antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 21, 2016 3 comments

3087 хүүхэд цэцэрлэгт нэмж элсүүлэх боломжтой боллоо

нийтлэсэн Admin

3ab2a274a8665e21big

Нийслэлийн цэцэрлэгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих замаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд цэцэрлэгийн нэмэлт элсэлт зохион байгуулахаар боллоо.

 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд төрийн өмчийн 214, төрийн бус өмчийн 404, нийт 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь өнгөрсөн хичээлийн жилээс цэцэрлэгийн тоо 54, хүүхдийн тоо 7828-аар нэмэгдсэн байгаа хэдий ч нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байсаар байна.

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Монгол улсын 2016  оны төсвийн тодотголд  Нийслэлийн Боловсролын газраас оруулсан саналын дагуу цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг нэмж хамруулах зорилгоор  нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын салбарт 1425,3 сая төгрөгийг баталж 3087 хүүхэд нэмж элсүүлэх боломжтой боллоо.

Иймд цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай бус, элсэлтэд хүндрэл үүссэн зарим  төрийн өмчийн цэцэрлэг дээр  төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн багш,удирдлага, хороодын төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллаж “Нийслэлийн төрийн бус өмчийн цэцэрлэгт хүүхдийн нэмэлт бүртгэл, элсэлтийг зохион байгуулах ажлын удирдамж”-ийн дагуу  2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс  09 дүгээр сарын 21-нийг дуустал бүртгэл хийнэ. Удирдамж болон хуваарь,бүртгэл явуулах цэцэрлэг, бусад мэдээллийг www.edub.edu.mn  -аас үзэх юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • od (September 21, 2016 9:08:05 am )

    bzd -n 2-r horoond amidardag manai horoo tsetserleg baihgui huudee haana uguh be tsetserleguud horoonii hariya huuheduudee abna geed abahgui bn sansariin hil hamgaalah gazariin haraldaa zamin hoit tal bolohoor 2-r horoo urid tal bolohoo 4-r horoo

  • za (September 21, 2016 9:13:05 am )

    tsetserleggui horoonii huuheduud yah be gudamjind unjih uu

  • zochin (September 21, 2016 9:19:39 am )

    teneg zasag sudalgaa tootsoo baihgui olon talaas ni uzehgui uursdiin amar haraad suuj bn ene tsetserlegiin oiroltsoo yamar horoonii bair ail bn rej sudalj uzehees zalhuuraad horoo gej heleed suuj bn tener garuud

antalya rent a car