баталгаа олдоно. Энэ нь дотроо арай боловсронгуй нь автомашиныг цагаар халаадаг дохиолол хамгаалалтын систем аж.

Энэ систем нь цагийн тохиргоо хийж гэрээсээ удирдаж асаах, цагийн давтамжтайгаар тохируулан шөнийн турш машинаа дулаан байлгаж болох гэнэ. Мөн хөдөлгүүрийн халуун хүйтнийг гар удирдлагаас харж хянах боломжтойгоос гадна, хулгайгаас хамгаалах боломжтойгоороо давуу юм байна.

Ямар дугуй хальтардаггүй вэ?

Сүүлийн үед жолооч нар хадаастай дугуйг хэрэглэх болсон. Хадаастай дугуйг 1960 онд туршиж үзэхэд асфальт, бетон замын гадаргууг ихээхэн гэмтээж, хадаастай дугуйтай машины араас өөр тээврийн хэрэгсэл мөргөх тохиолдол багагүй гарч байжээ.

Мөн хадаастай дугуйтай авто машины тоормосны зам мөсөн дээр 20-25 хувь, цасан дээр 5-10 хувиар буурдаг болохыг эрдэмтэд тогтоогоод хадаастай дугуйг зам мөстсөн буюу цастай үед хэрэглэх нь тохиромжтой гэж үзжээ.

Мөн хэт хүйтэн үед автомат кроптой машины тоормос гэнэт барихаа больж болно. Үүнээс сэргийлэхийн тулд хэт хүйтэнд авто машинаа гадаа удаан хугацаагаар тавьсан тохиолдолд арван минутаас доошгүй хугацаанд халааж, хөдөлгөөнд оролцох хэрэгтэй.

Машинаа хөлдөөхгүйн тулд яах ёстой вэ?

Хэрвээ машинаа гадаа тавихаар бол яндангаа ямар нэгэн зүйлээр бөглөх хэрэгтэй. Янданг бөглөснөөр мотор дахь дулаан агаарыг хадгалдаг. Гэхдээ энэ аргыг удаан хугацаагаар тавих тохиолдолд хэрэглэж болохгүйг анхааруулж байна. Ер нь өвлийн улиралд өндөр чанарын синтетик моторын тос хэрэглээрэй. Түүнчлэн антифрийзийнхээ градусыг хүссэнээрээ тааруулах хэрэгтэй. Манай орны нөхцөлд 50 градус дээр тааруулахад тохиромжтой. Туршлагатай жолооч нар машиндаа рестарт хэрэглэдэг. Энэ нь машинаа нэг минут орчим асаагаад унтраана. Үүнийхээ дараа аккумлятороо салгаад 4-5минутын дараа эргэж залгаад асаана. Энэ арга нь өвлийн улиралд машиныхаа эдийг гэмтээхгүй байх хамгийн тохиромжтой арга.

Гадаа хэт удаан тавьсан машиныг шууд асаагаад явахад машины эд хэрэглэл маш амархан эвдэрнэ. Машин асаад мотор халахад сальник резинүүд гэсэж хүчтэй даралтад тосоо барьж дийлэхгүй хагарч хугарах, зад тавих аюултай. Энэ нь бензин их идэх, амортизатор муудах, тос гоожих үндэс болдог. Мөн аккумлятороо хайрлая гэвэл машинаа асаахаас өмнө холын гэрлээ асааж хэсэг байлгасны дараа машинаа асааж байгаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 29, 2012 12:52:39 pm )

    Bayrlalaa tanil Kirgiz maani uvul mashinaa asaagaad 10 minutiin daraa huduldug bailaa mani met ni asaagaa bol hudluu mash zuv sanaa devshuuljee

  • Anonymous (January 29, 2012 1:05:59 pm )

    Kanadad bas ih huiten honodog. Gehdee mashinaa barag 2-3 minutaas iluu halaaj bhgui gej zuvluh yum bilee. Het halaah ed angid n muu gej helsen dee, sonin yum aa. Esvel tohirgoo n uur bh l daa.

antalya rent a car