antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2012 5 comments

Илдэн уулсыг цуурайтуулан гялбагч их найргийн гэрэлт од

нийтлэсэн Admin

Улсын Ардын уран зохиолч,Төрийн шагналт,Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Бавуугийн Лхагвасүрэнг сониныхоо 100 дахь дугаарын хүндэт зочноор урьсан юм. БСШУЯ-ны Соёлын хорооны дарга энэ эрхэмтэй зөөхөн уран бүтээл, улс төрийн талаар халуун яриа, сэтгэл дэлгэн ярилцсан билээ.

 Манай уншигчид “Уянгын тойрог”, “Цагаан тэнхлэг”, “Ангир уураг”, “Гашуун өвс” тэргүүтэн шүлэг найргийн номоор нь мэднэ. “Тамгагүй төр”, “Атга нөж”, “Хүн чулууны нулимс” жүжиг, киногоороо бидний эртний танил билээ. Бас “Ижийнхээ ачийг яалаа даа”, “Зүүдний говь”, “Бэрийн өглөө” гэх зүрхэнд ойр олон арван дуугаар нь мэднэ. Энэ удаа “Цагаан дэрсний сүүдэр” тууж, “Харанхуй хад” драмын жүжиг зэрэг шинэ бүтээлийнх нь тухай сонин сайхан мэдээллийг унших болно. Найрагч маань УИХ-ын гишүүн байж, төр барилцаж явсан нэгэн. Тиймээс бас улс төр, нийгмийн амьдралаар халуун яриаг өрнүүллээ. Одоо түүний шилмэл шүлгийн түүвэр Солонгост хэвлэглэж буй аж.

 

ХААН НАЙРГИЙН ХАЛУУН ЯРИА

 -Эхийн ачлал гэдэг хариулж яндашгүй, далай их хайр юм. Энэ ачийг орчлонд хэн хариулж барна билээ. Таны “Ижийнхээ ачийг яалаа даа” дуу хүн бүрийн зүрхэнд хоногшсон гэрэлт дуу л даа.

 

Билүүтэй уулынхаа овоонд

Чулуу ганцыг нэмлүү дээ

Биеэ хувааж …амиа хувааж

…Ухаанаа асгаж ургуулсан

Ижийнхээ ачийг яалаа даа гээд л?

 

-Тийм ээ. Би зүрхнийхээ цусыг юүлж шавхаж бичсэн эд л дээ. “Зүүдний говь” тэр хоёрыгоо ардын дуу болоод миний нэрийг мартчихаасай даа гэж боддог шүү. Гараас гаргахдаа муу юм хийчихгүй л гэж боддог шүү.

 

-Ингэхэд энэ олон жилиин турш хэчнээн дуутай болсон хүн бэ?

-Дөчөөд дуу бий шүү. “Тамсагийн цэнхэр хязгаар”, “Зүүдний гуйлга”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй”, “Чи бидэн хоёр’’, “Эрхлэхийн заяатай хорвоо”, “Уйлах эрхгүй хайр”, “Байн, байн санаа алдахад” гээд хэдэн дуундаа их хайртай шүү. Эс бүхний минь тасархай болохоор.

 

-Дууны шүлгийг одоо хүн бүр л бичдэг болж. Тэглээ гээд сайн дуу төрөхгүй юмаа?

 

-Дуу чинь хамгийн хэцүү төрөл шүү дээ. Дуу гэдэг хүний сэтгэлийн зовох, жаргах, уйлах, хагацах олон мөчүүдэд үйлчилдэг болохоор хүнд сэтгэлийн хань болдог эд байхгүй юу. Би чиний “Элэг жиндээх салхин” дууны шүлгийн номд өмнөтгөл бичихдээ:

 

…Дуу эхлээд туулсан талд

Морь бүдрэхийг үзсэнгүй… гэдэг мөрөө зүүсэн санагдана. Зарим дуу хүнд хүрэлгүй амьсгал хураах нь бий. Зарим нэг нь дуулагдаад байна шүү дээ. Бүүр зарим нь сэргэж дуулагдах нь ч бий. Миний “Зүүдэн бороо” гэхэд одоо залуус дахиад л сэргээж дуулж байх жишээтэй. Их сонин төрөл. Би ард түмнийгээ согтохоороо нэг, гунихаараа нэг дуулдаг дуутай болгочих юмсан гэж боддог.

 

-Өнгөрсөн жил байна уу даа. Нэг зохиолчийн “Буурал ижийнхээ хөлийг юугаар дулаацуулсан гэхэв дээ” гэж ном гарлаа. Хэдийгээр өөр хүний бүтээл ч гэсэн таны дууны шүлгийн мөрийг эрхгүй санагдуулсан шүү?

 

-Миний дуунаас ихэрлэсэн олон дуу бий шүү. Манайд эрээ цээргүй оюуны ийм хулгай газар авч, хууль үйлчлэхгүй юмаа. Тэгэхдээ л нэр төрд нь муу даа. Зохиогч нь сэрүүн тунгалаг байхад. Би олон жишээ татаж чадна шүү. Бүүр мөр бадгаараа ч байхыг яана гээч. Гэхдээ би огт тоодоггүй юм. Харин миний шүлэгт аялгуу зохиосон хөгжмийн нэрт зохиолчид, хэдэн муу дуучдадаа баярлаж явдаг шүү.

 

-Дуу гэснээс өөрийг тань сайхан дуулдаг тухай хэдэн жилийн өмнө нэг ярилцлагаас уншсан санагдлаа?

 

-Тийм ээ. Ардын дуу дуулах, аялах дуртай шүү. Зохиолын дуунаас “Гоолингоо”-г дуулна. Энэ домогт дуу, хайрын гуниг учраас тэр юм уу даа. Дотроо их хүндэлдэг юмаа.

 

-За, ямар сонин дээр дуулуулчих биш дээ. Дараа нэг “хүрд эргүүлэх” боломж таарвал үзэгч олныхоо өмнө нэг аялж өгөөрэй.

 

-/инээв/

 

-Агуу найрагчид өндөр уул мэт их цуутай байдаг. Тэдний дууг хэл бүхэн дээр давтаж, тэдний нэр амны уншлага болж байдаг гэж нэг суутан өгүүлжээ. Таны бүтээлүүд олон улсын хэл дээр орчуулагдан хэвлэгдэж буй талаар найргийн тухай яриагаа эхэлье?

 

-Миний шүлэг зохиол Орос, Англи, Энэтхэг, Япон, Арабын “Лотос” сэтгүүлд удаа дараагаар гарч байсан. 2000 онд БНХАУ-д “Шилдэг шүлгүүд” маань орчуулагдаж гарлаа. Өвөрмонголд хуучин монгол бичгээр “Уянгын тойрог”, “Гашуун өвс” маань сайхан ном болж хэвлэгдсэн. Одоо Солонгост шилдэг шүлгүүд маань хоёр ботиор хэвлэгдэж гарах гэж байна. Бас нэг сонирхолтой нь шинэ номоо уншигчдын гар дээр тавих гэж яарч буйгаа хэлье. Миний шинэ ном “Зовсон сүү” нэртэй. 1974-1979 он хүртэл Москвад оюутан байхдаа бичсэн “Гауссын муруй” нэртэй модерн маягийн бүлэг шүлгүүд орно. Ид л шинэ юм мэдэрч эрэлт хайлт хийх үеийн минь бүтээлүүд байгаа юм. Тэгэхлээр шинэ ном маань шинэ, хуучин хоёроос бүрдэнэ гэсэн үг. Шинэ шүлгүүдээ түлхүү оруулна. Бас 2-3 дууль орох байх. Тэгээд л шүлгүүд дээрээ суугаад байна. Шүлэг чинь их чимхлүүр эд шүү. Наадмыг би гарааны зурхай дээр л үзэх дуртай. Морь эргэх их сайхан шүү дээ. Тэнд л нэг бахархал байдаг юм. Үгүй мөн их гоё доо. Монголын яруу найраг зул задарч байгаа морьд шиг байна даа. Тэгээд л цуварна даа. Уралдааны замд их явдал бий. Зарим нь хадуурна. Уяа цөмөрнө. Хүүхэд нь хийснэ. Моринд чинь их явдал бий шүү. Гараан дээр сууж байгаа учраас барианд хэний морь түрүүлэхийг би мэдэхгүй байна. Их л сайхан уралдаж байна. Бариа, гараа хоёр чинь их зайтай шүү дээ. Залууд шүлэг бичиж байхад Барнангийн Доржпаламын морины амьсгаа их ойрхон сонсогддогсон. Тэр үед чинь агуу томчууд Явуу багш, Пүрэвдорж, Дооровын морьд аль эрт Айдасын давааг давчихсан байдаг байлаа. Одоо чинь уралдаж яваа морьдын хөлийг хэр чанга сулыг мэдэхгүй мөртлөө урдаа яваа морийг их голдог болчихсон юм шиг. Хүмүүний л алдаа юм даа. Шинэ номынхоо шүлгүүдтэй л ноцолдож сууна.

 

-Та шинэ номдоо хэдэн дууль орно гэлээ. Дууль гэснээс нэг хэсэг үндэсний гэмээр хэдэн сайхан галзуу дууль бичиж шуугиулж билээ?

 

-Тийм ээ. Бичиж байгаа. “Үр могой”, “Үндсэн хөрөнгө’’, “Буултын ус”, “Өлөгчин чоно”, “Морин сувд”, “Эрхэмсэг дууль”, “Домбон ёотон” гээд л бичиж байгаа төрлөөсөө өөрийгөө үнэлж гайгүй дуулиуд болсон гэж боддог. Жинхэнэ монгол дууль бичихийн үлгэрийг үзүүлсэн хэрэг. Тэгэхдээ бодохын үнэн уншихын үнэд хүртлээ хэцүү шүү дээ. Цаг хугацааны шалгуур туулна. Зохиолчийн зовлон л тэр байгаа юм.

 

“ЦАГААН ДЭРС”-НИЙ СҮҮДЭР

 

-Ингэхэд утга зохиолын бүх төрлөөр бичиж байгаа цорын ганц том зохиолч та яах аргагүй мөн.

…Дүрсгүй шүлгийг би хувьдаа

Дүүрэн гаргаж чадахаа байлаа

Үргэлжилсэн үгийн зохиол

Үнэндээ намайг чангааж байна гэж А.С.Пушкины үг эрхгүй санаанд буулаа?

 

-Тийм ээ. Их залуугаасаа уран бүтээлийн замд зүтгэсэн хүн дээ, би. Надад нэг ийм бодол байдаг юм. Төрөл жанрт өршөөгдөх хүмүүс зохиолчид бид биш ээ. Хэрвээ чи авьяастай, сэтгэж бичиж чаддаг бол уран бүтээлийн төрөл жанраас чөлөөлөгдөх учиргүй гэж. Энэ бодолдоо эрдсэн үү, олон жилийн өмнө хэд хэдэн өгүүллэг бичиж үзсэн л дээ. Хэвлэгдсэн ч удаа бий. Харин роман, туужийн төрлийг түр хойш орхисон. Тэгж зууралдах зав ч гараагүй юм. Нэвсийсэн их том “хаан” төрөл рүү гэнэт орохоос эмээсэн ч биз. Нэг их айгаагүй юмаа. Яруу найрагч хүн болохоор тэрний их орон зайг олж үргэлжилсэн үгийн зохиол бичнэ гэдэг эртэдсэн санагдана. Бид чинь үргэлжилсэн үгийн зохиол уншиж байж уран зохиолын амтанд ороо биз дээ. Олон сайхан зохиолчдийн сонгодог роман, туужийг залхалгүй их уншсан. Тийм том төрлөөр жинтэй бүтээл туурвисан нь над сайхан санагддаг. Ер нь үргэлжилсэн үгийн зохиол бичнэ гэдэг их өргөн боломж байдаг юм шүү. Өнгөрсөн жилээс би “Цагаан дэрсний сүүдэр” нэртэй томоохон туужтай ноцолдоод дуусч байна. Хүний тогоо руу өнгийж байна гэж нөхөд минь бүү бодоосой. Их ч том тууж, сэтгэхүйн чиглэлийн гэх юм уу, их сонин бүтээл. Орчин үеийн хүмүүст их юм бодуулах байх. Энэ онд ном болгож уншигчдынхаа гар дээр тавина. Би ямар ч явсан уран бүтээлд зориулагдсан хүн гэдгээ нотолсон хэрэг. Амьд байхдаа би бодсон юмаа гүйцээж хийсэн байх ёстой. Үргэлжилсэн үгийн зохиол бол олон өнгийн шувууд чуулсан их нуур, далай шиг санагддаг. Тэр далайд миний шувуу нисч бууна даа.

 

-Таны гараас ч муу юм гарахгүй дээ. Их л сонин ад мөрийн тууж байх. Бушуухан уншиж үзэх юмсан гэж сэтгэл хөдлөөд байна?

 

-Удахгүй гаргана аа. Их халилтай, их сонин бичлэгтэй. Хүмүүсгүйгээр амьдарсан хоёр хүний л амьдрал байгаа юм. Энэ тууж маань тааруухан болчихвол би ичихэд бэлэн байгаа. Олон жүжгийн зохиол бичсэн учраас өөрийгөө үнэлээд байгаа хэрэг. Жүжиг чинь үргэлжилсэн үг, яриа монологиор бичигддэг учраас туужийн төрлийг сонгон барьсан юм. Хэн намайг яаж үнэлэх, зүхэх, магтах хоёр над хамаагүй. Дон юм даа. Би том сайндаа үргэлжилсэн үгийн зохиол руу орсон юм биш. Чадаж байх шиг өөрийгөө тоогоод л, ахиу үнэлээд л зориглоод биччихлээ.

 

МОНГОЛ ШЕКСПИР

 

-Жүжгийн зохиол гэснээс ургуулаад хоёулаа энэ сэдэв рүү орох уу. Та Монголын орчин үеийн театрын сонгодог төлөөлөгч, жүжгийн зохиолын “хаан” хүн болохоор асуухгүй өнгөрч болмооргүй байна. Ингэхэд хэчнээн жүжиг бичив дээ?

 

-Би 34-35 жүжиг л бичсэн. Тэгэхдээ дуурь, бүжгэн жүжиг орохгүйгээр тэр шүү. Миний бичсэн жүжгүүдээс тавигдаагүй жүжгүүд ч бас байна. Ер нь жүжгээс нэрлэвэл, “Хүнтэй сэнтий”, “Улаан тэргэл сар”, “Хоосон зүүд”, “Гэгээн тамлан”, “Үгүйлэгдсэн хайр”, “Дутуу хээтэй тооно”, “Атга нөж” гээд л үргэлжилнээ. Энэ жүжгүүдээсээ би “Тамгагүй төр”, “Сарны цагаан цус”, “Гэгээн тамлан” гурвыгаа л гайгүй гэж тоодог юм. Манай үзэгчид ч тэгж үнэлсэн. 2000 жилийн тэртээх Хүннү гүрний их түүхийг “Тамгагүй төр”-өөрөө, 1000 жилийн өмнөх их хаан Тэмүүжин-Чингисийн тухай “Атга нөж” түүхэн том жүжгүүдийг зориглон барьж, шинэ зууны үзэгчдийн оюуны мэлмийг хужирлалаа.

 

-Ийм том сэдэв дээр олон сар, жилээр ноцолдоно биз?

 

-Гайгүй. Их бодож амархан бичнэ. Би бодох л гэж жаахан хугацаа барахаас бодоод гүйцсэн бол бичихдээ түргэн. “Тамгагүй төр”-ийгөө би хоёр хоногт л бичиж дууссан. Бусад нь ч ялгаагүй. Дууриас гэвэл 2000 шад шүлгээр бичсэн “Ламбугайн нулимс” дуурь, “Үлэмжийн чанар” гэж дуулалт жүжиг бий. Манай үзэгчид олон удаа үзсэн болохоор андахгүй ээ.

 

-Одоо ямар сэдвээр жүжгийн зохиол туурвиж байна вэ?

 

-Монголын шинэ уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн “Харанхуй хад” зохиолоор сэтгэхүйн драмын жүжиг энэ онд бичиж дуусгана. УДЭТ чинь их зохиолчийн нэрэмжит мөртлөө Нацагдоржийн жүжгүүдээс тоглохгүй байгаа юм. Би түүнд зориулж энэ жүжгээ туурвиж байна.

 

-Хүч авьяасаа сориогүй урлагийн төрөл зүйл гэж алга шив дээ. Хэд хэдэн кино зохиол бичиж шуугиулсан?

 

-Тийм ээ. “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Араатан” гээд дөрвөн кино бий. Нэг удаа интернетэд “Энэ нөхөр чинь цус нөжөө бичихгүй байж болохгүй юм уу” гэж тавигдлаа. Би ихэд баярласан. Хэчнээн их ад үзэгдэнэ би амьд байна гэж боддог. Хорвоо чинь амьдад нь ад үзээд үхсэн хойно нь хайрладаг шүү дээ. Энэ бол хүн төрөлхтний таашаалын ганц өвчин байгаа юм. Би шүүмжлэл, магтаал аль алиныг нь үзсэн уран бүтээлч ээ. “Бүлээн нурам” кино дэлгэцнээ гараад багтаж шингэхгүй богтлоо муу хэлүүлсэн. Ойрын хэдэн жил тэр киног бичсэнийхээ төлөө матуулж байнаа. “Хүн чулууны нулимс” чинь их шуугиан тарьж, магтаалын малгай өмсгөсөн дөө /мэлтэртэл санаа алдав/.

 

“УЛС ОРОН МИНЬ ШУУГИАНТАЙ БАЙНА” ХЭМЭЭХ УЯНГЫН ХАЛИЛ

 

Энэ хүн бас УИХ-ын гишүүнээр сонгогдож төр барилцаж явсан эрхэм. Нэгэн үе МЗЭ-ийг толгойлж, уран зохиолын залуу авьяастнуудын нэгэн ангийн томоохон төлөөллийг Багшийн их сургуульд бэлтгэж чихнээс нь татаж чангаан хүний зэрэгт хүргэсэн ачтан билээ. “Эх орон минь шуугиантай байна” гэж эрхэм нөхөр минь өгүүлэв. Эх орноосоо урвах, ашиг завшаан эрэх, алдар хүнд хөөцөлдөх, авлига хүртэх энэ бүхэн гэмт үйлдэл мөн. Үүний дотроос хамгийн том гэмт үйлдэл зорилгоосоо ухрах. Энэ бол цаад агуулгаараа Монгол Улсын оршин тогтнохоосоо урваж байна гэсэн үг. Ойрын үед зорилгоосоо ухралт болж байх шиг байна. Аль ч нам, эвсэл ганцхан зорилготой, Монгол улсаа л гэсэн. Санжийн Баярын байгуулсан эвслийн Засгийн газрын цаана Монголынхоо төлөө аль ч нам, эвсэл зүтгэх ёстой гэсэн том агуулга байсан. Үүнийг С.Баяр Ерөнхий сайд машид сайн ойлгож эвслийн Засгийн газрыг бүрдүүлсэн гэж боддог. Энэ алдаа байсан гэж үү. Үгүй ээ. Харин ч Монголынхоо төлөө зүтгэхийн шалгалт байсан байх. Шалгалтын урьдчилсан дүн гарч байна. Ардчилсан нам сайдуудаа Засгийн газраас татлаа. Монголын төлөө эрх ашгаас татлаа гэсэн үг. Сонгуулийн жил гэдэг бол улс орны эмзэглэлийн жил байдаг. Тухайн жилд гаргасан шийдлүүд маш сайн бодож болгоосон байх шаардлагатай. “Үхрийн сүүлэн дээр хутга” гэдэг үг яагаад санагдаад байх болов. Монголчууд энэ үгийг бүгдээрээ сайн мэднэ. Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг тэнэг хүн гэхэд эргэлзэх албагүй. Нэлээд бодож болгоон энэ шийдвэрийг гаргасан байх. Харамсалтай нь ард түмэн цочихоос, Монгол орон цочихоос айсангүй. Ардчилсан нам С.Баярцогт, Х.Баттулга, Лу.Болд нарын сайдуудыг юм хийгээгүй гэвэл хэлсэн хүн нь ичих байлгүй дээ. Их хурлын гишүүн З.Энхболд сайд нарыг эгнүүлж зогсоож байгаад гэрийн даалгавар шалгаж байгаа багш шиг авирлав. Ардчилал гэдэг төрт ёстой гэдгийг даанч мэддэггүйгээ харуулав. Ил тод байдал гэдэг хэрэгтэй хүчин зүйл боловч зохисгүй ил тод байдал бол ичгүүрээс цаашгүй.

 

-Монгол Улсыг яаж хохирооно гэж. Сонгуулиас зургаахан сарын өмнө үйл ажиллагаагаа татаж, яаж гялайлгана гэж зургаан сарын сайд болох гэж гүйгээд байгаа хэрэг вэ. Санаанд оромгүй юмыг ард түмэн их амсах нь ээ. Эцсийн эцэст намын дарангуйлал Монгол Улсад их газар авчээ. Ухаан сэтгэлгээний сүүдэр төрийн дээгүүр дайрсаар байна.

Зорьсноосоо буцсан хүнд монголчууд яс махны дургүй. Хэлсэндээ хүрдэггүй хүмүүст бүүр дургүй. Ард түмэн бол эгшин тутамд гэгээрч байдаг хамгийн мэдрэмжтэй бодьгал гэдгийг хожуу л ойлгож байна даа. Эрхэм түшээд минь. Боловсорч гүйцээгүй түүхий, учир дутагдалтай сонгуулийн хуулиар боомилж гүйцлээ. Монголын сонгогч олон түмний дүн нуруу харсан, сайхан сэтгэлд урьдчилж өгдөг үнэмшлийг ташлуулан сонгогддог урьдын “гэнэ алагласан” сонгуулийн үр дүн та нарыг давраасан байна. Ард түмэн сонгох эрхтэйгээсээ гадна бас “сонгохгүй” байх эрхтэйг та нар умартжээ. Ард түмэн ямар ч засаглалаас сайн сайхныг хүлээдэг мөртлөө бурууд бухимдан багтрахгүй агуу их тэвчээртэй байтлаа асан дүрэлзэж тэсрэх цаг заавал ирдэг юм шүү. Ийм цаг ирэх дор ард түмний уур хилэн түймэрлэн асч, дүрэлзэхийн цагт юунд ч дарагдахгүй зөвхөн цусаа асгаж л унтраах цаг тулдгийг сануулж хэлмээр байна. Монголчууд өсч өндийхдөө гэр барж өсч өндийдөг, хэзээ ч хүн өрж тоглож байгаагүй юм. Төр түвшин цаг ирэхийг, сайн сайхан үеийг монголчууд тэсч тэвчин, өсч үржиж, ямагг хүлээх нь гарцаагүй. Даяхнаараа амгалан байх болтугай.

 

Хардаг нүд гэмээнэ

Цавчихыг нь мартаж өмгөөлсөн

Хальдаг амь гэмээнэ

Үхэхийг нь мартаж өмөөрсөн

Нутгаа өгснөөс үхсэн минь дээр гэж цус нь буцалсан

Нумын хөвч аагтай илдийн үр садыг Монгол гэдэг юм

 

 

ТӨГӨЛДӨР ХИЙГЭЭД ТӨГСГӨЛИЙН ТУХАЙД

 

Энэ найрагч бас зураг зурах дуртай. Бурхан бас бийрийн торгон үзүүр түшүүлж зураач болгожээ. Бурхан түүнээс юугаа ч харамласангүй. Төв аймгийн Лүнгийн дунд сургуульд сурч байхаасаа зураг зурдаг хүү байж. Ханын сонин, дурсгалын дэвтэр хоёр намайг зураач болгосон гэж нэгэнтээ хөөрсөн нь бий. Тэр өсч өндийхдөө ч бийр будгаа орхисонгүй. Үеийнхээ нөхдийн номын зургийг хичээнгүйлэн зурсан. Зохиолч Д.Урианхай, Ж.Лхагва, Д.Батбаяр, Л.Лувсандоржийн номын зургийг зуржээ. Бас театрт жүжгийн тайз дэлгэцийн ч зураг үйлджээ. Сүүл рүү чөлөөнд суухаараа зургаа л зурна гэв ээ.

 

-Миний зурсан зураг сайн, сонгодог байх албагүй л дээ. Гагцхүү би л зурсан байх ёстой. Одоо намайг чинь аятайхан зураг зурчихвал хүүгээрээ зуруулчихсан гэх. Хүү маань сайн шүлэг бичвэл ааваараа засуулчихсан гэж хэлдэг болчихсон. Заримдаа би боддог юм. Би ерөөсөө л зураач болдог байж гэж бодох үе бий. Миний ген юм байлгүй. Хүүхдүүдийн маань олонх нь зураг зурна. Удмынх бололтой юм. Зураач Л.Саранхөхөөгөөс авахуулаад, ач зээ нар маань ч зурна. Хүн чинь удамшдаг юм байна гэж тэр сэтгэл дүүрэн өгүүлэв.

Их бичгийн хүн зохиол бүтээлээ туурвиж дуусаад үзгээ тавихдаа бийрээ шүүрэн авч амьдралынхаа алтан үеийг сэргээн дүрсэлж гарах нь. Юуны магад вэ.

 

Сэтгүүлчийн шигтгээ:

Зохиолч маань өөрийгөө “Би үнэгэн сүүлтэй нэгэн биш. Би булган сүүлтэй уран бүтээлч” гэсэн нь бий. Тэгэхлээр би бодлоо. “Нарны домог” бүжгэн жүжиг бичсэн түүнийг нь найруулж, бүжиг дэглэсэн С.Сүхбаатар Төрийн шагналтан болжээ. Бас “Илдэн уулсын цуурай” магтуунд нь Ц.Чинзориг аялгуу зохиож ЮНЕСКО-гийн алтан фондод орж Төрийн шагнал хүртжээ. “Ламбугайн нулимс” үндэсний том дуурь бичиж, түүнд аялгуу зохиосон хөгжмийн зохиолч Х.Билигжаргал мөн Төрийн шагнал авчээ. Ингэж бодохоор энэ бүх цомнол, магтууг бичсэн зочин маань төрийн дөрвөн удаагийн шагналыг хүртэхээр гавьяатай ажээ.


Зочинтой хөөрөлдсөн: МЗЭ-ийн шагналт зохиолч,

сэтгүүлч ШАРАВЫН БАДАР

 

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • updated blog post (September 06, 2013 5:18:10 pm )

    647005 331626Oh my goodness! an incredible write-up dude. Thank you Nonetheless I

  • διαχείριση πολυκατοικιών (September 07, 2013 5:06:58 pm )

    952190 430449I genuinely prize your piece of function, Wonderful post. 999311

  • Viagra (February 19, 2014 5:35:54 am )

    Way cool! Some very valid points! I appreciate you writing this article and also the rest of the site is really good.

  • marmaris transfers (February 19, 2014 6:11:21 am )

    Oh my goodness! Amazing article dude! Thank you, However I am having troubles with your RSS. I don’t know why I cannot subscribe to it. Is there anybody else getting similar RSS issues? Anybody who knows the solution will you kindly respond? Thanx!!

  • ceas fossil pret (February 19, 2014 8:34:16 am )

    I could not resist commenting. Very well written!

antalya rent a car