МИАТ ТӨХК-ийн Коммер эрхэлсэн дэд захирал Т.Батчулууныг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гараад байна. Чухам ямар үндэслэлээр шалгагдаж байгаа талаар бүрэн тодорхой мэдээллийг албаныхан гадагшлуулаагүй байна. Түүнийг гадуур шалгаж байгаа аж.
Энэ дашрамд өгүүлэхэд, МИАТ компанийн нэр бүхий удирдлагуудыг хэдэн жилийн өмнө хуулийнхан шалгаж, ял зэм оноож байсан билээ. Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн болон “Монголиан Эйрлайнс” компанийн захирал асан Ч.Суурьтогтох нарын хүмүүс “Дайны эрсдлийн сан” гэх нэрээр зохиомол даатгалын компани руу их хэмжээний мөнгө гуйвуулсан, мөнгө завшсан, угаасан улсад хохирол учруулсан хэмээн буруутгаж анхан шатны шүүхээс 10-аас дээш жилийн ял оноогоод байсан юм. Харин Улсын Дээд шүүхээс тэдний ялыг 7-8 жил болгож бууруулсан байдаг. Гэхдээ тэгээд удалгүй эрүүл мэндийн шалтгааны улмаас Б.Эрдэнэбилэг, Ч.Хоролсүрэн нарыг сулласан байдаг юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
BADAMJUNAI (September 23, 2016 10:56:34 pm )
ERDENEBILEG gej neg heree medehgui MACAU giin CASINO d BEREN giin MUNKHTUR bid hoyortoi ZINDAARHAAD baigaa yum daa. MUU SHORONGIIN HADAAS
1 Comment