Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтыг давж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шалгалтад тэнцсэн Г.Баясгалангийн тухайд өмнө нь Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхад тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэдгийг санах хүмүүс нь санаж байгаа биз. Түүнчлэн төрийн нарийнаар ажиллаж байхдаа чамгүй асуудалд нэр холбогдож байсныг нь эргэн сануулах нь цагаа олсон хэрэг байх болов уу. Учир нь төрийн засгийн хариуцлагатай албыг төр түмнийхээ төлөө зүтгэх зүтгэлтэй, сэтгэлтэй хүмүүс нь хашдаг болохоос баахан ноороглосон цаас шиг болсон бараан намтартай хүмүүсийн цуглуулга газар биш юм.
Г.Баясгалан өмнө нь Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан байдаг. Тодруулбал, Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан зургаан хүнийг Улсын мөрдөн байцаах газарт 2013 оны дөрөвдүгээр сараас эхлэн шалгасны нэг нь Г.Баясгалан байсан юм. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарын нөхдүүд л дээ. Албаны эх сурвалж хэлэхдээ “Төрийн банкны ТУЗ-ийн гишүүд нь банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4.3, Төсвийн санхүүжилтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг зөрчиж 2011 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн цэвэр ашгийн таван хувь болох 221 сая 600 мянга 570 төгрөгийг өөрсдөдөө хуваарилан авсан. Мөн орон сууц худалдан авахад зориулж 630 сая төгрөгийг зарим гишүүнд хуваарилан олгох зэргээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж банкны төлбөрийн чадвар, ашигт ажиллагаанд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийт 854 сая 616 мянга 570 төгрөгийн хохирол учруулсан. “ гэж байсан. Уг нь тэд хохирлоо барагдуулж байгааг эх сурвалж хэлсэн байдаг ч, асуудал тэдний үйлдэлд байгаа гэдгийг хэлэх нь зөв биз.
Нийслэлийн прокурорын газраас эдгээр хүмүүст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 157 дугаар зүйлийн 157.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг ч, өдгөө бүгдээрээ гар бие цэвэр хүмүүс шиг явцгааж буй. Анх дээрх ТУЗ-ийн зургаан гишүүнд холбогдох хэргийг АТГ-т шалгах байсан боловч харьяаллын дагуу УМБГ-т шалгах болсон байдаг.
Тэгэхээр Г.Баясгалан нарт эрүү үүсгэсэн зүйл ангийн мэдээллийг харахад:
157 дугаар зүйл. Банкны үйл ажиллагаанд албан тушаалын байдлаа урвуулж буюу эрх мэдлээ хэтрүүлж оролцох
157.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учруулсан бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж.
Ер нь Г.Баясгалан төрийн албыг хувь эрх ашигтаа нийцүүлдэг нэгэн байж болзошгүй юм. Учир нь түүнийг төрийн алба хашиж байхдаа төрийн сангийн зардлаар хүүгээ АНУ-д сургаж, тэтгэлэгт хамруулж байсан гэх мэдээлэл байдаг. За мөн түүнийг төрийн банкнаас мөнгө завшсан гэх хэрэг шуугиан дэгдээхээс өмнө нь хүү нь хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл бас дуулиан болж байв.
Тэгэхээр ийм л их адал явдалтай хүн Хууль зүйн яамны төрийн нарийнаар ирэхээр болж байна.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Барсболд (September 16, 2016 11:48:39 am )
МАН нам АН аас хариугаа авч л байвал төрийн албыг түйвээсэн ч яахав гэсэн бодлоготой байхаа
-
Зика (September 16, 2016 11:56:34 am )
Хүүхэд нь хүртэл хар тамхины хэрэгт орж байсан шүү дээ мэнгэт Нямдоржийн хүн байхгүй юу ард түмэн андахгүй
-
Балт (September 16, 2016 12:21:00 pm )
Иимэрхүү хар мөртэй улс д төриин алба хаалттай шүү ..өөр юү бна .ХЭВЛЭЛ МЭЛЭЭЛЭЛ ИНГЭЖ Л.. УЛААНТАН ЦАГААНТАН ГЭЛГҮЙ ГАРГАЖ ТАВИХ ЁСТОЙ .ГАГЦХҮҮ ҮНЭН Л БАЙХ ЁСТОЙ ШҮҮ ..УЛС ТӨР НАМЫН ӨШӨӨ АВАЛТ МАЯГААР ХУДАЛАА Л ХУЦАЖ БОЛОХГҮЙ
-
Бичээч (September 16, 2016 12:53:50 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
-
pkx (September 18, 2016 8:49:52 pm )
Хаха яг ш дээ
-
-
Зочин (September 16, 2016 1:02:11 pm )
хөөрхий дөө зарим хүмүүсийн сэтгэхүй яасан ч их ядуу байнаа ард түмэн элэгээрээ хэвтэж байхыг харахгүй байнауу? эрхэм бичээч та самарч хаясан хүмүүсийн нэг юм шиг санаж байна шүү
-
unshigch (September 16, 2016 2:02:13 pm )
oor hyn bj boldoggyi yum uu. yag l tiim sh dee.
-
жаа (September 16, 2016 2:02:36 pm )
энэ ч яах ч үгүй нямкагийн татуурга орсон шүү
-
ЗОЧИН (September 16, 2016 2:21:56 pm )
МАНЬ БАЙСАН БОЛ АЛЬ ХЭДИЙН ТОРНЫ ЦААНА БАЙГАА. ЭНЭ МӨНГӨ ЯМАР ХҮЧТЭЙ ЮМ БЭ? НӨГӨӨ ЯЛ ӨГДӨГ ШҮҮХИЙН НӨХДИЙН ТАРХИЙГ ХҮРТЭЛ ЗАЛЖ ЧАДАЖ БАЙНА ШҮҮ?НӨГӨӨ БИДНИЙ ЯРИАД БАЙДАГ ШУДРАГА ШҮҮХ, ПРОКУРОР,ЦАГДАА ИНГЭЭД МӨНГӨНД ХОВСДУУЛААД Л НӨГӨӨ БААГИЙ НЬ МУУГАА МЭДЭХГҮЙ МАНИЙГАА ТЭНЭГ МАНГАР ГЭЖ БОДСОН ЮМ БАЙЛГҮЙ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГТ ЗАЛАРЧ БАЙХ ЮМ. ЭНЭ ӨНӨӨДРИЙН БИДНИЙ АМЬДАРЛЫН ҮНЭН ТӨРХ БОЛОЙ.
-
за (September 16, 2016 2:53:44 pm )
Газрын найчин луйварчид олонтой нам төр барьж байгааг бүү март
-
zochin (September 16, 2016 2:54:36 pm )
toriin nariin orsoldood chadal n hureegui hunii l horsoliin ug bn
-
Anonymous (September 16, 2016 3:15:03 pm )
МАНийг хулгайн мөнгөөр санхүүжүүлдэг хөхөр байж л дээ МАНийм л хулгайч нарын нам
-
zochin (September 16, 2016 3:25:07 pm )
Mongoliin ard tymen oorsdoo ene namiig songoo bizdee,,,,oorsdoo ehleed nydee nee, bolovsor,,,
Tal zasaj huurtagdaj, esvel mongo avsan umuu ard tymen,,,
tyynees bish yahaaraa nasaaraa 20 garui jil ulsiig unagasan namiig byren byreldhyyneer ni songodog um be???
Oorsdoo buruutai… -
Anonymous (September 16, 2016 3:35:04 pm )
Huuhden har tamhinii hergeer barigdaad aav n mundagdaad gargaj bsan tsag sayhan shuu , ard tumen martaaguee
-
зочин (September 16, 2016 4:00:13 pm )
Бидний Монголчуудаа. Ингэж бие биенээ худлаа хэмлэхгүй, хормой хотноос нь чаргууцалдахгүй байж, ёс жудаг, хүн чанараа алдаж байгаад дургуйцэж байна шүү. Улс орноо уруу татаж, муу муухайгийн туйлд хүргэх энэ хов жив, хэрүүлээ зогсоочихооч. Яасан атаархуу, арчаагүй байдаг юм бэ. Сэжиг хүрмээр худал гүтгэлэг дэндлээ. Эвлэж нэгдэж улс орноо хөгжүүлье. Монголчуудаа.
-
зочин (September 16, 2016 4:02:18 pm )
Yag unen sh dee. Demjij baina.
-
Зочин (September 16, 2016 6:18:23 pm )
Арчаагүй атаархуу зангаа больчихвол бид хөгжиж дэвшинэ. Ийм худал үнэн юм бичдэг, хөөрөгддөг толгой хоосон хүмүүс байхаар өрөвдмөөр. Бичиж суугаа та бидний хэн нь ч энэ албыг хашиж яваагүй, түүнд тэнцээгүй, тэнцэх ч үгүй нь үнэн.
-
jiji (September 16, 2016 6:36:17 pm )
HohI ni ee ta nar,
-
zochin (September 16, 2016 8:50:08 pm )
MYZG/morin uyachdiin zasgiin gazar/ mandtygai
-
zochin (September 17, 2016 6:16:28 am )
xulgaisan zawshsan xvmvvslsongogdox yum yasan xanaj tsaddaggvi xvvrnvvd we xaraal bolon awaaraar vxwel taarna nowsh gej
-
dorj (September 17, 2016 8:57:44 am )
haritanhui gaigui hun
-
Mongol (September 17, 2016 9:11:02 am )
Mash ajil heregch, zarchimch hun. Amjilt husie!
-
хүмүүн (September 17, 2016 10:00:07 am )
ахиад л хувалзнууд хувалзнууд идэж ханахгүй юм даа хувалзыг уг нь шоргоолж сайн барьдаг гэж байгаа тэр шоргоолж нь даан ч дуугүй юмдаа дуутай шоргоолжтой газрын хувалзнууд бол аль хэдийн цэвэрлэгдсэн байгаа
-
ар (September 17, 2016 11:00:35 am )
Сайхан жүжиг зохиогоод л хийнэ шүү дээ.
-
Баяр (September 17, 2016 4:15:12 pm )
МАН -д аварга Бат -эрдэнэ элсээд л МАН мангар нэрийг авсан гэдэг.
-
Anonymous (September 18, 2016 1:42:40 pm )
Энхэрийн хайрт МАНаан энэ мөнгөөр санхүүжүүлсэн юм яаадаг юм чадаж байгаа юм чинь манай нам ялсан таа муусаан яаах юм
-
Anonymous (September 18, 2016 3:08:55 pm )
Хэн захиалж бичуулж байгаа юм бол доо. Хуучин ажиллаж байсан нэг майжаг ажаа болуу даа.
27 Comments