antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 21, 2016 2 comments

Нэг монгол иргэн 4905 долларын өртэй амьдарч байна

нийтлэсэн Admin

bond_23555558“Wall Street Journal” сэтгүүлээс Монголын өрийн түвшин 2010-2015 он хүртэлх таван жилийн хугацаанд 264 хувиар нэмэгдэж, дэлхий дахинд дурдсан хугацаан дахь хамгийн том өсөлт болсон гэж тэмдэглэжээ. Үнэхээр ч өр гэгч асуудал сүүлийн үед Засгийн газрын төдийгүй жирийн иргэн Дорж, Дулмаагийн сэтгэл түгшээх асуудал боллоо.
Монголчууд хэзээнээсээ “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” хэмээн ярьдаг. Гэвч энэ үг өдгөө үнэ цэнээ алдаж, өнөөдөр төрсөн нялхсаас өвгөд хөгшид гээд цөм л өрөндөө баригдаж эхэлжээ. Гудамжаар яваа хэнээс ч та хэн нэгэнд өртэй юу гэж асуухад өр шир тавиагүй гэх хүн бараг олдохгүй л болов уу. Юмыг яаж мэдэх вэ, “Ямар ч өргүй ээ” гээд толгой гэдгэр, сэтгэл өөдрөг яваа хуруу дарам цөөн хүнтэй ч таарч мэднэ. Тэгвэл тэд ч бас өртэй. Гайхаж байна уу.
Өчигдрийн байдлаар үндэсний нийт өрийн хэмжээ 14 тэрбум 824 сая 369 мянган ам.долларт хүрчээ. Үүнийг “Countrymeters.info” сайтаас харж болно. Үндэсний нийт өрийн хэмжээг 3.1 сая хүн амынхаа тоонд хуваах юм бол нэг хүнд 4905 ам.доллар ногдож байна. Өчигдрийн байдлаар ам.долларын ханш 2238 төгрөгтэй тэнцэж байсан гэж үзвэл хүн бүр 10 сая 997 мянган төгрөгийн өртэй явна. Тэгэхээр өргүй гээд баяртай алхаж яваа хуруу дарам цөөн хүн ч ийм л хэмжээний өр ширэн дунд аж төрж байна гэсэн үг юм. Энэ нь өнөөдөр дөнгөж мэндэлсэн нярайгаас өтгөс өвгөд гээд бүгд хамааралтай өр. Уг нь монголчууд бид “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэг сэн.

GDP this year (PPP) Энэ оны ДНБ GDP this year per capita (annual $7 392) -Энэ оны нэг хүнд ногдох ДНБ (жил бүр 7392 ам.доллар) GDP today -ДНБ-ий хэмжээ өнөөдрийн байдлаар GDP today per capita -Нэг хүнд оногдох ДНБ-ийн хэмжээ өнөөдрийн байдлаар Total National Debt (Public Debt Clock)- Үндэсний нийт өр (Улсын өрийн цаг) Total National Debt per capita – Өнөөдрийн байдлаар нэг хүнд ногдох үндэсний нийт өр National Debt this year Энэ жил Үндэсний өр National Debt today -Өнөөдрийн байдлаар Үндэсний өр
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Zochin (September 21, 2016 8:21:54 pm )

    Hush vaa Avsan ezed ni todorhoi baigaa

  • мөнгө (September 21, 2016 9:55:11 pm )

    нөгөө портуна батбаяр гэж УИХ ын гишүүн байсан нөхөр өр биш өглөг гээд байсан биз дээ бүр хууль санаачилаад байл уу яалаа 3 5 9 гэсэн тоонууд хэлээд байдаг ш дээ тэр нөхөрөөс асууцгаая

antalya rent a car