antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2016 8 comments

“Чингис”, “Самурай” бондын мөнгө буруу гараар орсон эсэхийг ойрын өдрүүдэд тогтоож, Хөгжлийн банкны “НО”-г АТГ илрүүлэх үү

нийтлэсэн Admin

147450803257e3350080580АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг шалгаад эхэллээ. Тэд бондын зарцуулалттай холбоотой асуудлуудаар Хөгжлийн банкны удирдлагуудыг өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг сэжигтнээр татан шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. “Фортуна” Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт ийнхүү холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.

Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан “Чингис”, “Самурай” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэж тухайн үеийн эрх баригчид мэдээлдэг юм.

Мөн өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлүүдээр явж байсан билээ. Тэгвэл ямар ч байсан АТГ-аас бондын зарцуулалтын хяналт тавьж түүнийг захиран зарцуулж байсан албан тушаалтнууд, эрх бүхий байгууллагуудыг ийнхүү шалгаж эхэлжээ. Өнгөрсөн жилүүдэд “Чингис”, “Самурай” бондуудтай холбоотой олон тааггүй мэдээлэл олон нийтэд цацагдаж байсан билээ. Мөн өнгөрсөн жил УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банкинд шалгалт хийж маш олон зөрчил илэрүүлсэн байдаг.

Бондын зарцуулалтад судалгаа хийсэн ажлын хэсгийн хурал дээр хэн юу хэлсэн гэдгийг энд

Ер нь Хөгжлийн банкны албан тушаалтнуудын цалин хэт их, бондын зарцуулалтуудын талаарх тайлан нууц байсаар ирсэн нь нийгэмд маш том хардлага төрүүлдэг. Тиймээс АТГ-аас бондын зарцуулалт болон Хөгжлийн банкны асуудлуудыг шалгаж шийдвэрлэж буй нь цагаа олсон алхам болж байна. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлнэ.

Г.Лхагваа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • ЗОЧИН (September 23, 2016 7:28:22 am )

    ЗӨВ ШҮҮ

  • sanal (September 23, 2016 8:35:52 am )

    Зөв Шалгаж тогтоож хариуцлага тооцох Ил тод байлгах хэрэгтэй

  • Gombo (September 23, 2016 9:48:14 am )

    Niisleliin orlogch baisan hamar Gantomor gedeg nohor ulsiin horongonoos mon ch ihiig zuvchuulsandaa.yaraltai barih heregtei

  • Зочин (September 23, 2016 2:46:45 pm )

    МАН АН-ын хулгайч нар оффшорт байршуулсан 17 тэрбум ам.доллараа оруулаад ирвэл хямрал баяртай болно шүү дээ.

  • sodnom (September 23, 2016 3:06:59 pm )

    Шалгах зүйл байгаа бол шалгах нь маш зөв. Зүгээр л ном дүрмийнх нь дагуу л шалгах хэрэгтэй Ямар нэг улс төрийн сонирхолгүй л байлгаарай.Энэ бондийн мөнгөнүүдийг хэн хэн яаж ямар журам,нөхцөлөөр авч юунд зарцуулсан,хугацаандаа эргэн төлөлтөө хийж чадах,далимдуулж завшсан хүмүүс байгаа зэргийг маш хурдан шуурхай шалгаж тогтоож,ард түмэнд ил тод мэдээлэхийг хүсэев.

  • аз (September 24, 2016 4:45:43 pm )

    ЯМАР МУУХАЙ ШУНАЛЫН БУГ БОЛСОН ХҮНЭНЦЭРҮҮД БАЙДАГ ЮМ ВЭ,ХУРДАН ШАЛГААД АРД ТҮМЭНДЭЭ ТАЙЛАНГАА ТАВИАЧЭЭ, ҮҮНИЙГ Л ХҮСЭЖ БАЙНА, МАН ХУРД УДААН БАЙНА, ГЯЛАЛЗУУЛ ТЭГВЭЛ ХҮҮХЭД ХӨГШИДГҮЙ ТАЛАРХАЖ ХҮЛЭЭЖ АВНА.

  • Anonymous (September 25, 2016 3:30:42 pm )

    ХУЛГАЙ ХИЙХ АВИЛГА АВАХ НЬ ТӨРИЙН АЛБАН ХААГЧАДЫН ЗААВАЛ ХИЙДЭН АЛБАН ЁСНЫ ҮҮЛДЭЛ МЭТ БОЛСОН АРГА НЬ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ШАЛГАРУУЛАХ ГЭСЭН НЭРИЙН ДОР ЯВДАГ ЗАМ БАРИЛАГ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ НЭРИЙН ДОР МӨНЧ ИХ МӨНГӨ ИДЭЖ УУЖ ҮРЭН ТАРАН БОЛГОЖ БАЙНА ДАА ХИЙСЭН ЗҮҮЛЬ НЬ ЧАНАРГҮЙ ЭНЭ АРГҮЙ ЮМ ТАЛ МӨНГӨӨР НЬ ХИЙСЭН БОЛОЖ ОРОМДСОН АЖИЛСАН АЖИЛЧАД НЬ ЦАЛИНГААЧ АВЧ ЧАДААГҮЙ ЛУЙВАРДУУЛСАН ГЭХ ЗЭРЭГИЙ ШАЛГАЖ ХАРУЦЛАГ ТООЦОХ ЁСТОЙ

  • dugar (September 26, 2016 11:55:00 am )

    end reketiinhen oroltson gedeg yum bnlee

antalya rent a car