Он гарсаар эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд 37 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 154 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэн байна. Тэгэхээр энэ статистик тоон үзүүлэлтүүдийг зүгээр уншаад өнгөрөх нэг хэрэг. Гол нь энэ бүхний ард хэчнээн айл өрхийн амьдрал зовлонд унаад байгаа вэ гэдэг нь том асуудал юм. Осол өчигдөр ч, өнөөдөр ч гарсаар л байна. Хүн бүр анхаарал сэрэмжээ дээшлүүлэхгүй бол маргааш ч бас гарна л гэсэн үг шүү дээ.
Хичээлийн шинэ жил эхэлсэн 9 дүгээр сарын 1-ний өдөр хүүхэд зам тээврийн осолд өртсөн нийт 8 дуудлага бүртгэгдсэнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 6 хүүхэд байна. Тэр өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 37 жолооч илэрчээ.
Тухайлбал, БГД-ийн нутаг Хасбаатарын гудамж, Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн хойд гарцан дээр T.Crown маркийн авто машины жолооч нь явган зорчигч 8 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээн ослын газрыгорхиж явсан.
БЗД-ийн нутаг Гэр хорооллын зам, Мэнгэт хүнсний дэлгүүрийн баруун замд T.Prius маркийн автомашины жолооч нь явган зорчигч 11 настай эрэгтэй П-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсныг илрүүлжээ. Жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан байгаа юм.
Өмнө говь аймгийн Даланзадгад сумаас Улаанбаатар хотруу явах чиглэлд 8 дахь км-т S.Musso маркийн авто машин замын хажууруу онхолдож 45 настай эрэгтэй Т-ийн амь нас хохирсон.
2016 оны 9 дүгээрсарын 03, 04-ний өдрүүдэд зам тээврийн осолд сургуулийн насны 4 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 127 жолооч илэрсэн.
Тухайлбал: СХД-ийн нутаг Дархан-Сэлэнгийн зам, T.Estima маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 52 настай эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон.
БЗД-ийн нутаг Монелийн зам, Саруул дэлгүүрийн баруун замд T.Wish маркийн автомашины жолооч Б нь явганзорчигч 6 настай эмэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.
Хөдөө орон нутагт: Дархан-уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутагт төв зам дээр H. Sonata маркийн автомашины жолооч Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон шон мөргөж зорчигч 34 настай эрэгтэй Ц-ийн амь нас хохирч, 1 хүн гэмтсэн.
Төв аймгийн Батсүмбэрсумын 4-р баг, Үдлэг гэх газар асфальтан замд Даюунмаркийн дугааргүй мотоциклийн жолооч М нь H.HR-V маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй М-ийн амь нас хохирсон.
2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Хүүхэд өртсөн зам тээврийн осол 1 гарчээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч -1, явган зорчигч-3. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолооч илэрсэн байна.
Тухайлбал: СХД-ийн нутаг Баянхошууны зам, Шунхлай ШТС-ын зүүн замд H.Accent маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 23 настай эрэгтэй Н нарын 2 хүн гэмтсэн.
СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, Соёмбо кино театрын урд замд T.Prius маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 56 настай эрэгтэй А, 7 настай эмэгтэй Н нарыг мөргөж гэмтээсэн.
2016 оны 9 сарын 8-ны өдөр Зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгдсэн байна. Улмаар 1 хүний амь нас хохирч, 15 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 жолоочийг журамлажээ.
БЗД-ийн нутаг Нарны зам, Шунхлай ШТС-ын урд замд T.Landcruiser маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч овог нэр, оршин суух хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна. Мөн СБД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн хойд автобусны буудалд Цахилгаан тээвэр ХХК-ны троллейбусны жолооч О нь зорчигч 6 настай эмэгтэй А-г хаалгаараа хавчиж гэмтээжээ.
2016 оны 9 сарын 12-ны өдөр Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 5 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Тухайлбал: СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж “Profection” цонхны үйлдвэрийн баруун замд S.Istanaмаркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 18 настай эмэгтэй Г, 1 сартай эмэгтэй Х, 4 настай эрэгтэй Б нарын 3 хүнийг мөргөж гэмтээжээ.
БЗД-ийн нутаг Хонхорын зам, Эмийн ургамалын хойд замд T.Tercelмаркийн Б жолоочтой автомашин онхолдож зорчигч 15 настай эрэгтэй З, 6 настай эрэгтэй З нарын гурван хүн гэмтсэн.
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг дэвсгэр Номгон уулын хөндий гэх газрын асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч М нь замын хажууруу онхолдож зорчигч 31 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирч 30 настай эрэгтэй М гэмтсэн.
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хүрэн хоолой гэх газрын асфальтан замд T.Corollaмаркийн Ц жолоочтой автомашин замын хажууруу онхолдож жолооч 57 настай эрэгтэй Ц-ийн амь нас хохирсон байна.
2016 оны 9 сарын 13-ны өдөр Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 4 . Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 жолоочийг илрүүлжээ.
БЗД-ийн нутаг Хонхорын замд H.Accentмаркийн автомашины жолооч Б нь T.Priusмаркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 26 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 29 настай эрэгтэй Х нарын 4 хүн гэмтсэн.
Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Донгой багийн төвөөс зүүн зүгт 5 км-т Istana маркийн автомашины жолооч С нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж жолооч 37 настай эрэгтэй Б-ийн амь нас хохирч 1 хүн гэмтсэн.
2016 оны 9 дүгээрсарын14-ний өдөр зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2 байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан гэх мэдээллийг албаныхан өгч байгаа юм.
БГД-ийн нутаг “Өргөө” кино театрын хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 73 настай, эмэгтэй Б-г мөргөж гэмтээн ослын газрыг орхин явсан.
Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 120 км-т Богдсумын 2-р баг Элбэг гэх газар амины H.Mighty автомашины жолооч Э нь явган зорчигч 2 настай, эмэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон осол гарчээ.
2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд өртсөн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3 байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 39 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж чаджээ.
Тэгэхээр эдгээр мэдээллээс харахад ослын шалтгаан нь хүүхэд асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцох, багш нар хүүхдийг асран хамгаалагчид нь хүлээлгэж өгдөггүй, өсвөр насны хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утас, чихэвч хэрэглэх, иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцох явдал төдийлөн буурахгүй байгаатай холбоотой харагдаж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн С.Гарамханд
Холбоотой мэдээ
-
zochin (September 16, 2016 3:44:32 pm )
Zamiin zagdaa nariin oron toog nemeh heregtei shdee,,,,hotoos gadnah hodolgooniig bainga shalgaj baihgui bol teneg jolooch nar buurahgui ,,,
-
иргэн (September 17, 2016 2:01:42 pm )
ер ослууд хотын захад голдуу байдаг байх захаар дандаа бичиг баримтгүй согтуу дүрэм журмаач мэдэхгүй жолооч нар байдаг Ж-нь: автобусны буудлаас хүмүүсийг 500 төгрөгөөр зөөгөөд бдаг унааны жолооч нарыг сайн шалгаж бх хэрэгтэй ямарч журам дүрэмгүй гудамжаар тоос татуулаад хүн дайрчихан алдаадл явж бдаг юм бнлэ
2 Comments