antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2016 2 comments

Дахиад хэдэн хүн хоргодох байргүйгээсээ болж гудамжинд амь тавих вэ

нийтлэсэн Admin

147425362957df533d2fd69

Аливаа оронд баян ядуугийн ялгаа ихсэх тусам тухайн орон доройтож байгаагийн хамгийн том илрэл байдаг. Тэгвэл манай улсад дундаж орлоготой жигд амьдрал үгүйлэгдэж нэг бол үгээгүй ядуу нөгөө хэсэг нь асар баян болж байна гэхэд хилсдэхгүй болжээ. Хөгжил тааруу буурай орнуудад хамгийн их тохиолддог архидалт манай орны томоохон асуудлуудын нэг байсаар байна. Үүнийг өдрөөс өдөрт нэмэгдэж буй оронгүй тэнэмэл иргэдийн тоо гэрчлэнэ.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд нийт 3500 гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлсэн байна. Энэ тоо 2010 онд 1016, 2014 онд 2789 байжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн зургаан жилийн хугацаанд 2484 иргэн орон гэргүй тэнэмэл амьдралд шилжжээ. Гэхдээ зөвхөн бүртгэлтэй иргэдийн тоо. Үүний цаана бүртгэлгүй хэчнээн хүн байгааг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ энэ тоо зуны улиралд огцом нэмэгдэж, хүйтэн сэрүүний улиралд буюу өвлийн улиралд мэдэгдэхүйц багасдаг. Учир нь орц траншейнд хоноглон өдөр хоног төөрүүлдэг тэдний оромж улам бүр хомсдож байгаа.

Сүүлийн жилүүдэд орц болгоны үүд хаалга нууц кодтой болж, байнга онгойлгох шаардлагагүй дулааны худгийг холбогдох албаныхан дангинатал цоожилдог болсон. Орон гэргүй тэнэмэл иргэд бараг бүгд архичид байдаг ба амьдралын зорилгогүй болсон, дээр нь дотроосоо халахгүй бол хүйтнийг давахгүй гэж тэд өөрсдөө тайлбарладаг байна. Тиймээс архи ууж тасраад хаа таарсан газраа хоноглож, хөлдөж амь насаа алдах тохиолдол элбэг байдаг байна.

Гэтэл өнөөх аймшигт өвөл нь хаяанд ирчихлээ. Хүйтрэхтэй зэрэгцээд орон гэргүй иргэд яана даа гэх эмзэглэл өөрийн эрхгүй төрөх юм. Ийнхүү эмзэглэхийн учир нь хүйтний улиралд хоногт орон гэргүй 5-6 хүн амиа алддаг гэх судалгаа байдагтай холбоотой. Уг нь төр нь орон гэргүй иргэдээ анхаарч, харж халамжилдагсан бол ийм эмгэнэлтэй зүйл болохгүйсэн.

Энэ өвөл дахиад хэдэн хүн орон гэргүй, хоргодох байргүйгээс болж гудамжинд амь тавих бол. Бас хэд нь гар, хөлөө хөлдөөж тахир дутуу болох бол гэхээс сэтгэл өвдөж байна. Энэ тал дээр албаны хүмүүс маань бага ч болов анхаарал хандуулаад нийгэмшүүлэх нэрийдлээр нэр төдий ажил хийгээд орхих биш, тэдэнд газар өмчилж, улсаас олгож байгаа бүхий л тэтгэмжийг хүртээж, бүх талаар нь дэмжиж туслах хэрэгтэй байна. Тэгж гэмээн тэд хөлдөж үхэх аюулаас аврагдах боломжтой юм.

Т.Гэрэл

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • хүн хүн (September 19, 2016 11:42:08 am )

    Орон гэрүй иргэд хаанаас би болоод байгааг судалсан судалгаа байна уу Судалдаг газар байна уу Таслан зогсоох арга хэмжээ авдаг байгуулаг байна уу

  • иргэн (September 20, 2016 11:05:17 am )

    орон гэргүй хүмүүст зориулсан байр сав баруунд байдагшдээ. Барууны хүний эрх дээдэлсэн орнууд өөрий төдөийгүй гадны цагаачдад орон гэр олгодог шүү дээ. гэтэл монгол төр ямар дурак аягүй бол тийм төсөл гаргавал мөнгө нь оффшор явах биз

antalya rent a car