antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2016 3 comments

Азийн бас Дэлхийн санхүүгийн хямралыг бид хэрхэн давж гарч байв?

нийтлэсэн Admin

gal-world-market14-jpg

1997 оны Азийн санхүүгийн хямрал, 2008-2009 оны дэлхий нийтийн санхүүгийн хямралыг бидний монголчууд татварын зөөлөн бодлогын хүчээр давж гарсан гэдгийг хэлэх эдийн засагчид бий. Гэхдээ эдийн засагчид бүгд ижил байр суурьтай байдаг уу, гэвэл, үгүй ээ. За ямартай ч есөн оны санхүүгийн хүндрэлийн ард гарахад  Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийн нөлөө чамгүй байсныг бас хэлэх хэрэгтэй. Эдийн засагч Н.Энхбаяр хэлэхдээ “1990-ээд оны эхээр хуучин төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо, гадаад зээл тусламжаас бүрэн тасарсан байсан Монгол Улс энэ дэмжлэгээр хөл дээрээ зогсож, эдийн засгийг гүнзгий хямралд унах аюулаас бага хохиролтойгоор гарч чадсан. 2008-2009 онуудад тулгарсан дэлхийн эдийн засгийн хямрал, түүхий эдийн зах зээл дэх үнийн бууралт манай улсын эдийн засагт богино хугацаанд сөрөг нөлөө үзүүлж, төлбөрийн тэнцлийн алдагдалд хүргэж, гадаад валютын ханшийн огцом савалгаа үүсэх эрсдэл тулгарсан.Тухайн үед эрх барьж байсан хамтарсан Засгийн газар шуурхай, оновчтой арга хэмжээ авахын зэрэгцээ ОУВС-д хандаж хүсэлт гаргаснаар тус байгууллагын Захирлуудын Зөвлөл Манайд хэрэгжүүлэх “Стэнд бай” хөтөлбөрийг 2009 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хэлэлцэн баталсан. Энэхүү хөтөлбөрийн нөлөөгөөр 2009 оны эцэст эдийн засгийн тогтворжсон юм.” гэж байна. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд ээлжлэн эрх барьж байсан улстөрийн гол хоёр хүчний аль алинд хямралыг давж гарч байсан түүх хийгээд туршлага бий гэдгийг энд онцлох гэсэн юм.

Нэгэнтээ нөхцөл байдал хүндэрсэн үед тусламж болгож “Стэнд бай” хөтөлбөрийг авч байсан түүхээ эргэн нэг харахад гэмгүй байх. Дэлхийн банкны эдийн засагчийн хэлснээр Монголын эдийн засгийг хямралд орсон гэж шууд хэлж чадахгүй ч, нөхцөл байдал хямралын өмнөх шатлалд яваа гэдгийг хэлж байгааг анхаарах хэрэгтэй юм. Энэ нь цаг алдалгүй арга хэмжээ авбал бидэнд эдийн засгаа өөр түвшинд аваачиж, өөр өөдрөг зүйлийн тухай бодох, шийдвэр гаргах цаг ойртоно гэсэн үг юм. Бас дээр нь нэг зүйлийг хэлэхэд макро эдийн засгийн, төсөв болон мөнгөний бодлогодоо реформ хийхийг, эдийн засгаа  харьцангуй дархлаатай болгохыг нөхцөл байдал сануулсаар байгаа гэж харах хэрэгтэй юм.

Түрүүн хэлсэнчлэн эрх баригчдад хямралыг давж гарч байсан туршлагууд бий. МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважавын хэлснээс иш татахад” 2007 оны тавдугаар сард татварын бүх хууль өөрчлөгдсөн. 2006 онд М.Энхболд Ерөнхий сайд байхдаа дөрвөн аравтын бодлогыг оруулж ирсэн. Үүнээс өмнө 1993-2006 оны хооронд манай татвар өндөр байсан юм шүү дээ. 45, 25, 15 хувь гэсэн жишигтэй байв. Сангийн сайдаар 2006 онд Н.Баяртсайхан ажиллаж байсан. Тэрбээр М.Энхболдын дэвшүүлсэн дөрвөн аравтын татваруудаас цааргалаж байсан. Н.Баяртсайхан 2007 оны төсвийн орлого 120 тэрбум төгрөгөөр тасарна гэсэн мэдэгдэл хийж байлаа. Тэгтэл 2007 оны төсвийн орлого 130 тэрбум төгрөгөөр давсан. Хуучин авч байснаасаа 3-4 дахин бага татвар авч байхад, татварын орлогын гүйцэтгэл маш сайн гарсан ийм жишээ бий. Улмаар 2009, 2010, 2011 онд манай татварын орлого нэг их наяд төгрөгөөр давсан байдаг. Тухайн үеийн улсын төсвийн хэмжээ одоогийнхтой харьцуулахад нэлээд бага байсан шүү дээ. Мөн энэ үед иргэдийн хадгаламж хоёр их наяд төгрөгөөр өссөн. 2005 оны үед жилд 160 тэрбум төгрөгөөр иргэдийн хадгаламж нэмэгдсэн байдаг. Тэгвэл дараагийн дөрвөн жилд нь шууд 500 тэрбум төгрөгөөр өсч эхэлсэн. Иргэд хадгаламжаа нэмэгдүүлж байна гэдэг нь бизнес сайн хийж, баялгаа өсгөж байгааг харуулж байгаа юм.

2008 онд Татварын өршөөлийн хууль батлагдсан. Зургаан сарын хугацаатай супер өршөөлийн хууль гарсан юм. Энэ мэтээр татварын зөөлөн бодлого баримталж эхэлснээр бид 2009 оны хямралыг гарз багатай давж гарсан.

Түүнчлэн 1997 оны Азийн санхүүгийн хямралыг ч зөөлөн бодлого баримталж давж гарсан байдаг. Тухайн үед М.Энхсайханы Засгийн газар дээрх хямралтай нүүр тулсан. 1996 оны долоодугаар сараас наймдугаар сар гэхэд ам.долларын ханш нэг сарын дотор 600-гаас 1200 төгрөг болж өсч байв. Үүнийг эргүүлээд 800 төгрөгт барьж чадсан. Ерөнхий сайд М.Энхсайхан хүчээр барьж байсан үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэг болгоод, НӨАТ-ыг 15 хувь болгосон. Үүний үр дүнд Азийн санхүүгийн хямралын үеийг манайх хөнгөхөн туулсан юм.” гэж байгаа юм.  Энэ бол бодит түүх, бодит баримт гэдгийг энд хэлье.

Тэгэхээр бид нэгэнтээ нүүр тулсан амаргүй нөхцөл байдлын ард гарахын тулд арга боломжуудаа, ухаалгаар ашиглах нь цаг үеийн шаардлага болоод байна.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Зочин (September 14, 2016 2:40:49 pm )

    Монгол улс, хоёр том хөршийнхөө ачааг барааг монгол улсын газар нутгаар дамжуулан худалдаалж хоёр том хөршөөсөө татвар аваад улс орныхоо эдийн засгийг сэргээх боломж байна.

  • zochin (September 14, 2016 6:33:47 pm )

    Mongol uls 2 horshteigee sain ajillahgui ih hozorch baigaa shdee, hudlaa hol guigeed nemergui,,,2 horsh chin ch ih helj baigaadaa

  • zoro (September 14, 2016 9:27:21 pm )

    Бид хэзээ ч сэхэхгүй байх оо.2 намын нийлсэн ЭЗ ийн бүлэглэл гэж мафаас хүчтэй нөхөд байхад ард түмнээс татвараар авсан мөнгө оффшор данс руу урасаар байх болно.

antalya rent a car