antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2016 5 comments

Р. Анхням: Ажил ихтэй үедээ нүүрээ угаасан болоод л юу таарснаа өмсөөд гардаг

нийтлэсэн Admin

14292247_614405778721613_7499118272013119738_n433759539201609130716

Монголын кино урлагт өөрийн орон зайгаа тогтоож “секси” гэсэн имижийг бүрдүүлж чадсан жүжигчин бол Р.Анхням билээ. “Үнсэлт” хэмээх кинонд нүцгэлж олны танил болсон тэрбээр нэг хэсэг “Захиалгат инээд” хамтлагийн гишүүн болж хошин шогт ч хүч үзээд амжсан. “Хоёр шөнө гурван өдөр” кинонд мөн л тэрээр секс дүр бүтээсэн нь олон залуусыг араасаа дагуулах болсон билээ. Тиймдээ түүнийг Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг хэмээн залуучууд нэрлэж, нүцгэн зураг нь нэг хэсэгтээ сайтуудыг чимэх болсон гэдэг. “Ээж маань намайг хүүхэдтэй бол, ачаа үзмээр байна гээд шахаад байна” хэмээн ярилцлага өгч явсан тэрбээр хайртай залуу нь харамсалтайгаар амиа алдсаны дараа дахиж найз залуутай болохгүй гэж хэвлэлээр ам гарч байсан удаатай. Нэг хэсэгтээ тайз, дэлгэцийн урлагаас хол байсан тэрээр Хятад улсын зохиолоор бүтсэн “Чонон Сүлд” хэмээх уран бүтээлд гол дүр бүтээн урлагтаа эргэн ирсэн билээ. Тэгвэл “Секси” гэх тодотголтой жүжигчин бүсгүй маань саяхан нүүрномондоо буддаггүй зургаа дэлгэн охид бүсгүйчүүдээ уриалсан байна шүү. Тэрээр бичихдээ “Сайн байцгаана уу? Өдрийн мэнд. Бидний ажлын онцлогоос болоод нүүр номонд ихэнхдээ нүүрээ будаж янзалсан аятайхан байх үеийн зургаа оруулдаг. Тэр зургийг хараад дандаа л ийм байдаг юм байна гэж битгий бодоорой. Зарим охидууд маань намайг /жишээ нь/ дандаа л гоё сайхан явдаг гэж боддог байх. Үгүй шүү. Ажил ихтэй үедээ нүүрээ угаасан болоод л юу таарснаа өмсөөд гардаг үе байнга шахуу болдог. Та нар байгаагаараа л үзэсгэлэнтэй. Хэн нэгнийг даган дуурайх эсвэл өөрийгөө голж гоочлох хэрэггүй. Чи бол давтагдашгүй” гэсэн нь олон залуусын талархлыг хүртээд байгаа юм.

13754207_591908484304676_90596341941053532_n

Эх сурвалж: Photonews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • ЗОЧИН (September 14, 2016 12:16:02 pm )

    САЙХАН ХҮН ШҮҮ ХАРАХ БҮРД Л ХАЙР ХҮРДЭГ ЮМ

  • ЗОЧИН (September 14, 2016 12:21:47 pm )

    ХҮНТЭЙ СУУЖ ҮР ХҮҮХДЭЭ ХАРЖ ХАНЬ ИЖЛЭЭ ХҮЛЭЭЖ АМЬДРАХ ЖАРГАЛ ШҮҮ ДЭЭ АНХАА МИНЬ АМЬДРАЛ БАЯЛАГ ТЭГЭЖ БОДОЖ БОЛДОГГҮЙ ЮМ

  • Зочин (September 15, 2016 8:41:39 am )

    ёстой сайхан өөрийнхөөрөө эмэгтэй залуу хүн залуу насаараа гоёж гоё харагддаг шүү дээ найз залуугаасаа хагацсан гээд амьдралд хатуу хандаж болохгүй шүү дээ ажил амьдралд нь амжилт хүсье

  • Жаргалан (September 15, 2016 1:58:14 pm )

    Сайхан эмэгтэй гэдгээ үргэлж мэдэрч байгаарай амьдрал баялаг хүнд юу ч тохиолдоно амьдрал их юм үзүүлнэ тэр болгонд тэвчээр, хатуужил тайван амгалан байдал чухал шүү. Үнэхээр чадварлаг жүжигчин амжилт, цаашдын амьдралд аз жаргалыг хүсье.

  • Anonymous (September 17, 2016 12:45:34 pm )

    өнөө үеийн хамгийн сайн эмэгтэй жүжигчин гэж боддог шүү 🙂

antalya rent a car