antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2016 6 comments

“Чингис”, “Самурай” бондын мөнгө буруу гараар орсон эсэхийг ойрын өдрүүдэд тогтоож, Хөгжлийн банкны “НО” илрэх үү

нийтлэсэн Admin

147444021357e22c1537249

АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг шалгаад эхэллээ. Тэд бондын зарцуулалттай холбоотой асуудлуудаар Хөгжлийн банкны удирдлагуудыг өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

 Тэгвэл өчигдөр УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярыг сэжигтнээр татан шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. “Фортуна” Н.Батбаярыг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт ийнхүү холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Сайд асан Н.Батбаяр нь “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр энэ сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.

Н.Батбаяр нь 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан нэгэн билээ. Тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан “Чингис”, “Самурай” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэж тухайн үеийн эрх баригчид мэдээлдэг юм.

Мөн өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатыг шалгаж эхэлсэн талаарх мэдээлэл хэвлэлүүдээр явж байсан билээ. Тэгвэл ямар ч байсан АТГ-аас бондын зарцуулалтын хяналт тавьж түүнийг захиран зарцуулж байсан албан тушаалтнууд, эрх бүхий байгууллагуудыг ийнхүү шалгаж эхэлжээ. Өнгөрсөн жилүүдэд “Чингис”, “Самурай” бондуудтай холбоотой олон тааггүй мэдээлэл олон нийтэд цацагдаж байсан билээ. Мөн өнгөрсөн жил УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банкинд шалгалт хийж маш олон зөрчил илэрүүлсэн байдаг.

Бондын зарцуулалтад судалгаа хийсэн ажлын хэсгийн хурал дээр хэн юу хэлсэн гэдгийг энд

Ер нь Хөгжлийн банкны албан тушаалтнуудын цалин хэт их, бондын зарцуулалтуудын талаарх тайлан нууц байсаар ирсэн нь нийгэмд маш том хардлага төрүүлдэг. Тиймээс АТГ-аас бондын зарцуулалт болон Хөгжлийн банкны асуудлуудыг шалгаж шийдвэрлэж буй нь цагаа олсон алхам болж байна. Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээлнэ.

Г.Лхагваа

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Vher Mongol (September 22, 2016 9:01:31 am )

    Odool shalgah gej bgmuu ATG

  • Anonymous (September 22, 2016 1:29:51 pm )

    МАНыхан бүгдийг авсан байна лээ

  • Иргэн (September 23, 2016 9:13:44 pm )

    БОНДЫГ ЯАЖ БУСНИУЛСАН НЬ УДАХГҮЙ ТОДОРХОЙ БОЛНО. БОНДЫН ХӨРӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ҮРЭН ТАРАН ХИЙСЭН ХҮМҮҮСТ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ ШҮҮ!

  • Иргэн (September 23, 2016 9:16:30 pm )

    АН-ХАН БҮГДИЙГ ЗУВЧУУЛСАН ЮМ БИЛЭЭ. МАН-ЫН ЦӨӨН НӨХӨР БАС ХУВЬ ХҮРТСЭН БОЛОЛТОЙ. ХЭН НЬ Ч БАЙСАН ХӨРӨНГӨ БУРУУ ЗАМААР ЯВСАН БОЛ ТОГТООЖ ТӨЛҮҮЛ.

  • хүн хүн (September 25, 2016 4:19:33 pm )

    Хулгач хулгайчаа барих уу

  • Салхич шувуу (September 26, 2016 9:15:50 am )

    Эдийн засгийн яам байгуулаад улсаа хөгжүүлэх ёстой байтал эдийн засгийн гүн ангал, хямрал авчирсан улс манайхаас өөр энэ дэлхий дээр байхгүй байх.Манай улсын хагжил цэцэглэл, хүмүүсийн амьдралыг олон арван жилээр доройтуулсан эдгээр хүмүүстэй маш их хариуцлага тооцох учиртай.

antalya rent a car