49 хувь нь Монголын төрийн мэдэлд бус, Монголын ард түмний мэдэлд ч бус харин бизнесийн талбарын нэг нөхрийн хүүгийн нэр дээр шилжчихээд байгаа Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудал хөвөрч байна. Хамгийн сүүлд гэхэд “Erdenet mining corporation” буюу “Эрдэнэт үйлдвэр”-ийн Их Британи дахь найман сая ам.долларын хөрөнгийг царцаах шийдвэрийг Лондонгийн шүүхээс гаргаад байгаа талаарх мэдээллийг “Ройтерс” цацсан нь шуугиан тариад авлаа. “MRI Trading AG”-д өрөө төлж барагдуултал “Эрдэнэ үйлдвэр”-ийн хөрөнгийг царцаахаар болсон гэж мэдээлэгдэж байгаа юм. Гол нь тэгээд уг шийдвэрийн улмаас “Эрдэнэт үйлдвэр” Лондонгийн бирж дээр зэс болон бусад металл зарах эрхээ түр хязгаарлуулаад байна. Тэгэхээр Монголын ДНБ-ний 13,7%-ийг хангадаг, Эрдэнэт үйлдвэрийн гадаад руу гардаг гол суваг тодорхойгүй хугацаагаар хаагдаад байгаа нь эдийн засагт, алдагдал нь хэтрээд байгаа төсөвт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг асуудал мэдээж гарч ирнэ. Тус үйлдвэр нь 40.000 тонн зэсийн баяжмалыг “MRI Trading AG” фирмд нийлүүлэхээр 2009 оны нэгдүгээр сарын эцэст гэрээ байгуулсан ч биелүүлээгүйгээс маргаан үүсч, удаан хугацаанд шийдвэрлэгдээгүй явж ирсэн асуудал сая шийдвэрлэгдэж, ийн Монголын Эрдэнэт хариуцлага хүлээх хэмжээнд хүрээд байгаа бололтой байна.
Ер нь бол энэ янзаараа Эрдэнэтийн нөхцөл байдал нэлээд хүндрэх төлөв байдал ноёрхож байна. “Эрдэнэт”-ийн өр 511 тэрбум төгрөгөөс даваад байгааг судлаач Д.Ганхуяг нэгэнтээ бичсэн байсан билээ. Түүнчлэн тэрбээр “Эрдэнэт” үйлдвэр гадаадаас үйлдвэрээ барьцаалан авсан гадаад зээлийн өрийн дарамтад байгаа ба “Эрдэнэт-ийг олон улсын шүүхийн шил дараалсан хуралдаан хүлээж, “Эрдэнэт”-ийг өөрийг нь барьцаалах, хураан авахад ч дөхсөн талаар, “Эрдэнэт”-ийн үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаа тавьсан өр ширээ дарж чадахгүй хэмжээнд хүрээд байгааг мөн бичсэн байсан.
Жилийн жилд хэт өндөр төсөв баталж, түүнийгээ дундуур дүүргэхийн тулд саалийн ганц үнээ болох Эрдэнэтдээ их ачаалал үүрүүлж ирсэн улстөрчид жилийн олборлолтыг нь 35 сая тн-д хүргэх асуудлыг гаргаж тавьж ирсэн нь угтаа бол Эрдэнэтийг бушуухан цөлмөж дуусчихаад, Монголын зэсийг хэрэгцээг “Оюу Толгой”-д шууд даатгаж орхихоос өөр аргагүйд хүргэх замыг тоссон алхам болохыг ч хэлж ярьж буй. “Эрдэнэт-ийн бүх агуулах савууд нормативаас хэтэрсэн, ашиглаж болохгүй бараа материалаар пиг дүүрч, үйлдвэрийн зээлийн өр 511 тэрбум төгрөгөөс давж, энэ нь үйлдвэрийн жилийн борлуулалтын 40 хувьд хүрсэн гэх мэдээлэлд тус үйлдвэрийн зүгээс албан ёсны байр суурь илэрхийлэх ёстой юм. Хувь нийлүүлэгч нартаа хэдэн жил дараалан ногдол ашиг буюу дивидент төлөөгүй байгаагаас гадна зээлийн хөрөнгөөр уг дивидентыг төлөх асуудал ярих болсныг, “Эрдэнэт”-ийн хэдэн зуун сая долларыг тус үйлдвэрээс хураан авах тухай олон улсын шүүхийн ажиллагаа явагдаж, цаашаа шүүхийн шинэ шинэ нэхэмжлэл гарахад бэлэн болсныг, “Эрдэнэт” үйлдвэр өөрөө зээлийн барьцаанд орсныг судлаачид хэлээд байгаа юм.
Ямартай ч эхнээсээ шүүхийн шийдвэр гарч байна.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 15, 2016 6:42:30 pm )
УИХ-ын шийдвэргүйгээр 49% -ыг зарсан хүмүүст хариуцлага тооцох, мөн Хөгжлийн банкнаас зээл авсан МАН, АН-ын нөхдүүдийг яагаад олон нийтэд ил болгохгүй байна. Энэ шинэ засаг туйлын сул сул ажиллаж байна.
-
иргэн (September 17, 2016 11:22:46 am )
Н.Энхбаярын шахаагаар гэрээ цуцлаад энэ өр үүссэн юм. Энхбаяр төлөх ёстой өр?!?!
-
Иргэн (September 17, 2016 10:37:26 pm )
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
-
Иргэн (September 17, 2016 10:40:59 pm )
МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/
-
Иргэн (September 17, 2016 10:41:27 pm )
Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
-
tog (September 19, 2016 3:20:00 am )
ard tymni tolgoig ergyylj bas ailgaj baigaad erdenetiig avah arga bishyy
6 Comments