antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2016 28 comments

Асгатын мөнгөний орд хэний гарт орсон бэ?

нийтлэсэн Admin

7eq0mvji63hhm6d3jupsnnuv85-810x539Асгатын мөнгөний ордод яг өнөөдрийн байдлаар хэн эзэн суугаад байна вэ? Энэ асуултад хэн хариулт өгөх вэ?  Сонгуулийн үеэр Эрдэнэтийн 49 хувийг монголчууд авлаа хэмээн сүр дуулиантай зарлаж, араас нь бөөн бөөн хардлага, сэрдлэг өнөөг хүртэл дагуулсаар л яваа. Эрх баригчид энэ наймааны дундуур ямар нэгэн хууль бус юм гүйсэн байж болох талтай хэмээн хардлагаа нэг тийш болгохоор ажлын хэсэг хүртэл байгуулан ажиллаж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийг шүлэгч-улстөрч Ж.Мөнхбат ахлан ажиллаж байна. Нэгэнт наймаа хийгдэж Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын аж ахуйн нэгжийн хуулинд нийцэж үйл ажиллагаагаа явуулах болсон, тэгээд ч төр өөрийн өмч бүхий компаниа шалгах эрхтэй тул ямартай ч ажлын хэсгийн зүгээс энэхүү гэрээ хэлцэлтэй холбоотой хууль бус зүйл байгаа эсэхийг шалгаад гаргаад ирэх нь дамжиггүй биз.

Ер нь Эрдэнэт үйлдвэр сүүлийн жилүүдэд Оросын талд шальтай ногдол ашиг гаргаж өгч чадахгүй ирснийг эдийн засагчид онцолдог. Энэхүү хоёр улсын Засгийн газар болон гуравдагч этгээд оролцсон гэрээ хэлцлийн үр дүн олон нийтэд зарлагдах үед Оросын хэвлэлүүдээр эдийн засгийн өгөөж багатай, түншлэхэд хүндрэлтэй байсан хөрөнгүүдээс салж эхэллээ хэмээн бичиж байжээ. Тухайлбал “Коммерсант” сонинд гэхэд дээрх хэлцлийг “ЗХУ-ын үеийн, олон асуудал дагуулсан түншлэлээс ОХУ гарлаа” гэж тодорхойлсон байдаг. Бусад хэвлэлүүдийн нийтлэлээс харахад ч үүнтэй адил утга давамгайлсан ба Gazetа.ru цахим хуудаснаа зэсийн зах зээлийн төлөв сайнгүй байгааг ч Эрдэнэттэй холбож, зөв шийдвэр хэмээн онцолж байжээ.

Тэгвэл энэхүү мэдээллүүдэд “түншлэхэд хүндрэлтэй байсан хөрөнгүүдээс салж эхэллээ” хэмээсэн нь ганц Эрдэнэтийг биш Монголросцветмет нэгдлийг ч давхар хэлсэн хэрэг гэж ойлгож болно. Монголд ч бас нэг л өдөр Эрдэнэт үйлдвэрийнхээ хувийг Оросын талаас худалдаж аваад Монголын талд шилжсэн дуулиантай зэрэгцээд Монголросцветмет нэгдлийн ОХУ-ын талын 49 хувийг мөн монголчуудын гарт орсон болохыг тэр үед л мэдсэн билээ.

Гэтэл тэр цагаас хойш Эрдэнэтийн хувийн талаар олон нийт, улстөрчид ярих хэрнээ  Монголросцветмет нэгдлийн хувь заяа хэрхсэн, цаашлаад Асгатын мөнгөний орд юу болж байгаа талаар хэн ч үг хаяхгүй байгаа нь хачирхалтай.

Монросцветмет, Эрдэнэт үйлдвэрийг өмнө нь Монгол-Оросын хамтарсан үйлдвэрийн зөвлөл хэмээх хоёр талын төлөөлөгч бүхий байгууллага үйл ажиллагааг нь чиглүүлж явдаг байсан ба өмчлөлийн хувьд Оросын талаас Ростех Монголын талаас ТӨХ-ны мэдэлд байгаад сүүлд “Эрдэнэс Монгол” болж өөрчлөгдөж байсан.

Монголросцветмет нэгдлийн 51 хувийг дээр дурдсан “Эрдэнэс Монгол” эзэмшдэг байсан бол одоо Оросын талын 49 хувийг худалдаж авсан далд эзэд нь хэн бэ гэдгийг огт дурдахгүй байна. Эрдэнэтээс ялгаагүй мөн л Худалдаа Хөгжлийн банкны мэдэлд оччихоод байгаа гэх мэдээлэл явдаг ч үүнээс цааш газар үгүй гэдэг шиг сураг үгүй. Тэгсэн мөртлөө Эрдэнэтийн 49 хувийг л бултаараа яриад байдаг, тэр байтугай шалгах ажлын хэсэг хүртэл гаргасан. Тэгвэл Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн хувьд ХХБ-ны мэдэлд Эрдэнэттэй хамт очсон гэгдээд байгаа Монголросцветметийн 49 хувийг тойрсон асуудалд мөн л шалгалт оруулах ёстой. Хамгийн гол нь энэ нэгдлийн дүрмийн санд Асгатын мөнгөний ордын лиценз байдаг. Тэгэхээр энэ наймаанд Асгатын орд газар зарагдсан байгаа юм.

Асгатын мөнгөний opд нь Moнгoл Улсын бapyyн xoйд xэcэгт Монгол Алтайн Сийлхэмийн нурууны өндөр уулархаг бүсэд, OXУ-ын Гopно-Aлтaй бa Тyвa yлcтaй хил залган оршдог бөгөөд Зacaг зaxиpгaaны нэгжийн xyвьд Бaян-Өлгий aймгийн Hoгooннyyp cyманд харьяалагддаг. MV-004388 – Асгатын ордыг (37.03 га талбай) 2002 оноос, MV-008191 – Асгатын өмнөд участок, 390.28 га талбай бүхий ордыг 2004 оноос, MV-008645 – Асгатын хойд төвийн хэсэг, 620.63 га талбай бүхий ордыг 2004 оноос, MV-000278 – Асгат, 2.41 га талбай бүхий ордыг 1996 оноос хойш ашиглалтын тусгай зөвшөөрлүүдээр Монголросцветмет нэгдэл тус тус эзэмшсээр ирсэн. Улсын хилийг хоёр ч удаа давж хүрдэг байсан зэрэг бэрхшээлтэй байдлыг нэлээд хэдэн жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас барилгын цэргийн 340-р анги байгуулж, 3.4 тэрбум орчим төгрөгөөр 10-аад км-ийн урттай уулын сайжруулсан зам тавьж байж арилгасан байдаг. Сүүлийн үед Монголросцветмет нэгдлийн бусад орд газруудынх нь хувьд олборлолт багасаж, хуучин шигээ том байгууллага биш болсон, эдийн засгийн өгөөж нь буурсан ч Асгатын ордын лиценз гол үнэ цэнийг нь агуулдаг байсан гэвэл наймааны цаад зорилго Асгат руу чиглэсэн байж болох. Тэгвэл энэхүү ордын лиценз өнөөдөр Монгол Улсын төрөөс гадна хувийн аж ахуйн нэгжийн гарт орсон байгаа. Яагаад Асгатын талаар төр засгийн зүгээс, холбогдох байгууллагуудаас мэдээлэл өгөхгүй, ярихгүй байна вэ, хэний гарт орсон, яагаад ийм орд байгаагүй юм шиг л чимээ алдарчихав? Хэн хариулт өгөх вэ?

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Иргэн (September 15, 2016 9:42:49 am )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (September 15, 2016 9:43:26 am )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Иргэн (September 15, 2016 9:43:41 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

  • Иргэн (September 15, 2016 9:43:57 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (September 15, 2016 9:44:16 am )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (September 15, 2016 9:44:36 am )

    “Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (September 15, 2016 9:44:57 am )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (September 15, 2016 9:45:19 am )

    МАХН (МАН) , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. /Баабар Батбаяр/

  • Иргэн (September 15, 2016 9:45:36 am )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • Иргэн (September 15, 2016 9:45:52 am )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (September 15, 2016 9:46:28 am )

    Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/

  • Иргэн (September 15, 2016 9:47:19 am )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • Иргэн (September 15, 2016 9:47:40 am )

    Хүнээр ямар нэг юм хийлгэх гэж биш, хийж болзошгүй зүйлээс нь хамгаалах гэж хуулийг баталдаг. /Юниус/

  • Иргэн (September 15, 2016 9:47:56 am )

    Хувьсгал бол ёс суртахуунгүй хэргүүдийг угааж арилгадаг цусан далай юм. /Ренэ Шатобриан/

  • Иргэн (September 15, 2016 9:48:14 am )

    Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/

  • Иргэн (September 15, 2016 9:48:45 am )

    Засаглалаар хөтөлж, хууль цаазаар цэгцэлвээс эгэл ард гэм ял үйлдэхээс зайлсхийх боловч гэмших сэтгэл эс төрмүй. Ёс суртлаар хөтөлж, ёслолоор цэгцлэвээс эгэл ардад гэмшин ичингүйрэхүйн сэтгэл төрөх төдийгүй, эрхбиш эрхшээн дагамуй. /Күнз/

  • Иргэн (September 15, 2016 9:49:10 am )

    Нобелийн шагналт эрдэмэтэд 1950-иад оны сүүлээр буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (September 15, 2016 9:49:34 am )

    Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн. /Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон/

  • Иргэн (September 15, 2016 9:49:53 am )

    Эх орноосоо нүүр буруулдаг хүмүүс хүн чанараасаа яг л тийн нүүр буруулдаг. /Ярослав Галин/

  • Иргэн (September 15, 2016 9:50:25 am )

    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. /Жан Жак Руссо/

  • Иргэн (September 15, 2016 9:50:40 am )

    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/

  • Иргэн (September 15, 2016 9:50:57 am )

    Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. /Фрэнсис Бекон/

  • Иргэн (September 15, 2016 9:51:41 am )

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

  • Иргэн (September 15, 2016 9:52:13 am )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (September 15, 2016 9:52:36 am )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

  • Иргэн (September 15, 2016 9:53:34 am )

    Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Залхуурал хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё хэмээн хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай бас дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. /Самуэл Смайлс/

  • Иргэн (September 15, 2016 9:53:49 am )

    Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний хүн чанараар хэмжигддэг ажгуу. /Самуэл Смайлс/

  • ЗОЧИН (September 15, 2016 10:28:00 am )

    МОНГОЛЧУУД СОЦИАЛИЗМААС АЛЬ САЙНЫГ НЬ ХАЯСАН КАПИТАЛИЗМААС АЛЬ МУУГ НЬ АВСАН ЭНЭ НЬ МОНГОЛ ХҮНИЙ ӨӨРСДИЙНХ НЬ ААШ АЯГТАЙ ХОЛБООТОЙ

antalya rent a car