antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2016 6 comments

Төв банк яамны саналыг хүлээж аваагүй!

нийтлэсэн Admin

ddf4f32cad70760f0bfad150c21fab61original_500x500

Ипотек тойрсон эсрэг тэсрэг мэдээллүүд гараад байна. Уг  зээлийн санхүүжилтын журамд өөрчлөлт оруулсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарсны араас Монголбанк мэдээлэл гаргажээ. Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хамтран ипотекийн зээлийн олголтын журамд өөрчлөлт оруулж, батлагдсан гэх мэдээллийг үгүйсгэв.Монголбанк энэхүү журмыг батлахад хамтран оролцох байр суурьтай байгаа ч албан ёсоор илэрхийлээгүй байгаа гэнэ.

Тодруулбал: Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах тухай саналаа Монголбанкинд албан тоотоор ирүүлсэн бөгөөд уг саналыг Монголбанкны холбогдох удирдлагуудын түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд  хариу шийдвэр гаргаагүй байна.  Иймд ипотекийн зээлийн журам нь Монголбанкны байр суурь биш болохыг  мэдэгдэж байна гэсэн байгаа юм. Монголбанкны Захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногоос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар илүү тогтвортой механизмыг бүрдүүлэхээр хуралдаж, зарчмын саналуудыг хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэр гараагүй гэх албан мэдээллийг өглөө.

Сануулахад, одоогоос 10 өдрийн өмнө таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгохгүй гэсэн байр суурийг төв банкнаас илэрхийлсэн юм.  Өмнөх засгийн үед уг зээлийн санхүүжилтийн тухайд ТОСК-ийн удирдлага хэлэхдээ “Засгийн газар Тэтгэврийн санд өртэй. Тэгэхээр Засгийн газар Тэтгэврийн сантай гэрээ байгуулаад тийшээ орох ёстой мөнгийг ипотекийн зээл рүү оруулж, хүүнээс нь ашиг олох нь эдийн засагт эргээд тустай” гэх зүйлийг хэлж байсан санагдана. Тэгвэл  төв банк өөр байр суурьтайгаа илэрхийлсэн.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, төсвийн алдагдал нэмэгдэж, орлого тасалдаж буйтай холбогдуулан Төв банк зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэхгүй байх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнтэй холбоотойгоор бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж 15 хувьд хүргэсэн билээ. Ингэж мөнгөний хатуу бодлого баримталж эхэлсэн учраас цаашид ипотекийн таван хувийн зээлээр дамжуулан мөнгөний нийлүүлэлтийг дэмжихгүй гэж Монголбанк үзэж байгаа юм.

Гэхдээ ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөр нь Засгийн газраас баталсан журмын дагуу хэрэгждэг. Тийм учраас Засгийн газар тодорхой түвшинд эх үүсвэрээ шийдэж чадвал ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, ипотекийн таван хувийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсэх нь Засгийн газрын түвшинд шийдэгдэнэ гэж байна.

Тодотгоход, Төв банк арилжааны банкуудын ипотекийн зээлийн санхүүжилтэд шалгалт оруулсантай холбогдуулан зээл олголт тодорхойгүй хугацаагаар зогсоод байгаа юм.

Сүүлийн үед ипотекийн зээлтэй холбоотой хэд хэдэн асуудлаар иргэд тодорхой мэдээлэл авахыг хүсч байна. Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг зогсоосон уу, цаашид зээл хэвийн олгогдох уу гэх зэрэг олон асуулт иргэдийн дунд  хүлээлт үүсгээд байгаа юм. Тэгвэл энэ талаар Төв банкны хэвлэлийн төлөөлөгч Д.Ариунаа “Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтийг түр зогсоосон. Учир нь Төв банкнаас өнгөрсөн наймдугаар сард арилжааны банкуудад шалгалт хийсэн. Тодруулбал, арилжааны банкууд ипотекийн зээлийн санхүүжилтийг цаг хугацаанд нь гаргадаггүй өөр дээрээ хадгалсан, зориулалтын бусаар  зарцуулж байгаа зөрчил ажиглагдсан.  Үүнтэй холбогдуулан нэгдсэн журмаар шалгалт хийсэн.  Эдгээр зөрчлийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг Монголбанк болон арилжааны банкуудын удирдлагын түвшинд хэлэлцэж байна. Ингээд нэгдсэн шийдэл гаргасны дараа ипотекийн зээлийн санхүүжилт үргэлжлэн олгогдоно”  гэж байсан юм.

Тэгвэл сүүлийн мэдээллээс үзэхэд Төв банк яамны саналыг ногоон гэрлээр хүлээж авахгүй байгаа бололтой байна.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • zochin (September 23, 2016 11:32:19 am )

    hurtdan shalgaad olgoochee ovol hayand irlee hudlaa biye biyenee hardaj ard irged bid l hohirch bna

  • hhn (September 23, 2016 3:15:12 pm )

    хурдлаачээ дуракуудаа хурдалаа чээ

  • Бичээч (September 23, 2016 7:00:27 pm )

    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.

  • зочин (September 23, 2016 7:11:38 pm )

    hurdlaachee

  • Зочин (September 24, 2016 7:10:43 pm )

    “Монгол банк”-ны ерөнхийлөгчөөр ажиллахдаа ямагт алдаатай бодлого гаргасан Н.Золжаргалын балгаар монголчууд санхүү, эдийн засгийн хямралаас ойрын хэдэн жилдээ гарч чадахгүй нь нэгэнт тодорхой байгаа. Энэ хүнээс болж Монголын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөгийн ханш чихрийн цаас шиг болтол унаж, доллар тэнгэрт хадаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өссөөр байгаа юм. Ялангуяа гадаадаас оруулж ирдэг юм болгон өндөр үнээр борлуулагдах болсон тул ард иргэдийн амьдрал улам ядуурч, үүнтэй зэрэгцэн худалдан авагчгүй болсон үндэсний компаниуд ар араасаа хаалгаа барьсан билээ. Бүхэл бүтэн улс орноороо дампуурах зам руу түлхэж оруулсан Н.Золжаргал өдгөө харин ямар нэг хариуцлага хүлээхгүй сураг чимээгүй алга болсон нь хачирхалтай. Түүний боловсруулсан алдаатай бодлогуудын төлөө хариуцлага хүлээлгэх “хоншоортой” хүн байдаггүй юм гэхэд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэгчийн хүрээнд төгрөгийг их хэмжээгээр үйлдвэрлэсэн явдалд нь хариуцлага тооцох ёстой. Долоон тэрбум гаруй төгрөг үйлдвэрлэн доллар худалдан авч байсан нь төгрөгийн хашийг навс унагаж, хямралыг гааруулсан гэдгийг өнөөдөр банк санхүүгийн мэдлэгтэй хүмүүс хэлж байгаа юм. Н.Золжаргалын санаачилж, Н.Алтанхуягийн засгийн газраар дэмжүүлэн хэрэгжүүлсэн энэ хөтөлбөрийн цаана шинээр нэмж үйлдвэрлэсэн төгрөгөөр доллар сольж авах бохир арилжаа дөрвөн жилийн турш тасралтгүй үргэлжилсэн болохыг “Монгол банк”-ны ажилтнууд ч мэдэж байсан байна. Гэсэн ч Н.Золжаргалын санаачилсан бас нэг луйврын бодлого болох “Ажилтнуудаа урамшуулах санаачилга” гэгчид амаа үдүүлэн даргаасаа сэм сэмхэн долларын урамшуулал хүртэх, байр худалдан авах зэрэг ахуй амьдралаа өөд нь татацгаажээ. Түүнээс биш төгрөгийг бөөнөөр нь үйлдвэрлээд доллар худалдаж авах нь улс орны эдийн засаг, нэн ялангуяа санхүү мөнгөний бодлогыг аймшигтайгаар гажуудуулж, хямралд хүргэдэгийг мэдэхгүй хүн “Монгол банк”-нд юу гэж ажиллах билээ. Н.Золжаргал ийнхүү төгрөг үйлдвэрлэн гүйлгээнд гаргахдаа өөртөө маш их мөнгө завшин цулайтлаа баяжжээ. Түүний энэхүү луйварт хамгийн идэвхтэй татагдан оролцсон хүмүүс бол долларын ченжүүд аж. Н.Золжаргалын үйлдвэрлэсэн долоон тэрбум төгрөгийг доллар болгох ажилд гар бие оролцсон ченжүүд үнийн зөрүүнээс нь бас хөөрхөн ашиг олжээ. Төгрөгийг доллар болгон хурааж эхэлмэгц иргэдийн гар дээр долларын хомсдол үүсэн ханш нь зогсолтгүй өсөн нэмэгдсээр хоёр мянган төгрөг даваад явчихсан юм байна. Н.Золжаргал доллар үйлдвэрлэж чадахгүй гэдгээ сайн мэдэж байсан учраас өөрийнхөө халаасыг зузаалсан гэж энгийнээр ойлгоход л болно. Банк санхүүгийн аргаар ч гэдэг юм уу бузар санаагаар ч юм уу ингэж баяжсан Н.Золжаргал одоо хаана байгаа нь тодорхойгүй байна. “Монгол банк”-ны ерөнхийлөгчийн албанаас хөндийрсөн даруй хил даван алга болжээ. Саяхан ОХУ-ын Дотоод хэргийн яамны Авлигын эсрэг ерөнхий газрын дэд дарга, хурандаа Д.Захарченкогийн гэрийг нэгжихэд 27 тэрбум рубль илэрсэн тухай дуулиан шуугиан дэлхийгээр нэг дэгдсэн дээ. Түүнийг Оросын баячуудыг шантаажлан, төр засгийн томоохон эрх мэдэлтнүүдээс авлигадаж авсан их мөнгөө гэртээ нууж байсан хэмээн сэжиглэн шалгаж байгаа. Тэгвэл Н.Золжаргал ч гэсэн түүнээс дутахгүй их мөнгө хаа нэг газар нуусан байгаа нь лав. Иймээс Н.Золжаргал болон түүний ах дүү хамаатан саднуудын гэрт нэгжлэг хийвэл бусармаг аргаар цуглуулсан баахан доллар гараад ирж мэдэх л байх.

  • irgen (October 03, 2016 1:25:07 pm )

    owol bolj bn ard irgedee bodmoor yum

antalya rent a car