Холливудын өнөө цагийн хамгийн алдартай хос Анжелина Жоли, Брэдд Питт нар албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэнээс хойш хоёр жилийн дараагаар салахаар болжээ. Анжелина Жоли гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө албан ёсоор өгсөн байна. Тэд төрсөн гурав, үрчилж авсан гурван хүүхэдтэй өнөр бүл билээ.
Анжелина Жоли гэрлэлтээ цуцлуулах тухай өргөдөлдөө “үзэл бодол, зан харилцааны тааламжгүй байдлаас шалтгаалан цаашид хамт амьдрах боломжгүй болсон” гэж маш түгээмэл шалтгааныг тоочсон гэнэ. Гэхдээ Жоли нөхрийнхөө эд хөрөнгөөс авах тухай өргөлдөлдөө огт дурьдаагүй аж. Энэ нь нөхрөөсөө багагүй орлого олдогтой нь холбоотой гэж хэвлэлүүдээд дүгнэжээ.
Анжелина Жоли өргөдлөө өгсөн тухай мэдээлэл цацагдсаны дараагаар Брэд Питт үүнд албан ёсны хариулт өглөө. “Үнэхээр гунигтай санагдаж байна. Гэхдээ одоо хүүхдүүдээ тайван байлгахыг нэн түрүүнд чухалчлах, хичээх хэрэгтэй. Сэтгүүлчид хүүхдүүдийг минь элдвээр эмзэглүүлэхгүй гэж би найдаж байна. Бидэнд энэ хэцүү үеийг даван туулах боломж өгнө гэж найдья” гэж Питт өгүүлсэн юм. Гэхдээ салах болсон гол шалтгааны талаар дурьдалгүй өнгөрчээ.
Хэвлэлүүдийн таамаглаж буйгаар бол салахад хүргэсэн гурван шалтгаан байж болох гэнэ.
- Жоли сайн үйлсийн хандивын ажилдаа дэндүү их анхаарал хандуулдаг.
- Брэд Питт франц жүжигчин бүсгүй Мариан Котийяртай амрагийн харьцаатай болсон.
- Брэд Питт жүжигчин Лиззи Каплантай амрагийн харьцаатай болсон… гэх гурван таамаглал илүү магадлалтай гэнэ.
Францын жүжигчин бүсгүй Марион Котийярын хувьд саявтархан Брэд Питттэй нэгэн кинонд хамтран тоглосон юм. Таван настай хүүтэй Марион ойрын хугацаанд кино урлагаас хөндийрч, тайван амгалан амьдрахыг хүсч буйгаа саяхан нэгэн ярилцлагадаа дурьджээ. Харин Питтийн гэр бүл салах болсон тухай сонсоод “Сэтгэл хоосорчихсон шиг боллоо. Би энэ явдалд ямар ч хамаагүй. Харин ч илүү амгалан тайван байхыг хүсч байгаа хүн шүү дээ” гэж найздаа ярьсан тухай эх сурвалж дурьджээ.
Брэд Питтийн өмнөх бүсгүй, жүжигчин Женнифер Энистон үүссэн шуугианы талаар юу бодож буйг хэвлэлийнхэн бас тандаад амжжээ. “Брэдтэй хамтдаа амьдарч чадах бүсгүй бол Анжелина биш. Брэд их энгийн залуу. Анжелина түүний хувьд дэндүү хэцүү хувь хүн. Тэд хэзээ нэгэн цагт салах л байсан” гэж Энистон найздаа ярьсан гэнэ.
Сүүлийн 10 жилийн турш хамгийн алдартай сайхан хос гэгдсэн энэ холбоо тасрах цаг дөхсөөр байна. Анжелина Жоли салах өргөдөлдөө хүүхдүүдээ зөвхөн ганцаараа асран хамгаалагчаар тогтоолгохыг хүсчээ. Үүнийг Брэд Питт эрс эсэргүүцэж, хүүхдүүдийг асран хамгаалах үүргийг хуваан эдлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн гэнэ.
Анжелина Жоли салах болсон шалтгаандаа “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, хааяа хар тамхи хүртэл татдаг” гэж Брэд Питтийг өөнтөглөсөн юм байна. Энэ нь итгэл үнэмшил бага төрүүлж буй бөгөөд хүүхдүүдээ асран хамгаалах эрхийг ганцаараа эдлэх гэсэн бодлоос нь үүдсэн “зохиол” гэж хэвлэлүүд дүгнэж байгаа ажээ.
Харин тэдний салах болсон гол үндэслэл нь Анжелина Жоли сайн үйлсийн хандивын ажилдаа хэт улайрч, Брэд Питт холливудаас холдож чадаагүй явдал гэж зарим хэвлэлүүд таамаглаж байна.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
-
зочин (September 22, 2016 7:53:26 pm )
харамсаж байна,хайран гоё хос.
-
Зэвзэв (September 23, 2016 12:24:59 am )
За чи дут
-
41 (September 23, 2016 7:59:20 am )
ТА 2 ДУТ.
-
-
-
Пурэв (September 23, 2016 11:24:43 am )
эрт орой хэзээ нэгэн цагт болох л байсан юм болж бна тайван байцгаа
-
ZOCHIN (October 05, 2016 2:28:32 pm )
ted nar laagaa idne uu luuwangaa idne uu maniust yamar hamaatai yum ugaasaa ted cnini hun bish sex mashinuud l bolchihson yumnuud shuudee
5 Comments