antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2016 2 comments

Ерөнхийлөгч уурлав

нийтлэсэн Admin
527-14738119329-14-2_700x700
Өнгөрсөн баасан гаригт болсон 2016 оны “Балдорж” шагнал гардуулах ёслолд уламжлал ёсоор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцсон. Тэрээр энэ удаад өмнөх шигээ дан ганц уг ёслолын арга хэмжээнд зориулсан үг хэлсэнгүй.
Өөрөөр хэлбэл, нэлээд ууртай орж ирсэн. Тэр эрчээрээ үгээ хэлсэн гэхэд болно. Хэлсэн үг нь ч түүнийг бухимдуулсан зарим нэг хүнд зориулагдсан бололтой. Гэхдээ хэн гэдгийг тэрээр нэрлэсэнгүй.
Ерөнхийлөгч хэлэхдээ “…Би Төрийн ордноос сая жаахан бухимдалтай ирсэн. Энэ бухимдал та нарыг хараад, энэ сайхан шагналын ёслолыг хараад нисээд явчих шиг боллоо. Яагаад бухимдалтай байсан бэ гэхээр УИХ өнөөдөр миний тавьсан хоригийг хүлээж авсангүй. Би их цөөхөн хориг тавьсан. Сая нэг чухал асуудал дээр хориг тавилаа гэж бодсон. Бухимдсан шалтгаан нь олон мянган хүний, олон жилийн, ер нь бол 96 жилийн мөрөөдөл байсан” гэв.
Мөн “…Ер нь тэгээд намын дарга нь парламент, УИХ-ын дарга байх нь хаашаа ч юм. Сая энд “Тааруу парламент, таарсан дарга” гэсэн сэтгүүлчийн бичсэн материал харагдана лээ. Ер нь энэ жаахан тааруу юм байна. Өмнөх УИХ-ын дарга нь тэр олон мянган хүний олон жилийн хөдөлмөрөөр бүтсэн хуулийг ёсчлоод, Их Хурлаа ёс төртэй хаагаад  явахад яадаг байна аа. …
Зарим нэг хүний шүд зуусан, олон жил энэ шинэчлэлийн эсрэг эсэргүүцсэн эсэргүүцэл, хорсолд заавал автах хэрэггүй. Бүр мэнгээ донгио болтол шүд зуусан ганц нэг хүн бий. Мэнгэ нь дөнгө болсон. Хуулийн шинэчлэлийг эсэргүүцдэг. Түүгээр заавал явж яах гэсэн юм. Энэ ард түмний эрх ашгийн төлөө, тэр муу хар хуулиас, тэр ард иргэдийн иргэний эрхийг зөрчдөг хуулиас салах хэрэгтэй. Яг хүмүүсийн төлөө, жирийн иргэдийн төлөө хийж байгаа шинэчлэл шүү дээ”
Ийн Ерөнхийлөгчийн ингэтлээ бухимдах болсон нь тэр өдөр болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр эрхэм гишүүн Ц.Нямдоржийн “…Та нар шүүхийн шинэчлэл хийж байна гэж 2009 оноос хойш Монголын хуулийн системийг бүхэлд нь самарсан. Тэр самарсан этгээдүүдийн нэг нь Ц.Элбэгдорж. Энэ улсад бий болсон замбараагүй нөхцөл байдал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой шүү. Та нар Монголын төрийг хэзээ самарч дуусах вэ.
Хэзээ бах тав чинь ханах вэ. Одоо болоо юм биш үү” гэсэн нь Ерөнхийлөгчийн уурыг хүргэж, сэтгүүл зүйн шагнал гардуулах ёслол дээр ийм үг хэлүүлэхэд хүргэсэн бололтой. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэн нэгэнд уур бухимдал нь хүрвэл ямар нэг ой, ёслолын ажиллагааны индрийг энэ маягаар “хөөрхөн” ашиглачихдаг туршлагатай гэлцэж байна.
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • төгс (September 14, 2016 10:19:09 am )

    Зөв ш дээ. Нямдорж үнэн хэлнэ шүү

  • туяа (September 14, 2016 11:42:05 am )

    ene muu taadgar Elbegdorj uurlahaaraa yadgiin. Nyamdorjiin zuw, Unen ug helsen hund hun ushuutei gej…

antalya rent a car