antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2016 29 comments

Г.Уянга: Бичлэг Л.Эрдэнэчимэг гишүүний өөрийнх нь утсанд байсан

нийтлэсэн Admin

e5e5ea6d923e685c735270d1efb2e15e

Гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн төрийн ордонд согтуурхаж байгаа бичлэг сонгуулийн өмнө тарж, ихээхэн дуулиан дагуулсан билээ. Тэрхүү бичлэгийг анх тараасан хатуухан үгээр хэлбэл арилжсан хүн нь Г.Уянга гишүүнийг гэх мэдээлэл тарсан. Тэгсэн тэр үед нь Г.Уянга гар утсаа алдсан гэх мэдээллийг хийж давхар давхар л юм болоод авсан. Тэгвэл гишүүн асан Г.Уянга тэр асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.  Тэр хэлэхдээ “Тэр бичлэг тамхины тухай хууль батлагдсаны дараа БОХХААБХ-ны даргын өрөөнд болсон явдал. МАН, АН хоёр хамтарч засаглаж байх үеийнх гэдэг чинь 2014, 2015 оных. Гишүүд хэсэг бүлгээрээ нэгнийхээ өрөөнд цугларч ярилцах тохиолдол олон л байдаг. Ялангуяа манай эмэгтэй гишүүд бүлгийн ажлын төлөвлөгөө ярилцах, хэн нэг нь санаачилж байгаа хуулиа танилцуулах, хууль хамтарч санаачлахын тулд гарын үсгийг нь авахаар лоббидох, бие биедээ баяр хүргэх, төрсөн өдрөөрөө хамт хуушуурдах, зүгээр л үдийн хоолоо хамтдаа өрөөндөө идэх тохиолдол олон л байдаг. Тэр бол тийм л тохиолдлуудын нэг байсан. Цугларсан гишүүд намайг дуудсан. Эрдэнэчимэг гишүүн бичлэг дээр хэлсэн үгээ өмнө нь хэлчихсэн юм. Эрдэнэчимэг гишүүн өөрийнхөө хүсэлтээр бичлэгт зориулж давтан хэлж байгаа юм. Мартсан үгийг нь сануулж байгаа эрэгтэй гишүүний үгээс түүнийг мэдэж болно.

Хамгийн гол нь Эрдэнэчимэг гишүүний өөрийнх нь утсанд байсан. Харин яаж алдагдсан нь сонин. Бичлэг дээр Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, бас нэг эрэгтэй гишүүний инээж байгаа дууг үлдээгээд бусдынхыг дарсан байна. Би зарсан бол ядаж өөрийнхөө дууг арилгах ёстой доо. Шалгуулахаар Прокурорт хандсан. УМБГ-ын Эрүүгийн гэмт хэргийн тасгийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс үүнийг шалгаж байгаа. Бичлэгийг монтажлаад, зарим хүний дуу, дүрсийг дарж, титрээр орлуулж байгаад “шударгаар” олон нийтэд тараасан “шударга ёсны төлөө тэмцэгч” залуучууд шударга байж учгийг үнэн зөвөөр тайлахад тусална биз ээ.

Улс төрийн учир шалтгааныг нь би бүрэн мэдэж байна. Гагцхүү үнэн мөнийг бодитоор олон түмэндээ тайлж энэ асуудлаас нэрээ цэвэрлэж авах чухал байна. Би чинь хаа байсан Сонгинохайрханд байгаа найз нөхрөө байтугай өөрийнхөө өрсөлдөгчийн эсрэг хүртэл тийм юм хийж зүрхлэхгүй л хүн байгаа юм, уул нь. Мэдэх нэг нь мэднэ.”  гэжээ. Түүнчлэн Л.Эрдэнэчимэг тэр  хоёрын хооронд зөрчил үүссэн эсэх тухай асуудал дээр хэлэхдээ “Бидний хооронд асуудал байхгүй. Бичлэг надаас гараагүйг гишүүн мэдэж байгаа. Харин бичлэг хаанаас алдагдаад хэн түүнийг худалдаж улс төрийн зорилгоор ашиглав гэдгийг мэдэх хүсэл надад бүр ч их байна. Магадгүй бичлэгт холбогдсон бусад хүнд энэ нь төдий л ач холбогдолтой биш байх. Нэг хэсэг нь илчлэгдээгүй, нөгөө хэсэг нь ч одоо өнгөрсөн гээд ач холбогдол өгөхгүй байх. Миний хувьд тийм биш. Сандарсандаа намайг урдаа бамбай болгож бариад сарампай болтол шүршүүлж бултлаа шүү дээ. Миний хулгайд алдсан гар утас тийм боломжийг олгочихож.

Аан тийм, rap утасны тухайд би гар утсаа алдсан нь үнэн. Гэхдээ миний алдсан утсанд ямар ч бичлэг байхгүй. Тэр утас хоёрхон cap миний өмч байгаад цагаан сараар хулгайд алдчихсан. 2015 оны арванхоёрдугаар сарын 30-нд шинэ жилээр дүү нар маань худалдаж аваад надад бэлэг болгон өгсөн юм. Харин шинийн таванд золголтын үеэр алдчихсан. Би нэрэлхээд цагдаа сэргийлэх гэхээ больё гэж байтал манай туслахууд цагдаад бүртгүүлчихсэн нь надад ингэж тус болох юм гэж санасангүй. Дүү нарынхаа сэтгэлийг бодоод авч өгсөн утсыг нь алдсанаа хэлэхгүй байхаар шийдэж, өөрөө яг адилханыг худалдаад авчихсан юм.

Шинийн таван 2016 оны хоёрдугаар сарын 12 байсан, Л.Эрдэнэчимэг гишүүний төрсөн өдөр хоёрдугаар сарын 18-нд болдог. Чуулган завсарлах үеэр таардаг болохоор бид чуулган эхэлж байж “нөхөж” тэмдэглэдэг л дээ. Тиймээс Эрдэнэчимэг гишүүний төрсөн өдрийн бичлэг миний алдагдсан утсанд байх ямар ч боломжгүй. Бичлэг миний утсанд байхгүйг тэнд байсан хүн бүхэн мэдэж байгаа. Бичлэг байжээ гэж намайг гөрдөөд фантаазалбал түүнийг iphone 6s утаснаас гаргаж авсан, эсвэл миний утсыг хакердсан тэр суут хүнийг Apple компани, эсвэл АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ажилд урьж оруулах байх даа.Надаас худалдаж авсан эсэхээ “шударга” залуучууд болон Н.Учрал гишүүн бүгд холбогдох газар нь хэлнэ биз дээ.” хэмээн хэлсэн байна.

.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

29 Comments

  • зочин (September 19, 2016 9:16:18 am )

    Za odoo yahav dee Aldsan hun 10n tamtai avsan ni 1 tamtai gedeg l bolj tegeed Erdenechimeg uuriiguu olnii umnu tavia yu

  • Anonymous (September 19, 2016 9:32:27 am )

    Өнгөрсөн хойно одоо юу гээд байгаа юм бэ тухайн үедээ хэлээгүй байж нэгнийхээ нэр төрийг эвгүй унагаачихаад ..

  • Anonymous (September 19, 2016 9:48:43 am )

    Олны өмнө бүрдүүлдэг шударга имижэнд нь олон хүн бүүр яг үнэмшиж гэнэдэж байсан даа. Харин ашгүй сонгуулийн өмнө үнэн нүүр царайгаа тэсэлгүй илчилж гаргаад. Дахиж ард түмэн чамд хууртагдахгүй ээ.

  • Ha ha ha (September 19, 2016 9:51:54 am )

    Uyanga novshiin amitan. TUGJIL. MYANGA DONGOSOOD NEMERGUIE. CHAMAIG HEN BE GEDEGIIG MONGOLCHUUD MEDDEG BOLSON. CHINII HUVIA BODSON POPULIZMAAS BOLJ UUL UURHAIN SALBAR UNALAA. CHI ENE OLON MYANGAN AJILCHDIIG TEJEEHUU? Odoo amaa hamhiad zailj uz. Chi chini 3 buudaliin hujaa yum bileeshdee.

    • Zochin (September 19, 2016 10:42:04 am )

      yag zuv helsen bna
      Ene muusain demi balai ym yarij uls tur hiideg novshnuudas l bolj ajil bhgvi bolson sho de

  • zochin (September 19, 2016 9:54:19 am )

    iim balai yumnuud turuus zailsan ni ih yum dahin iim balai yumnuudiig somgoh yum bish

  • zochin (September 19, 2016 9:57:31 am )

    Uyanga gej iim huguin hun baisan yumuu nuuhaa avah geed nudee sohlov gegch bolj baih shiv dee

  • Баяр (September 19, 2016 10:09:09 am )

    Уянга
    Аюултай хүүхэн юм байна.

  • Зочин (September 19, 2016 10:11:26 am )

    Зах одоо энэ худалч авгай болио чамд одоо хэн ч үнэмшихгүй. Олон жил шоудаж уих гишүүн болсон. Шоудаж уих ээс мөнгө авдгийг чинь мэднэ ш дээ

  • би (September 19, 2016 10:34:08 am )

    за энэ арай ч дэнднээ төрийн түшээ басан хүн өнөөдөр суурин дээрээ 2-3 янзаар юм яриад хэн түүнд итгэх вээ. ккк манай монголын ард түмнийг өөр шигээ тэнэг гэж бодсон юм байх даа. ийм хэрэггүй авгайчууд дахин төрийн толгойд битгий үзэгдээсэй дээ. бурхан минь

  • яг ш дээ (September 19, 2016 10:34:31 am )

    за энэ арай ч дэнднээ төрийн түшээ басан хүн өнөөдөр суурин дээрээ 2-3 янзаар юм яриад хэн түүнд итгэх вээ. ккк манай монголын ард түмнийг өөр шигээ тэнэг гэж бодсон юм байх даа. ийм хэрэггүй авгайчууд дахин төрийн толгойд битгий үзэгдээсэй дээ. бурхан минь

  • ЗОЧИН (September 19, 2016 11:02:50 am )

    МОНГОЛЧУУД ЯМАР ЧӨТГӨР ШУЛАМНУУД СОНГОЖ ТӨРӨӨ БАРИУЛЖ БСАНАА БОДОХ ХЭРЭГТЭЙ.ТӨРИЙН ОРДОН ЯМАР ЯНХАНЫ ГАЗАР УУ?

  • Anonymous (September 19, 2016 11:03:15 am )

    УЯНГА БУЛТАХ ГАЗАРГҮЙ, БАЙДАЛ Ч НЭГ ИЙМЭРХҮҮ ХҮН ШТЭЭ

  • ЗА БИТГИЙ ШААГААД БАЙ (September 19, 2016 11:15:04 am )

    УЛС ТӨРИЙН ЭМГЭН ЧАВГАНЦ БОЛЛООДОО ОДОО ТЭТГЭВЭРТЭЭ СУУ БҮҮ ДОНГОД

  • G (September 19, 2016 12:55:13 pm )

    HYATAD HUMUUS IIM L 2 NUURTEI HUDALCH BYALDUUCH ARAAS CHINE HUTGALAH HUMUUS!!! BID TURD SONGOCHIHDOG HARALGAN MAL UNDESTEN!!!!

  • төгс (September 19, 2016 1:14:24 pm )

    Хүнд бас мөс чанар гэдэг зүйл байх ш дээ. Уянга л онцгүй санагдаад байгаа юм. Хөөрхий г тэгээд ярьж байхад нь дотроо инээгээд л алагдах гэж байж шүү дээ. Үнэхээр харамсмаар

  • Зочин (September 19, 2016 1:26:57 pm )

    Миний найз гээд нэг нь итгээд ярьж байхад Уянга ч дэндүү хүн чанаргүй увайгүй зан гаргасандаа. Одоо бас дахиад л худлаа яриад эхэллээ.

  • сараа (September 19, 2016 2:22:13 pm )

    Төрийн түшээ байсан хүмүүс ийм байхаар одоо яах вэ дээ хэлэх үг алга ямар ажилгүй авгайчуул биш дээ уугаад согтоо л биз тамхи татаа л биз хүнд байдаг л тохиолдолууд дуусгавар болгооч нэгэнт өнгөрсөн зүйлийг олон түмэнд ахин дахин сенсаацлаад байх хэрэггүй дээ

  • сараа (September 19, 2016 2:23:45 pm )

    Уянга ер нь ингэж амьдардаг байсан юм шиг дандаа хогийн зүйл гаргадаг Эрдэнэчимэг бол тийм муу муухай хүүхэн бишээ хөдөлмөрч бас гэнэн байна муу санаатай байгаач гэж хэлэх байна даа

  • ZOCHIN (September 19, 2016 2:30:21 pm )

    onigoo sh dee

  • Hangai (September 19, 2016 3:07:43 pm )

    Ene avgai yu ch hiih osoltoi gar. Dan hunii uug harj tuun deer ni neree usguh gedeg avgai.Odoo shogtoj ehellee. Chi bolij uz.

  • ГАЛ (September 19, 2016 3:28:24 pm )

    Бид таныг мартсан , санахыг хүсэхгүй байна

  • zochin (September 19, 2016 3:35:46 pm )

    Түгжилмаа түнжлээрээ л дуусна. Уянга аа. Одоо наад яриагаа орхивол дээр биш үү. Цаг хугацаа харуулах блгүй дэ.

  • Tamjid (September 19, 2016 3:51:19 pm )

    Uyanga chi muu huuhen, chamd mongolchuud bugd gomdson, Erdenechimeg bol hoorhii

  • Хуй (September 19, 2016 4:13:28 pm )

    Тэнэг авгай

  • Зочин (September 19, 2016 4:54:56 pm )

    Ёо тэр тэнэг хүнийг дахиж л харахгүй, сонсохгүй байх минь ямар үнэнч юм шиг дүрийг эсгэж 4 жил болов оо . Эрдэнэчимэг нь ч хохирогч байх лдаа.

  • eh oronch (September 19, 2016 5:09:16 pm )

    hudalch yunga,horolmaaa yunga,tugjilmaaa yunga kkkkkkk muu neriig husavch ul arilna

  • монгол (September 19, 2016 11:37:26 pm )

    монгол

  • монгол (September 19, 2016 11:39:20 pm )

    хэрээ хэрээнийхээ харыг гайхаад яадаг байна даа аль аль нь худалч хулгайч луйварчин нь тодорхой байхад муусайн архичингууд

antalya rent a car