antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2016 5 comments

Фракцыг хүчээр байгуулдаггүй учраас хүчээр устгаж болдоггүй байх гэв

нийтлэсэн Admin

99_fxyqfvj

АН шинэчлэгдэх үү, эс шинэчлэгдэх үү гэдэг асуудал хэн хүнд хамаатай юм шиг л ид яригдаж байгаа билээ. Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа ч хийж чадахгүй, эрх мэдлээ, хувь эрх ашгаа эхэнд эрэмбэлээд, фракцилж үхэлдээд  байгаа АН-ынхан гэж адлах хэсэг ч нийгэмд хэдийнэ бий болжээ. Тэгвэл гишүүн асан Ц.Оюунгэрэл намынхаа талаар үгээ хэлэхдээ “300 жил ардчилал хөгжсөн намд ч, 600 жил парламенттай байсан газарт ч фракц байна. Фракцыг хүчээр байгуулдаггүй учраас хүчээр устгаж болдоггүй байх. Органик бүтэц гэдэг бол сэтгэлээрээ бий болдог учраас хэн нэгний захиргааны шийдвэрээр устаж өгдөггүй юм уу даа гэж боддог. Ямарваа нэгэн юмыг захиргааны шийдвэрээр устгана гэхээсээ илүү захиргааны шийдвэргүйгээр органик бүтэц нь өөрсдөө нэгдмэл бүтэц болж чадах хэмжээний тийм намыг л ургуулж босгож ирэх хэрэгтэй. Тэр утгаараа хэн нэг дарга гарч ирээд фракцыг устгана гэж амлахыг тийм онцгой сайхан биелэчихдэг амлалт гэж бодохгүй байна. Манайд тэгж амласан дарга гарсан, тэгэхдээ тэр даргын хүссэнээр захиргааны шийдлээр ямар ч фракц тараагүй л дээ. Нөгөө талаар бусад бүх намууд фракцтай. Ардын нам ч фракцтай. Ардчилсан нам фракцынхаа тухай ил тодоор ярьдаг учраас ганцаараа фракцтай юм шиг харагддаг.Би фракцуудаа үзэн яддаггүй. Харин юуг би ухралт гэж боддог вэ гэвэл өөрийгөө лидер гэж бодож байгаа хүн хаан шиг бусдад бодлоо тулгахыг л тэвчдэггүй. Хүн болгон өөрийнхөө үгийг чөлөөтэй хэлээд намынхаа шийдвэрт нөлөөлөөд тэр хүн өөрөө намаа өөрчилж чаддаг байх нь гайхамшиг. Харин тэр процессыг алга болгох нь ардчиллын эсрэг үйл хэрэг юм. Тийм учраас тэр бүгдийг чөлөөтэй байлгаж байж манай нам эргээд ардчилсан хэвээрээ үлдэнэ л гэж хэлэх байна.” нэсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • hi (September 22, 2016 2:28:45 pm )

    yu yu gevee zail

  • Anonymous (September 22, 2016 3:06:07 pm )

    баярцогтыг шоронд яавхаас нааш ан өөрчлөлт гарахгүй яг үнэн шүү?

  • ИргэнИиргэнргэгазаргүй гэр бүлнhinО (September 22, 2016 4:33:34 pm )

    Б БАТБААТАР ЭНЭ ЗАЛУУ МАШ МУУ ЗАЛУУ ШҮҮ БОЛГООМЖИЛ АН МӨН ЗАЛУУЧУУД

  • хүн хүн (September 22, 2016 9:01:26 pm )

    Фрагц гээд байгаа чинь үнэндээ АН нэрээр нэгдэсэн өөр өөр үзэл бодолтой намууд шүү дээ Цөөн хэдэн намын удирдлаг гэх хүмүүс албан тушаал эрх мэдэлд дурлан үзэл бодлоосоо ухарч АНтай нэгдсэн юм үүнээс болоод АНийн дотор албан тушаад эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн Фрагц би болсон юм

  • Аагий (September 23, 2016 8:51:58 am )

    фракц байх ёстой. Амбицаа дарж чадахгүй бол Н.Энхбар шиг болно

antalya rent a car