antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2016 6 comments

 “Оюутолгой”-д Монголын эрх ашгийг төлөөлөх 3 хүн томилогдлоо

нийтлэсэн Admin

17581f133ada6273original

“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ хуралдаж, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүдээр ажиллаж ирсэн  Б.Бямбасайхан, Д.Ганболд, Ч.Отгочулуу нарыг чөлөөлсөн талаар мэдээлсэн билээ. Тэгвэл “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын 3 гишүүнээр Ерөнхийлөгч асан Н.Багабанди,  “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, Ч.Алтаннарыг томилжээ. Сануулахад, Ерөнхийлөгч асан Н.Багабандийн тухайд  “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн анхны гишүүдийн нэг байсан юм. За харин Ч.Алтаннарын тухайд өмнө нь “Оюутолгой” компанид ажиллаж байсан, хэрэглээний математикч мэргэжилтэй эрхэм юм байна.

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ий захирал Б.Мөнхбаатарын тухайд Баянзүрх дүүргийн Засаг дарга, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын орлогч дарга, БСШУЯ-ны гадаад харилцааны хэлтсийн дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, нийслэлийн засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогч дарга, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан нэгэн юм.

Тэгэхээр ийм гурван хүн ирэх жилүүдэд Оюутолгойд Монголын эрх ашгийг хамгаалах нь ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Зочин (September 22, 2016 1:52:17 pm )

    Иргэдийг ядуу байлгаж хямд аргаар таалагдах гэсэн “агуу” бодлого яригдаж байна. Манай орон баян чинээлэг орны тоонд орно. Бидний хувьд 70 сая малтай, бүх үеэрээ идэх байгалын баялагтай, тэсвэр тэвчээртэй амгалан тайван иргэдтэй, холч уужуу ухаантай ард түмэнтэй ийм л улс үнэндээ ховор. Дэлхийн зарим оронд улс төр сонгогдон гарах нь ч зовлон баймаар орнуудын дэргэд манай орон бол жаргалын орон. Ийм их сонголт, ийм их боломж, ийм их хүндэтгэлээр ард түмнийг төлөөлнө чадна хэмээн гарч ирсэн нөхдүүд 26 жилийн турш Монголын ард түмнийг гуйлгачингийн дүрд тоглуулж байна. Манай орон шиг байгалийн баялаггүй хэрнээ азийн бар болтлоо хөгжсөн орон байна. Энэ бол зөв бодлого, зөв удирдлага, эх оронч сэтгэлгээний үр шим. Харин манай оронд бол эсрэгээрээ төрийн толгойд гарч ирсэн нөхдүүд нь өөрсдөө баяжаад л оффшортоо мөнгөө байршуулаад л, тансаглал нь хэрээс хэтрээд л байхаас биш, сонгосон иргэд нь ядуураад л, бүсээ чангалаад л, улам л ядуураад л, өвчний үүр болоод л байна. Харин тэд ханиад хүрэхийн дайтайд гадны өндөр хөгжилтэй эмнэлэгт эмчлүүлж байхад манай иргэд хүн бүтээж өгч байгаа жирэмсэн эхчүүдэд эмнэлэг нь хүрч үйлчлэхгүй байна. Тэгэхээр бид Ардчилсан хувьсгалаараа нам намын төлөөлөл болсон 200 орчим хүнийг ар гэртэй нь тэжээчихсэн байна. Зүгээр ч тэжээгээгүй нэг нэг уурхайн лиценз өгч, маш их тансаглал эрх ямбыг өгч энэ их тансаглал эрх ямбаны цаана эргээд иргэдээ “нульмах” болтлоо буруу эрхлэж хөөрхийс. Харин үүнийг эсэргүүцсэн учир мэдэх, улс орон судалдаг, хашир хүмүүс ерөнхийлөгчийн тогтолцооруу шилжих нь зөв гэх юм. Талцсан ардыг эвлэрүүлж буруу зөвөө ярилцан нэг хүнээр батлуулах арга ажиллагаа учраас. Бид бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг нь буруутан болж. Бүгдээрээ хэлэлцэж чадахгүй харин бүгд уралдан хувааж идээд байна. Үүнийг Монголын ард түмэн таслан зогсоох цаг нь болсон. Монголын ард түмэн ядуу байж, тэнэг байж, тайван байж, хөрөнгөө дээрэмдүүлж ханалаа. Эрүүл мэндээрээ ч тоглууллаа. Харин одоо жинхэнэ удирдаж чадах ерөнхийлөгч бидэнд хэрэгтэй. Улс төрд байгаа хүмүүс ч гэсэн хэн нэгэнд таалагдах гэж үгээ хэлдэггүй, намдаа саймширч гүйдэггүй, эх орноосоо урвадаггүй, авч байгаа өгч байгаа нь ил болоод ирнэдээ. Гуравхан сай хүнийг баян султаны хэмжээнд амьдруул гэж хүсээгүй, дэлхий эзлэнэ гэж зүтгээгүй зүгээр л боломжтой сайхан амьдруулах зөв шийдвэртэй хүн байгаасай хэмээн хүсссэн. Ийм үйлийг хийж чадахгүй бол бүгд хэлэлцээд батлуулдаг ерөнхийлөгчийн тогтолцоонд шилжье. Тэд ч үнэн мөнөнөө хөшигний ард нуухгүй болно бид ч тэдний жүжгийг үзэхээ больно. Үр дүнд эвсэн нэгдэж эх орноо төр ард түмнээ хөгжүүлэх ганцхан гарц л байна.

  • Zochin (September 22, 2016 3:30:21 pm )

    Ene duhaaraa haragdag nuhuriig ATG walgah èstou. Sarangereliin hiij baigaa ajil…

  • ха ха (September 22, 2016 4:23:03 pm )

    Багабанди тэргүүтэн ханаж цадах болоогүй юу? 37 он ирлээ. М.Энхболд тэргүүтэй МАН үнэхээр заваарч байна шүү.

  • ээлжит шоу (September 22, 2016 7:33:48 pm )

    Энэ 3 Монголын талын эрх ашигийг хамгааллаа юу? Гадныхны элэг доог болох юм даа. Ядаж ууд уурхай, эдийн засгийн мэргэжилтэй хүмүүс МАН-д олддоггүй юм байх даа

  • Иргэн (September 22, 2016 8:13:25 pm )

    энэ бага бандиас өөр хүн Монгол улсад маань олдохгүй байна гэж үү, МАН нэг л бишэээээ……..с.баярыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух элчин сайдаар томилсон. Энэ намд олигтой хүн байхгүй бололтой.

  • гаадан (September 23, 2016 9:08:29 am )

    багабанди ичээч

antalya rent a car