antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2016 5 comments

Амгаа: Загварын салбарт ижил хүйстэн их олон

нийтлэсэн Admin

13450205_10209036129516286_4035808497951517495_n175854282201609210626

Загвар өмсөгч, жүжигчин Амгаа буюу О.Амгаланбаатар өөрийгөө гомо биш гэдгээ ийн баталжээ. Тодруулбал, тэрбээр

“Хүнтэй хэрэлдэхгүй, уурлахгүй байхаар шийдээд удаж байна. Хүн намайг юу ч гэж хэлсэн тэр хүнийг уучлах талаас нь харах гэж хэчнээн хэцүү байсан ч хичээж л байгаа. Тэвчээрийн хязгаарыг минь шалгах үйлдэл тэгэхээс тэгэг гэсэн юм шиг арай л их гараад байна уу даа. Байрны эгч намайг лифтэнд согтуу таарчихаад гэртээ ор гэхээр нь орохгүй гэсэн алгадаж байна. Бас юманд тоглуулсан хүмүүс цалингаа өгөхгүй, утсаа авахгүй мурьж байна. Өчигдөр нэг халамцуу хүн намайг гадуур юм бодчихсон явж байтал нэг юм асуух шиг л боллоо. Тэрийг нь сонсоогүй юу гэчих вэ гээд бодож ядаж байтал “Муу гомо банди минь болихгүй юу” гэсэн. Өмнө нь байсан бол өө муу П**** гээд л үсрээд орох байсан биз. Одоо цаадах чинь ондоо ш дээ.

Би жаахан гомдсон ч дараа нь больсон. Гомдохгүй байх шалтгаанаа ингэж өөрөөсөө хайж байна шүү дээ. Аргагүй дээ би загвар өмсдөг байлаа. Алхаа малхаа, ааль аяг жаахан эмэгтэйлэг болчихдог гэж ч ярьдаг. Загварын салбарт ижил хүйстэн хүмүүс их олон. Дээр нь би уух юмнаас эмэгтэйчүүдийн ихэвчлэн хэрэглэдэг бэйлис, винонд дуртай, махан хоолноос илүү кекс, тортыг чухалчилдаг. Хайхрахгүй явсаар бие гэж хаврын тэмээ шиг шил нь сэтийсэн юм болчихож. Өө бас өдий хүртэл эхнэр авахгүй яваад байгаа гээд өчнөөн хардах өнцөгтэй юм билээ. Хаха. Хариу няцаалт хийж үй олноороо биш юм аа гэхэд хэдэн охидтой үерхэж байсан, үс ноос хар ийм гомо байх уу? гэвэл “өнгөлөн далдлалт” гээд ам таглана л даа. Ингэж бодоод л амаа жимийгээд өнгөрсөн. Агуу тэвчээр мандтугай. Амгаа гомо бишээ баталсугай” хэмээн бичжээ.

PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Зочин (September 22, 2016 12:27:08 pm )

    Нэг тогооноос хамт хоол идэж, нэг тайзан дээр хамт алхчихаад бусдыгаа тэгж хэлэх нь жаахан тиймэрхүү байна уу гүй юү. Тийм байсан юм бол эртхэн хаячихгүй дээ. Нэрэнд сэвгүй байх байсан юм байна даа. Одоо бол мянга донгодоод та тийм л болж харагдана. Ер нь хэлэхэд эрчүүд загвараар хол явахгүй ээ. Эртхэн амьдрал аа зохицуул. Хайрла дурла. Алдаж оно. Цэрэгт яв.

  • TUYA (September 22, 2016 12:38:44 pm )

    eniig gaigui ym bolu l gj boddog.ugui bje.hasha ynzin zaluuv de

  • zochin (September 23, 2016 11:09:15 am )

    zugeer jinhene Er hun bnaa humeesee bitgii muuhaigaar hardatsgaa gomo bish engiin hun bnlee

  • vnen (September 27, 2016 2:00:24 pm )

    zagwariin ertontsod zondoo gomo bdag gedeg chini hamsaatnuudaa barij ogood zugtaj bgaa buunii nohoi shig l sonsogdood bma daa

  • mongol emegtei (October 11, 2016 9:23:15 am )

    tseregt yav aa ho

antalya rent a car