antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 21, 2016 6 comments

Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ынханы хэрэгжүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж 400 гаруй өрх айл орох оронгүй болжээ

нийтлэсэн Admin

147442035757e1de8556bbcТэртээ 2012 оны сонгуулийн өмнө хотын дарга асан Э.Бат-Үүл телевизээр Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулна. Түүгээр ч барахгүй Монгол дахь “Ганнам” хорооллыг бүтээн байгуулна гэж амлаад тухайн сонгуульдаа иргэдийн саналыг бараг бүгдийг нь авч билээ. Гэвч дөрвөн жилийн дараах үр дүн нь дөрвөн жилийн өмнө ярьж хэлж байсан шиг гараагүй нь харамсалтай. Газраа байраар солиод хананаасаа халуун, хүйтэн ус гойждог тухтай байранд амьдрах хүсэлтэй иргэдийн мөрөөдөл ихэнхи нь талаар болж хоцорсон. Тийм ч учраас өнгөрсөн сонгуулиар тэдэнд тохирох дүнг нь тавьж хотыг бүхэлд МАН-д атгуулсан билээ.

Тэгвэл асуудал үүгээр дууссангүй. Есдүгээр сарын сүүл шувтарч хүйтны ам наашилж, хөхүүрийн ам цаашилж эхэлсэн энэ өдрүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж орох оронгүй болсон иргэд өчигдөр хэвлэл мэдээллийнхэнд хандлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг дэмжиж газраа байраар солихоор газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр орох оронгүй болж түрээсийн байраар дамжиж хоног төөрүүлж яваагаа зарлав. Тэдэнд түрээсийн мөнгө гэж сар бүр 150-700 мянган төгрөг өгдөг байсан бөгөөд түүнийг нь зогсоосноос болоод ийнхүү бухимдаж байгаа аж. Зарим нь энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэх зэргээр байр сууриа илэрхийлж байна. Арга ядсан хүний л үг байх. Түүнээс хэн тийм зүйлийг хүсэх билээ дээ.

Яг үнэндээ өнгөрсөн дөрвөн жилд АН-аас нийслэлд хэрэгжүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт туйлын тааруу хөтөлбөр болсон. Санаа нь зөв байсан ч хэрэгжүүлж байгаа нөхдүүд нь будилаантуулж, бужигнуулсаар байгаад дөрвөн жил өнгөрсөн түүхтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлт зөвхөн дэд бүтцээ шийдэхийн тулд 104 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Энэ бол бага мөнгө биш. Үр ашиггүй дэмий цацсан энэ мөнгөөр сургууль, цэцэрлэг барьж байсан бол ардын алаг үрс өнөөдөр сугалаагаар азаа үзэхгүй л байсан. Ерөнхийдөө гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 800 гаруй өрх байртай болсон ч тэдний тэн хагас нь сэтгэл хангалуун бус байдаг нь үнэн. Удаан хугацаанд түрээс байраар явуулсан болон иргэдэд өгсөн байр нь зарим талаараа чанарын шаардлага хангаж чадахгүй байгаа юм.

Тэгвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийг хариуцлагагүй зохион байгуулж улмаас өнөөдрийн байдлаар 400 гаруй айл өрх хохирч үлдээд байгаа аж. Эхлээд түр суурьшуулах орон сууц барина гэж төлөвлөж байсан ч харамсалтай нь тэр нь хэрэгжээгүй. Түр суурьшуулах байрыг ахмадын орон сууц болгочихсон.

Одоо орох оронгүй болсон иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ, уг хөтөлбөрийг хэрхэн үргэлжлүүлэх вэ болон яаж барилгын салбарыг нь дэмжих вэ гэсэн маш олон асуудал гарч ирж байна. Тухайн үед бондын мөнгөнөөс санхүүжиж байсан уг төсөл хөтөлбөрийн хэл ам одоо ч дуусахгүй үргэлжилсээр байна. Тэр ч байтугай нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа нь харамсалтай. Хэрэв зөв хэлбэрээрээ үргэлжилсэн бол 10 орчим айл дахин төлөвлөлтийн үр ашгийг хүртэх ёстой байсан. Мөн уг хөтөлбөрөөс болж барилгын компаниуд нь эргээд хүнд байдалд орчихлоо. 2013-2016 24 байршил дээр 34 аж ахуй нэгж барилга барихаар болсон. Үүнээс 8  компанийн барилгын ажил зогссон. Огт барилгаа эхлээгүй 3 компани байна.

Энэ мэтээр гэр хорооллын дахин төлөвлөлт гэх сүржин “шоу” орох оронтой байсан иргэдийг гудамжинд гаргаж, барилгын салбарт мөрөөрөө үйл ажиллагаагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдээ хорлоод дууслаа. Гэтэл санаачлан зохион байгуулсан нам нь өнөөдөр сонгуульд ялагдчихсан, өөр хоорондоо эрх мэдлийн төлөө үргэлжлүүлэн тэмцэлдсээр байх юм. Мөн хотын дарга асан Э.Бат-Үүлийн хүүхэд уг хөтөлбөртэй нэр холбогдож нэлээдгүй асуудал дагуулаад амжсан. Одоо хотын шинэ удирдлагууд нэгэнт хохирсон иргэдийнхээ асуудлыг шийдэж өгөхгүй хахирган өвөл хаяанд ирлээ шүү.

Ч.Ган

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • GANBAT (September 21, 2016 11:53:16 am )

    Naad hotiin orlogch geh jujigchingee bolih heregtee.Ded butets gej yu baidag gedgee medehgui mal.

  • аз (September 21, 2016 2:22:53 pm )

    БАТ-ҮҮЛИЙН ХҮҮ ЧУЛУУДАЙГ ЭЦЭГТЭЙ НЬ ХАМТ ХОРЬЖ ШАЛГАХЫГАРД ТҮМЭН ХҮСЭЖ БАЙНА. БАТ-ҮҮЛ ИЧЭЭЧЭЭ ЯАЖ ХҮҮДЭЭ ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ НЭРЭЭР ТЕНДЕР ӨГЧ ЧАДАЖ БАЙНАА,ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ЛУЙВАРЧИД ВЭ, ИХ ИДСЭН ХҮМҮҮСИЙГ ТЭНГЭР БУРХАН ХАРНААА

  • boldoo (September 21, 2016 2:33:14 pm )

    goyo yariad bsan Batuul ter huugeer ni tuluul ezed ni bhad sain shalgalt oruulj munguu olj avah talaar ajil hiigeech ee ardin naminhan min ee

  • zochin (September 21, 2016 7:09:44 pm )

    бас 1 асуудал дутуу орхисон байна. БГД- 3-р хорооны иргэдийн амьдарч байсан байшинг хүн амьдарахад хориотой стандартад нийцэхгүй хэмээн МХГ дуракуудаар худал дүгнэлт гаргуулж бидний байр газарийг булааж авахаар заналхийлж эхэлсэн. түрээслэж байсан үйлдвэрлэл хийж байсан хоол хийж байсан иргэд бүгд гудамжинд гарсан. Азаар МАН гарч аварлаааа.

  • zochin (September 21, 2016 7:10:27 pm )

    бас 1 асуудал дутуу орхисон байна. БГД- 3-р хорооны иргэдийн амьдарч байсан байшинг хүн амьдарахад хориотой стандартад нийцэхгүй хэмээн МХГ дуракуудаар худал дүгнэлт гаргуулж бидний байр газарийг булааж авахаар заналхийлж эхэлсэн. түрээслэж байсан үйлдвэрлэл хийж байсан хоол хийж байсан иргэд бүгд гудамжинд гарсан. Азаар МАН гарч аварлаааа.

    Хариул

  • Anonymous (September 21, 2016 10:03:27 pm )

    энэ гэр оронгүй болсон хүмүүс бат үүл болон баттулга чулуудай нараас түрээсийн мөнгөө нэхэж олж авах хэрэгтэй байна жагсаал цуглаанаа энэ 3ын гэрийн гадаа хийвэл яасан юм бэ

antalya rent a car