Реппер N.M.N буюу Номин-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа цээживчтэй зургаа нийтэлсэн нь “хөөрхөн” шүүмжлэл дагуулав. Харин сайн муу, сайхан муухайд харин ч нэг тааваараа “үглэчихдэг” реппэрүүдийн зангаар тэрээр:
“Өөртөө байгаа биеэ өөд нь татаж явах нь чухал. Хамгийн гол нь эрүүл, өвчингүй, өвдөлтгүй байвал энэ насны дээдийн зол юм шүү. Надад энэ бие минь яг байгаагаараа ямар их таалагддаг гэдгээ би хэлмээр байна. Фитнесс хийж эхэлснээс хойш бүр ч өөртөө дурладаг болсон. Миний өөрийгөө үнэлэх үнэлэмж та нарт зориулж таалагдах гэж хичээхээс хэдэн мянга дахин үнэ цэнэтэй юм. Тэгээд ч одоо дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нэг зүйл бий. Секси байх гэдэг том хөхтэй том бөгстэй байхыг хэлдэггүй. Энэ бол эрүүл мэнд, сэтгэл зүй, хайр. Хуучин цагт л том хөхтэй байхыг хүссэндээ даруулга давхарлан зүүж, мэс ажилбар хийлгэдэг байсан байх. Одоо бол бүх зүйл байгаагаараа сайхан харагдах, өөртөө таалагдах шат руу шилжсэн. Идэж уухдаа хүртэл органик хүнс биш бол идэх дур хүсэл төрөхөө больсон. Та нар хиймэл хөхийг хүлээн зөвшөөрч шагшин магтаж байгаа хэрнээ жинхэнэ мөртлөө жижиг хөхийг үгүйсгэж доромжилж байвал эрхэм та өөрийгөө анхаарах цаг болсон байна. Өдөр бүр сошиал ухаж байгаа хэрнээ дэлхий ертөнц өдрөөс өдөрт хэрхэн өөрчлөгдөж байгааг мэдэж таньж чадахгүй бол хий дэмий цагаа үрэхээ боль. Би хэлмээр байна. Жижиг хөхтэй охидуудаа өөрийгөө хайрла, өөрийнхөө эд эс бүрийг хүсэж хайрла. Байгаль эхийн нэг хэсэг нь гэдгээ мэдэрч, байгаагаараа сайхан харагдахад суралц. Үүний давуу талыг ойгож ашигла. Чи хөгшрөөд хэдэн ч хүүхэдтэй болсон хөх чинь унжихгүй, тэгээд ч жижиг хөхтэй байх нь илүү залуу харагдуулдаг юм. Холливуд ч үүнтэй маргахаа аль хэдийнэ больсон. Тэгэхээр чамд таалагдахгүй бол доромжил, муул. Энэ чиний л хэрэг, чиний л бодол, чиний л ертөнцтэй танилцсан сэтгэхүй. Харин энэ бол миний л хөх. #benaturally” хэмээн “райм” шахуу үгсээр хариуг барьжээ.
Ер нь тэрээр “шинэ” хувцаслалтандаа харин ч сэтгэл хангалуун байгаа гэлтэй. Учир нь өнгөрсөн тав дахьд болсон А.Хишигдалай, н.Зоригт нарын тоглолтоор ч цээживчин дээр савхи өмсөн ирж, ая дуугаа өргөсөн юм.
Эх сурвалж: Photonews.mn
Холбоотой мэдээ
-
zochin (September 19, 2016 12:45:55 pm )
saihan huuhen bnoo zuw uzel boldoltoi busgui bn amjilt husie
-
Anonymous (September 19, 2016 1:13:04 pm )
yamar emegtei sexy ve gedgiig erchuud l heleh yostoi
-
Anonymous (September 19, 2016 4:17:51 pm )
Тэгэхээр сайхан хөхтэй, бөгстэй хүүхнийг тачаангуй гэхгүй бол юу гэх юм бол!!
-
zochin (September 20, 2016 3:15:48 pm )
za tegeed zaluuchuud huuhnuud buur bugs sags bodood tolgoi n hamuuraad yawahiin orond oyun uhaanaa tseneglee
-
zochin (September 20, 2016 3:32:00 pm )
garchig estoi ynen shdee, teneg hymyys l tiim baidag ni hudlaa bish
-
й (September 20, 2016 9:14:15 pm )
Жижиг хөхтэй байж болно, харин өгзөг чухал шүү. Бөгс гэхээсээ илүү гоё өгзөгтэй буюу өргөн тааз, уужим салтаа, өндөр ташаатай л биш бол сэкси биш. Мөн өдөр бүр усанд ордоггүй, дотоожоо өдөр бүр сольдоггүй бол сэкси биш.
6 Comments