antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2012 1 comment

Ардын намынхан сонгуулийн мөнгөө олохын тулд албан тушаал наймаалцаж байна

нийтлэсэн Admin

ЗУРГААН САРЫН НАСТАЙ САЙДЫН СУУДАЛ 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНЭ ХҮРЧЭЭ

АН-ынхан гэнэтхэн Хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрт хүрч, Засгийн газрын байр суурь ганхав. Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан Но.Алтанхуяг зургаан сайдаа дагуулан төрхөмдөө буцсан. Гэвч энэ зургаан сайдын ард бараг зургаан зуун хүний ажил амьдрал тодорхойгүй байдалд хүрлээ. МАН-ынхан Засгийн газарт нөхөөсний зургаан сайд оруулж ирэх гэж багагүй сандарч, Ерөнхий сайд С.Батболд  Удирдэх зөвлөлийн хурлыг дахин дахин хуралдуулж, сайд болох сонирхолтой нөхдийг өрөөндөө дуудаж, албан тушаалын том наймаа хийсэн гэдэг мэдээлэл өнөөдөр саарал ордонгоор нэг тараад байна. Тэр ч бүү хэл зургаанхан сар сайдын ажил хийхийн төлөө дөрвөн тэрбум төгрөг хандивласан, мөн шинээр томилогдож байгаа сайд нар МАН-ын сонгуулийн сурталчилгааны мөнгийг босголцох хатуухан үүрэг авсан гэнэ.  Үнэндээ ч МАН-ын шинэ сайд нар бүгд л мөнгөтэй, чинээлэг нөхдүүд томилогдов. Эрүүл мэндийн сайдаар тодроод байгаа Хүрэлбаатар гэхэд л Япон Монголын хооронд машины наймаа эрхлэж, анх  Төрийн нарийн бичгийн даргаар томилогдохдоо МАН-ын дарга нарт машин тэрэг бэлэглэсэн гэдэг хэл аманд өртөж байсан нөхөр. Тэрбээр Эрүүл мэндийн яамны төсөл хөтөлбөр, төсөв мөнгийг маш сайн мэдэж байгаа учраас намын даргадаа тоогдож, Ерөнхий сайдад тал олж чадсан аж. Тэгвэл Батлан хамгаалахын сайдаар томилогдож байгаа Жадамбаагийн Энхбаяр. Ховдод уурхайтай, асар том бизнестэй энэ залуу мөнгөний амт шимтийг тун сайн мэднэ. Өөрөө ч мөнгөтэй хүн. Х.Баттулга сайдын халуун суудалд суугаад байгаа Ц.Дашдорж. Монголын хөдөөд “Улааншонхор” нэртэй тамхи нийлүүлж, асар их мөнгөжиж чадсан эр. Хямд үнэтэй хатуу тамхиар мөнгө хийдэг энэ эр “Монгол тамхи со” ХХК-ны эзэн. Хятадаас шуудай шуудайгаар тамхи оруулж ирж, монголд боож хайрцаглаж баяжсан Ц.Дашдорж гишүүн Зам тээвэр, барилга хот байгуулалтын мөнгөөр намаа тэтгэхээ амлаж, бас их хэмжээний хандив мөнгө өгөөд байгаа сурагтай. Сангийн шинэ сайд Хянхярваа ч ялгаагүй. Дарханаас их хэмжээний мөнгө босгож чадсан эр. Ер нь С.Батболдын шинэ сайд нар  дотор мөнгөгүй, ядуу нэг ч хүн байхгүй аж. Зургаахан сарын настай сайдын суудал  ямартай ч дөрвөн тэрбумын үнэ хүрч. Тэгвэл үүнийг дагаад дэд сайд, яам агентлагийн дарга нарын суудлыг наймаалцах их ажил ундарч байна. Дэд сайдын суудал 1,5-2 тэрбум, том агентлагийн дарга нарын суудал 1 тэрбум төгрөгт хүрч байгаа гэнэ. Үүнийг сонссон АН-ынхан бөөн уур. Н.Алтанхуяг МАН-ыг яг сонгуулийн өмнө мөнгөжих, хөлжих, бас илүү дутуу хэл ам татладаг нөхдүүдийнхээ амыг таглах сайхан боломж олголоо гэж бухимдаж байгаа юм. Сонгууль болоход зургаан сар хүрэхгүй хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд бүх яамд тендер, сонгон шалгаруулалт зарлаж, 2012 оныхоо төсөв мөнгийг бүгд үрж, барж халаасалж дуусна. МАН-ын мөнгөтэй, эрх мэдэлтэй сайд дарга нарын хажууд бид дахиад л гологдож, чамлагдаж үлдэнэ гэдгээс бусад намууд сүнсээ зайлтал айж байгаа аж. Энэ мэдээлэл, бас АН-ынхны гомдол  санал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чихэнд хүрч амжив. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Сангийн сайдад нэр дэвшигч Хаянхярваа, Батланхамааглахын сайдын суудал горилж байгаа Ж.Энхбаяр нарт хатуухан үг чулуудаж, тэднийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж эхэллээ.

fact.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 27, 2012 8:11:29 pm )

    MAN-IIN YAG UNEN DUR TURHIIG HELSEN BNA, ZA INGEED AHIAD L IDEJ UUH AJILDAA ORNODOO. HEDHEN ZUUHUN HIISEN YUMAA SAIN RECLAMDAJ UGUUD L TEGEED L BOLOO HUURHII ARD TUMEN ULS ORON YU BOLJ BNA TEDEND ER PADLII HAMAAGUI

antalya rent a car