antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2016 20 comments

Америк амьдрал ба гашуун үнэн 6

нийтлэсэн Admin
527-147390531414291737_621685168001438_8841522378599987830_n
Америкт анх ирсэн хүн болгонд миний анзаарснаар соёлын, нийгэмшлийн шокны ялгаанаасаа гарах гэж их уддаг санагддаг.Монголд бид хамаатан садан найз нөхөд маань ирлээ гэхэд ажлаасаа дуртай цагтаа чөлөө аваад л ,эсвэл өвчтэй гэж худлаа хэлээд л болчихдог бол Америкт тийм бишээ.
Таныг дагуулаад байр сав, ажил төрөл хайж өгөхийн тулд таны танил нэг бол ажлаа алдан байж ,үгүй бол ганцхан олдсон амралтынхаа өдрийг танд зориулах хэрэгтэй болдог.
Уг нь тэр хүн ганц олдсон амралтынхаа өдрөөр дэлгүүрээс хүнсээ цуглуулах, юмаа угаах, эмнэлэгт болон өөр хувийн ажлуудаа хөөцөлдөх, хүүхэдтэйгээ юм үзэх, монгол уруу ар гэрийнхэндээ хамаатан садандаа ачаа явуулах гэх мэтийн ажлуудаа төлөвлөсөн байдаг ч танд туслахын тулд тэр бүгдээ хойш тавих болдог юм.
Тэгээд ядахад ганц дагуулж яваад л бүх зүйл бүтчихдэг гэж ч юу байхав.
Харин Монголоос ирээд удаагүй байгаа хүн бол үүнийг огтоос ч ойлгодоггүй бөгөөд юун сүртэй юм, ямар сүйдтэй тусалсан ч биш гэж бодох.
Америкт ажилгүй 7 хоногт болоход л хамаг төлбөрүүд овоорчихдог.
Түүнийхээ дороос гарах гэж бас л нэлээн юм болдог юм даа.
За тэгээд дундуур нь гэнэт бие өвдөх, ажилгүй болох, ажил хайж 3,4 сар болох энэтэр бол байдаг л эрсдэлүүд.
Америкт Монголдоо байдаг шигээ ахындаа, эгчийндээ, аав ээжийндээ очоод дуртай цагтаа хэвтчихнэ гэсэн ойлголт байхгүй.
Анх намайг ирэхэд л айлын хажуу өрөө 250- 350 $ байсан бол одоо 400-500 $ болчихсон байх жишээтэй.
8,9 жилийн өмнө хүн харах ажил язагнаж байдаг байсан Чикагод гэхэд л одоо хүн харах ажлын зар гэхэд л бараг үл харагдах болсон байх.
Америкт ирэнгүүтээ баяжчихна , Америкт удсан юм чинь мөнгөтэй байгаа гэж боддог бол найзуудаа үгүй дээ гэж хэлье.
Магадгүй гэр орон түрээслэж хүний ёсоор амьдрахгүй, хардаг эмээ өвөөгийнхөө гэрээр гэр хийж, эсбөгөөс нэг өрөө байрыг хоёул гурвуулаа нийлж түрээслэн, хажуу хавиргандаа таних танихгүй хүмүүс авч хамтран амьдарч мөнгөө хуваалцаж төлөлцөх энэ мэтээр амьдарч байж л жаахан илүүчлэн хураах буйзаа.
Мөнгө хурааж чадсан нэг нь түүнээ үнэхээр өөрийн эсвэл үр хүүхдийнхээ боловсролд зориулж чаддаг нь хэд бол ???.
Үнэхээр л үр хүүхдүүдийнхээ төлөө л ингэж явна гэх үгийг амнаасаа амархаан унагаж чаддаг бидний хичнээн нь үнэхээр үр хүүхдийнхээ боловсрол ирээдүйн төлөө зүтгэж түүнд олсноо зарцуулдаг вэ ? …
Бидний дийлэнх нь хэлтэй , дипломтой л бол боловсролтой, гэж ойлгогсод бодогсод дүүрэн.
Хэрэглэхгүй хэл, олигтойхон компанид орж чадахгүй дипломоор бид яах вэ, гэртээ хадгалах уу.
Өөрийн бизнес эрхлэж байгаа хүмүүс ч бас тийм амархан зовохгүй мөнгө олчихдог гэвэл бас л том эндүүрэл.
Америкт нэг том зүйл бол хураамж. Та олсон орлого цалингийнхаа хэмжээгээр улсад татвараа төлөх ёстой.
Өнөөдөр төлөхгүй,яаж ийгээд нууж хаагаад өнгөрлөө ч дараа мэдэгдэх аваас айхтар том асуудал үүснэ шүү дээ.
Анх ирж байсан үеийг бодвол Монголчууд бид улам л их мэдээлэлтэй болж буй ч Монгол хүн Монгол хүнтэйгээ таараад баярлах биш барайдаг нь бол өөрчлөгдсөнгүй.
Миний хамгаас ихэд санаа зовнидог зүйл бол нэг байрны гадаа тоглож буй 8 Монгол хүүхдийн 6 нь Монголоор ” А ” ч байхгүй. Ийм л Монгол Нэрнээс цаашгүй Америкийн Монгол хүүхдүүд өсөж торниж байна.
Ийм Монгол хүүхдүүдийг та бид өсгөж байна.Тэдний буруу биш ,бидний буруугаас тэд төрлөх Монгол хэлээрээ ганц үг олигтой хэлж чадахгүй торниж байна.
Бидний үр хүүхэд Америкт пицца зөөгч, хумсны салон, том машины жолооч, эмээ өвөө асрагч болох гэж биднийг дагаж ирээгүй.
Бидний энд төрүүлсэн хүүхдүүд, авчирсан хүүхдүүд бусдаас дутахгүй бүүр илүү яваасай гэж хүснэ.
Эх эцгийнхээ сонголтоор сонгосон Христийн болон өөр бас бус олон шашны өөрөө хүсээгүй ” бишрэгч” дагагч бүү болоосой. Бид тэдний ирээдүй, шашин шүтэх эс шүтэх эрхийг, тэдний сонголтоо өөрөө хийхийг хааж боогдуулах ёсгүй, тийм эрх ч уг нь үгүй юм.
Ядаж л 7 хоногт нэг удаа хичээллэх энэ Чикагод гэхэд л хоёр ч Монгол сургуульд хүүхдээ явуулж чадахгүй байх ч гэртээ Монголоороо ярьж хүүхдийнхээ чихэнд төрлөх Монгол хэлийг нь нааж байхсан.
Эх эцгүүд нь хүүхдүүдтэйгээ гэртээ Монголоор ярихгүй ээ.Айхтар англи хэлтэй англиар л ярих улсууд байх .За тэгээд дийлэнх эх эцгүүдийн аялга энэтэр бол бид ч хэцүү дээ хэцүү.
Гэтэл энд Мексик, Энэтхэг эх эцэгтэй хүүхдүүд гэртээ төрлөх хэлээрээ тачигнатал ярих.Учир нь ээж аав нь чи Энэтхэг хүн, чи Мексик хүн учир хэлээ мэддэг бай гэж өөрсдөө төрлөх хэлээрээ хоорондоо ярих жишээтэй.
Монгол хүн , Солонгос хүн хоёрын том ялгааг гэхэд л би энд нүдээрээ хараад үнэхээр өөрсдөөсөө ичдэг.
Солонгос ээж / өөрөө туранхай ээж шүү дээ/ махлаг охиноо тураах гэж өглөө бүр эрт босож хамтдаа гүйж, алхаж байгаа бол Монгол махлаг ээж махлаг охиндоо
– Би чиний насан дээр туранхай байсан, тураач чи гэж амаараа хэлээд л сууж байх .
Миний танил Солонгос ээж гэхэд л олсон бүх мөнгөө хүүхдийнхээ боловсролд зориулж элдвийн секц дугуйланд явуулдаг бол Монгол ээж ( мэдээж бүгд биш )нар хүүхдүүдээ хумсны салонд, эсбөгөөс пицца зөөлгөх ажил хийлгүүлж байх .
Болоогүй энийгээ ” Ажил хүнийг голох оос, хүн ажлыг голохгүй ” гэх цээжилсэн үгээрээ хайцайлах.
Олдсон юу ч хамаагүй ажлыг биш ,олигтойхон ажлыг хийж нийгэмшиж амьдрахад сурсан сургууль, харьцаж үзэх хүмүүс гэдэг асар их нөлөөтэй.
Эмгэн өвгөн асарч эсбөгөөс хумсны салонд суучихаад бид боловсордог уу, үгүй дээ, бид баяждаг уу ,бас л үгүй .
Монгол хүний Америк сэтгэхүй одоо болтол өөрчлөгдсөнгүй. Америкт өөрсдөө бид хар ажил хийж яваа ч үр хүүхдийнхээ ирээдүйг бидний дийлэнх нь харлуулсаар .
Олон хүүхдүүд коллеж төгсөж буй ч дийлэнх нь сургуулиа төгсчихөөд хумсны салон, хоолны газар ажиллаад явж буйг харахаар элэг зүрх минь урагддаг.
Монголчууд Америкт хөл тавиад ердөө 25 хан жил болж байгаа. Монголчууд бид юмыг маш хурдан сурдаг, бас их амархан аливаад дасан зохицох чадвартай.
Хүн өөрийн мэдэхгүй, тэгтэл мэдрээгүй зүйлийг мөрөөдөж ч мэддэггүй.
Өнөөдөр бидний дийлэнх олонхийн туулсан туулж буй Америк амьдралын хар бор ажлуудын мэдээллээр бус дэлхийтэй энэ зэрэгцэн алхаж ,сурч эзэмшиж болох тийм л том боломжуудыг хайж Америкт ирцгээгтүн.
Америкт ажиллах гэж биш , суралцах гэж сурах сурахдаа нэртэй ,төртэй сайн сургуульд нь яаж суралцаж болох вэ ,ямар боломж тэтгэлэг байна вэ гэж хайцгаагтун , эрж сурцгаагтун эхлээд энд ирэхээсээ өмнө. Энд ирээд хэл сурнаа гэж биш , сурчихаад ирвэл Монголчууд минь илүү цаг мөнгө ,хэмнэх асар өөр боломжтой.
Түүнээс биш хэн нь ч үл мэдэх нэр төдий коллежид хүүхдээ сургасан болж , сурч байгаа гэж найдан зарим нь энд өвс татаж цаг нөгцөөж ямар ч зорилгогүй мөнгө ,залуу насаа үрж буйг харахаас элэг эмтрэх.
Залуу сайхан охид хумсны салонд азтон үнэрлэж , хэдэн цаасны төлөө хамаг сайхан насаа бүү үрээсэй гэж хүснэм.
Монголчууд минь үүргэвчээ үүрээд Америк зоримоор байвал сур , сур сурахдаа заавал гайгүй сайн сургуульд сурсан шиг сурч хэний ч өмнө, хэнд ч үл гологдох гоочлуулахгүй Монгол хүн мундаг гэдгийг харуулах тийм цөстэй , тийм зүтгэлтэй, том зорилготой Америкийг зоригтун.
Боловсрол сургууль, мэргэжил шиг мэргэжил гэдэгт сайн , үсчин ,гоо сайханч , тогооч , зурагчин, гээд олон сайхан мэргэжил хамаарна шүү дээ. Нөгөө л нэг өөрсдийнхөөрөө ямарч хамаагүй дээд сургууль төгссөн болох гэдэг дипломын гол болгох гэдэг сэтгэхүйгээсээ салах цаг хэдүйн болсон.
Хүн ажлыг голохгүй, ажил л хүнийг голдог ч гэх шиг энэ балай хуучин дэмий үгийг мартах хэрэгтэй.
Ажлыг сонгож хийхийн тулд толгойндоо эрдэм боловсрол хураа, том тэмц, зорь.
Ямарч ажил мэргэжил эзэмшсэн байна сурсан шиг сурч, хийсэн шиг хийж чадахгүй л юм бол бид хэн ,яах гэж амьдраад байгаа юм бэ???
Монгол хүнд дайчилж, ухаарч, зүтгэж чадвал чадамж чадвар хангалттай бий.
Америкт л ирэхээр хүүхдүүд өндөр боловсролтой болчих мэт ойлгодог өчүүхэн сэтгэхүйгээ халах хэрэгтэй. Америкт үнэхээр сурах гэж тэмцэж, сурсан шиг сурч чадсан нь л өөр орчинд хүн шиг амьдрах боломжтой.
Түүнээс зүгээр нэг аясаараа бөмбөрсөн хүүхдүүд аанай л бидэн шиг Америкийн нийгэмд түм бумаараа есөн шидээрээ орших хар ажилчдын эгнээнд л элсэж орно шүү дээ.
Хатуухан хэлчихэд Америк очиж хар ажил хийж амьдралаа дээшлүүлнэ гэх 10, 20 жилийн өмнөх иймхэн өчүүхэн зорилготой, бодолтой ирвэл ирээд ч хэрэггүй, ээдээ их л олон зүйлийг алддаг юм даа хожим бодоход.
Яруу найрагч Хулганайн Тэргэл Чикаго хот 2016
( Хэвлүүлхээр зэхэж буй өөрийн номын хэсгээс авав )

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • zochin (September 15, 2016 3:23:30 pm )

    Olon orond mongolchuud yag ingej amdarch baina, tegeed bas zagaachin bolchihood , hulgai hiigeed , yavna, ihenh ni adgiin ajil hiine,,,sain yavaa hymyys odriin od hsig baih, hyyhedtei tiim hymyysiig harahaar ynen orovdoltei teneg sanagddag,,,gehdee hynd bid shuud helehgui shdee, ,,,,mash olon jil aldaad haashaach ugui bolson hymyys bol ih baidag um bilee….Er ni bol mongoldoo oligtoi yavbal gazar uzeheer haashaach yavna gedgiig oilgoh boloogui baina hymyys.

  • ai huurhii bidnii Mongolchuudiin amidrala gej (September 15, 2016 4:53:43 pm )

    hetsuu l bndaa Deed bolowsrol ezemshsen zaluuchuud jil bur heden myangaaraa tugsuj bn Tedend ajil oldoj bn u? Za daa ihenh n ajilgui gudamj metrledeg Ajil hiij bgaa humuusiin tsalin amidrald n hureltsehgui bolohoor solongos amerik bolon hiliin chandruu gartsgaaj bn Tend ochood mergejliin ajil hiideg humuus tun howor dandaa har ajil hiitsgeedeg Tegeed l tsag hugatsaa ursaj odno shuudee Bas eruul erhten howor bolson bhwii Za tegeed ger bul salalt gej tantagaa aldsan Iim l baidal uuseed 10 garam jil ungurchdee huurhii Mongoliin turiig zaluurdaj yawj bgaa humuus Mongoldoo zaluuchuudiin amidraliig togtwortoi blgah talaar boddog bolow u?

  • ai huurhii bidnii Mongolchuudiin amidrala gej (September 15, 2016 4:56:10 pm )

    Zaluuchuud maani bidnii ireedui shuudee Tur zasag zaluuchuudiig anhaaraachee

  • fen ni bolood baigaa negen. (September 15, 2016 5:23:08 pm )

    mash surgamjtai saihan zuil bichjee.

  • а (September 15, 2016 6:17:44 pm )

    ойлгомжтой шүү дээ.Дарга, захирал, конторын ажилчин хийхгүй нь ойлгомжтой.

  • Зика (September 15, 2016 7:06:31 pm )

    ок

  • Үнэнч (September 15, 2016 8:34:09 pm )

    Ийм бодит мэдээлэл юм үзээгүй монголчуудад үнэхээр хэрэгтэй байгаа юм даа! Нэрэлхүү зантай монголчууд дандаа бусдын сайхан амьдралыг өөрийн болгож ярьдаг юм. Яг очоод өөрийн нь амьдралыг харахаар үнэн өрөвдмөөр шүү, хөөрхийс миньдээ!

  • Balbar (September 15, 2016 8:44:23 pm )

    Ene garah nomig ni unshi da. Usa bol mini bodoloor jaahan tiim humuus l bdag sanagddag . Hun amiinhan ni 0.05/ ni bayan gej unshij bsan sanagdana . Uldsen humuus ni bayan humusinhe tuluu ajildag gej

  • h (September 15, 2016 9:08:19 pm )

    dandaa gadaad huntei suusan huuhnuud yaj huuhdee mongol heltei bolgoh ve de
    ireeduigee tgeed yaj harj tusuuldug yum buu med

  • цагаач (September 15, 2016 9:30:21 pm )

    Монголд дээд тувшинд ур хуухдээ амьдруулахыг боддогтой адил тэнд ч тийм л зорилготой байх хэрэгтэй. Харин монгол хэл бол яршиг л бн. Энд шудрага бус нийгэмд дарлуулж суухаар америкд Friday -ээс Friday хооронд амьдарсан нь хол дээр

  • зочин (September 15, 2016 9:35:06 pm )

    Энэ нийгэмээс болж бна шүүдээ хүмүүсээ хөгшин залуу гэхгүй ажлын байртай болгож өгөөчээ.тэгвэл хүний нутаг руу явахгүйшүүдээ энэ тэнэгүүдийн карма руу аяндаа мөнгө урсана шүүдээ.үүнийг ойлгохгүй л бга юмбхдаа,манайхан хүний газар.очоод хулгай хийж худал ярьдаг нь үнэхээр хэцүү шүү үргэлж ад шоо үзэгдэнэ хэнэггүй гарууд шүү монголдоо бгаа юмшиг зан гаргана хэцүү хэцүү.ю.

  • Anonymous (September 15, 2016 9:39:33 pm )

    INGEED L MONGOL XVN EX ORONDOO CH TER GADAADAD CH TER XVN SNIG AMIDARCH CHADAXGVI AMIDRAL XOOGOOD JAAXAN CH GESN DEER AMIDRAXIIN TULD XARID XAMAG MUU AJILIIG XIIJ BGAAG BODOXOOR TOR ZASAGTAA IX GOMDDOG GEJ GADAADAD BDAG XVNEES OLON UDAA SONSOJ BSAN 3 XAN SAY XVNEE OLUGTOI ABAAD YBJ CHADAXGVI ULS ORON CH GEJ YU BAIXAB DEE DIILENX NI YDUU DURGVI XVRMEER

  • Undrakh (September 15, 2016 10:08:48 pm )

    Яруу найрагчид баярлалаа. Ингэж зориг гаргаж бичиж бид чаддаггуй. Манайхан сайн ойлгож, арга ухаантай байгаасаа билээ. Хуухдууд ээ сайн англи хэлтэй болгоод Монголд нь дээд сургуульд оруулбал л наана чин байсан ашиг хэд дахин гарна гэдгийг дахин дахин хэлмээр байна.

  • hah (September 15, 2016 10:48:56 pm )

    mongold hunentser bolj torsonoos usa-d nohoi bolj torson ni deer

  • нжмк (September 16, 2016 1:44:02 am )

    Тэргэлээ танай хүүхэд монгол хэлээр ярьж байна уу. Америкт дээд сургууль коллежид сураад дараа нь хумс хийж байгаа юмуу.

  • zochin (September 16, 2016 6:23:14 am )

    archaagui tor zasag,3 han zaya hunee oligtoi avaad yavchihaj chadahgui

  • Munkh (September 16, 2016 6:39:39 am )

    Unenii ortoi yum bichsen bainaa. Harin tegehdee ajliig har bor gej uzeh buruu shuu.

  • zocnin (September 16, 2016 8:57:16 am )

    etseg eh ni medeej yr hyyhdee bolowsroltoi bolgoh gej l irdeg . IIMD HYYHDYYDEE UHAARUULAH NI CNUHAL BNA DAA.AMERKT ZADGAI HEW MAYAG RYY ORWOL AYULTAI MYY MYYHAI YUMNII URSGALD ORNO . iimd hyyhdee ooriin gesen bodoltoibi mongol hyn . bi erdem nom surcn bolowsrol ezemshih yostoi gesen uhagdahyyniig suulgaj og.. nogooteigyyr mongolcnuud maani ew negdeltei bai .filiffinuud negnee demjij deesh ni gargah byuy neg ni deeshee garwal busdiigaa tataj awcn bair suuria behjyyldeg . IIMD BAGIIN UDIRDAGCN BOLSON NEGIIGEE IH DEMJIJ HYAMRALIIN YED CN AJILTAI AMIDRALTAI BHIIG BODOH HEREGTEI .AJAAD BHAD HEG YNDESTEN TSUGLASAN KOMPANI GADNII TSOON AJILCNIIG HAWCNIJ AJL;AAS GARGAH BOL ENYYHEND ..

  • soliotoi avgai (September 16, 2016 10:06:22 am )

    Chicago iin teneg avgai ooriinhoo tuuhiin zarimiig bichsen bololtoi

  • Er (September 16, 2016 10:09:42 am )

    Boditoor saihan bichjee yum uneneer saihan

antalya rent a car