antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 21, 2016 7 comments

Чингис хаан европ хүн байсан гэв үү

нийтлэсэн Admin

895555555

Үнэн худлыг нь мэдэхгүй ч Их эзэн Чингис хааныг маань өөрсдийн удмын хүн болгох хүсэлтэй харийнхан болон бий. Тухайлбал, Казах байсан, Хятад хүн гэх мэтээр түүхийг гуйвуулан бичиж тэмдэглэдэг. Тэгвэл одоо эзэн Чингис маань Ази биш бүр Европ хүн болж хувирчээ. Энэхүү судалгааг Солонгос, Монголын генетикчид гаргасан гэнэ.

Өөрөөр хэлбэл, Солонгос, Монголын генетикчид Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой орчмын булшнаас олдсон хүмүүсийн араг ясанд судалгаа хийж үзжээ. Энд Чингис хааны удмын гэгдэх Боржигин овгийнхны хүмүүсийг нутаглуулсан гэж үздэг юм. Үүнийг Боржигин овгийнхны тэмдэг болох алтан эдлэл дээрх цагаан шонхрын дүрс баталж байгаа гэнэ.
Ингээд цацраг нүүрстөрөгчийн судалгаагаар эдгээр булшийг 1130-1250 онд хамаарч байгааг тогтоосон байна. Эндээс эрдэмтэд өөрсдийнхөө судалж буй араг яснуудыг Чингис хааны эцэг, эсвэл эхийн талын төрлийнхнийх гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Судалгааны явцад эрдэмтэд гэнэтийн нээлт гаргажээ. Эдгээр булшин дахь гавлын яснууд нь монголжуу төрхтэй байсан ч тэдний эрэгтэй талынхан нь R1b-M343 буюу европчуудад түгээмэл байдаг гапло бүлэгт (генийн код) хамаарч байсан гэнэ. Энэхүү нээлт Чингис хааныг C3c-M48 буюу азиудын түгээмэл гапло бүлэгт хамаардаг гэсэн үзлээс эрс зөрж байгаа тухай “PLoS ONE” сайтад бичжээ.
Хэрвээ булшин дахь хүмүүс Чингис хааны эцгийн төрлийнхөн бол тэр Y хромосомын гапло бүлгээрээ R1b-M343-т хамаарна гэсэн үг. Ийм хэлбэрийн гапло бүлэг Баруун Европт түгээмэл байдаг бөгөөд Зүүн Азид бараг байдаггүй юм. Тэгэхээр Чингис хаан болон түүний төрлийнхөн Европоос өвөг дээдэстэй байж болох юм гэж эрдэмтэд таамаглажээ.
Исламын түүхчид хүртэл Чингис хааныг ногоон нүдтэй байсан гэж мэдээлдэг тухай судлаачид тэмдэглэсэн байна.
Гэхдээ энд нэг учир дутагдалтай зүйл байгаа нь булшнаас гарсан араг яснууд Чингис хааны удмынх гэдгийг зөвхөн эдэлж байсан хэрэглэл нь баталсан. Тэгээд ч Чингис хааны булш олдоогүй цагт түүнийг европ, эсвэл ази хүн байсан гэж дүгнэхэд учир дутагдалтай болов уу.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • ЗОЧИН (September 21, 2016 11:09:23 am )

    Наад малнууд чинь хэн нэгний захиалгаар ийм юм хийж байна.Чингэс хааны баатруудын хатад ихэвчлэн Европ хүмүүс байсан Төрсөн хүүхэд нь хэнээр овоглох юм бэ? гээд асуух юмсан. Тэгж ярих юм бол Монгол гень Европ болон дэлхийгээр их тарсан бүр Английн хатан хаан монгол гентэй нь батлагдсан шүү дээ.

    • Anonymous (September 21, 2016 11:32:18 am )

      icheech malaa…teneg

    • Anonymous (September 21, 2016 11:39:48 am )

      Бас ямар мэдэмхий нь чамд хэлснийг чи үнэмшээд английн хатан хаан монгол гентэй гэж донгосно вэ? Хамаагүй бурахгүй шүү. Бид харин Чингис хаан яг монгол цустай гэдгийг бүх талаар баилахын тулд ихийг мэдэж судлах ёстой. Манай түүх олон нүх цоорхойтой учраас дэндүү өөр тайлбарууд их. Нэгд, нүүдэлчин соёл нь биднийг тогтож сууж өөрсдийн түүхийг бичиж, баримт үлдээх боломж бага олгосон. Хоёрт, тэнэг мэдэмхий хүмүүсийн цуурхалд итгэмтгий монголчууд өөрсдийн түүхийн үнэнд дэндүү будилснаас бид түүхээ үнэн зөвөөр биш ам дамжуулан давслаж байсны гор нь энэ мэт асуудал. Түүх, археологч, генетикчид нь ажлаа хийг. Мэдэмхийрэгчид нь Давааням, С.Жавхлангаа дагаад Шар Хад уруу марш.

  • аялгуу (September 21, 2016 11:13:22 am )

    чингис хаан европ эдлэл л хэрэглээ биз тэгээл болоошдээ тэнэглэх олдохгүй бна уу

  • Anonymous (September 21, 2016 2:49:45 pm )

    Битгий хуц Чингэс хаан Онон мөрний Дэдүүн болдогт би төрсөн газраа

  • Anonymous (September 21, 2016 2:50:05 pm )

    Битгий хуц Чингэс хаан Онон мөрний Дэлүүн болдогт би төрсөн газраа

  • mongol (September 22, 2016 6:39:30 am )

    naad pizdanuudchin haani edleliig hulgai hiij yavaad uhej dald oroo bailgui

antalya rent a car