antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 13, 2016 9 comments

Богдын тамга, Амарсанаагийн буу Увс аймагт хадгалагдаж байжээ

нийтлэсэн Admin
jfhgiojoijНам төрийн удирдагч Ю.Цэдэнбал 1980 онд баруун гурван аймгаар явахдаа төрсөн нутаг Увс аймагтаа сүүлчийн удаа зочилж билээ. Сүүлчийн гэж хэлэх нь хаашаа юм, тэр хүн дахиад төрөлх нутагтаа очно гэсэн итгэл найдвар байсан байж таарна.
Гэвч хувь тавилан түүнийг төрсөн нутагт нь бүү хэл, Монгол эх оронд нь ирүүлэхгүй авч одсоныг бүгд мэдэх билээ.
Түүнийг тухайн үед Увс аймагт очиход нилээд урт машины цуваа дагалдсан байж билээ. Газраар явсан даргын цуваанд эмнэлгийн үйлчилгээ, холбоо, хамгаалалтын алба, гал тогоо, албаныхан гээд нилээд урт цуваа оролцсон байсан. Урьд өмнө нь Бал дарга хөдөө нутгаар явахдаа газраар бус онгоцоор ирж байсан болохоор тийм цуваа дагалддаггүй байж. Дагалдан яваа хүмүүсийн дотор тэр үеийн ЗХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Смирнов өөрийн биеэр бараа бологчдын хамт байсан нь содон харагдаж байв.
Элчин сайд өндөр нуруутай, цагаан толгойтой хүн байсан тул олны дундаас тун тод ялгарч байлаа. Тэрээр Бал даргыг хаашаа л явна, хамт дагалдан явж, уулзан учирч байгаа хүмүүс, цугласан хамт олныг ихэд гярхай сонирхон харж байсан санагддаг юм. Мэдээж үүнээс гадна албаны олон хүн дагалдаж явсан нь тодорхой. Энэ үеэр аймаг даяар хөл хөдөлгөөн нэмэгдэж, хаа сайгүй харуул хамгаалалт гарсан байв. Бал дарга аймагт ирснийхээ хойно чухам хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан ч сураг дуулдсаар байсан.
Нэг өдөр тухайн үед ЗХУ-ын бэлгээр ашиглалтад ороод удаагүй байсан хоёрдугаар 10 жилийн сургуульд ирэх юм гэнэ гэсэн сураг дуулдаж сургуулийн хашаан дотор хүмүүс пиг дүүрч, бүр гадаа нь зөндөө хүмүүс цугласан байв. Нэг их удалгүй Бал дарга дагалдан яваа хүмүүсийнхээ хамт ирж цугласан олонтой огт цэрвэсэн шинжгүй мэндчилж, заримтай нь бүр гар барьж танимхайран ярилцаж явсаар сургууль руу орж билээ.
Энэ үед Бал даргыг ойрхоноос харчих санаатай болж өгвөл гар барин мэндчилэх гэсэн маш олон хүн байсан юм. Тэдний дотроос харуул хамгаалалтыг нь дайран байж ёстой азтай нь гар барьж, зарим нэг танилууд нь богино хугацаанд боловч үг сольж чадсандаа их баяртай байсан санагдана. Бал дарга энэ үеэр Увс аймагт урьд нь байгаагүйгээр чөлөөтэй явж олон газраар танилцсан байдаг. Ер нь Бал дарга нам төрийн тэргүүнд 40 гаруй жил ажиллахдаа Увс аймагт ердөө гуравхан удаа очсон байдаг бөгөөд энэ нь улс орныхоо төлөө хэр зэрэг цаг завгүй хөдөлмөрлөж байсныг харуулах нэг нотолгоо болох биз ээ. Бал дарга төрсөн сумандаа байх хугацаандаа сумынхаа ирсэн бүх хүнтэй уулзаж, нутаг газар усаа дурсан хууч хөөрч, ёстой л нэг сэтгэл нь онгойсон гэдэг юм билээ.
Бал дарга аймгийн төвийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцаад, Зүүнговь суманд очсон юм. Энэ үеэр тус суманд нэгдлийн даргаар ажиллаж байсан Цэдэв гэдэг хүн даргыг дайлж, даргаа айраг уу хэмээн хултай айраг барьжээ. Гэтэл дарга, Цэдэв ээ, наадахаа чигээ гэж хэлээч, манай нутагт гүүний айргийг айраг гэдэггүй, чигээ (цэгээ) гэдэг биз дээ хэмээн өгүүлэхэд, тийм ээ дарга аа хэмээн нөгөө даргын нүүр нь улалзсан гэдэг. Тэр олон жил болохдоо нутгийн зарим зан заншил, үг хэллэгийг мартаагүй байсан нь олны сонирхлыг татжээ. Айргийг нь Нанзад комиссар замаас нь аваад өгүүлэлгүй өнгөрчээ.
Байнга яаруу цагийн нарийн хуваарьтай явдаг Бал дарга тэр удаа төрөлх аймагтаа нилээд чөлөөтэй байсан бололтой.Энэ үеэр хөгжилгэй ч явдал бас тохиолджээ. Бал даргыг Зүүнговь суманд хоноглоход зочид буудалд нойтон модыг хатаах гэж халуун пийшин түшүүлж тавьсан нь шөнө цогшиж битүү утаа бүрхчихсэн байсныг Бал дарга өөрөө гарч ирэн учрыг нь олсон гэдэг. Харин хамгаалж байсан хамгаалагч энэ үеэр нам унтчихсан байжээ.
Бал дарга аймгийн төв дээр миний сурагч байсан үеийн сурч байсан сургуулийн байшин одоо хэвээрээ байна уу хэмээн аймгийн даргаас асуухад, сандарсан дарга байлгүй яахав, дарга аа, одоо ч байгаа хэмээн хариулчихаад тэр үед агуулах болгож орхисон, хэн ч тоодоггүй хуучин муу навхгар байшингаас шөнөжин доторх юмыг нь зөөлгөж цэвэрлэж бэлтгэсэн гэдэг. Бал дарга хүүхэд ахуйдаа сурч байсан тэр байшинг сураглаж асуусан болохоос очиж үзэлгүй өнгөрчээ.
Энэ мэт хөгжилтэй ч гэмээр, инээдтэй олон дурсамж, дурдатгал Увс аймагт үлдэж хоцорсны дотор нэгэн түүхийн мэдээ онцгой анхаарал татдаг юм. Энэ бол Богдын тамга, Баруун Монголын үндэсний эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч Амарсанаагийн хэрэглэж байсан “Цэцэн хавсарга” нэртэй буу Увс аймагт хадгалагдаж байсан тухай баримт юм.
Богдын тамга хадгалагдсан түүх нь 1921 оны Ардын хувьсгалын дараа Богд хаан яагаад ч юм Баруун Монголын захирагч Түмэндэлгэржавыг хүрээнд яаралтай ир гэж дуудуулснаар Дөрвөдийн далай хан Түмэндэлгэржав баруун хязгаараас яаравчлан мориор гарч гурав хоногийн дотор хүрээнд ирсэн ажээ. Богд хаан тухайн үед юу бодож байсан юм бүү мэд, тамгаа Түмэндэлгэржавт өгч явуулснаар Богдын тамга алс баруун хязгаарт очсон түүхтэй аж. Харин Амарсанаагийн буугийн хувьд гэвэл тухайн үед Зүүнговь сумын Тохой бригадын  нэгэн айлд хадгалагдаж байсныг /нэр нь мартагдсан/ тухайн үеийн хамгаалалтад гарч байсан аймгийн НАХЯ-ны төлөөлөгчид авч оджээ.
Амарсанаагийн энэхүү бууг битүү хадаг яндараар ороож авдарт нандигнан хадгалсан байжээ. Харин эзэн нь энэхүү бууг тун дургүй өгсөн гэдэг юм. Энэхүү түүхийн ховор өвийг тухайн үед аймгийн удирдлагууд Ю.Цэдэнбал даргад дурсгал болгон өгөхөд Бал дарга түүхийн энэ ховор дурсгалыг би аваад яахав ээ, та нар байх ёстой газарт нь буюу музед өг гэснээр энэ асуудал тэгсгээд намджээ.
Харин одоо түүхийн тэрхүү ховор дурсгал хаана байгаа бол гэдэг нь сонирхол татаж байгаа юм. Төрийн хүний ёс жаягийг сахин тэрхүү түүхийн ховор дурсгалыг Бал дарга бэлэг болгон аваагүйгээс тэрхүү нандин өв буруу гараар орсон байж болзошгүйг тухайн үед хамгаалалтын албанд ажиллаж байсан нэгэн гэрч харамсан өгүүлж билээ.
Ю.Цэдэнбал даргыг зах зээлийн нийгэмд шилжсэн он цагаас эхлэн элдвээр муулж, социалист нийгмийг бүтээн байгуулж байсныг нь дайруулан өө сэв эрж, олигтой дутагдал олохгүй болохоор эх орноо ЗХУ-д нэгдгэх гэсэн хэмээх домог зохиож, гүтгэх болсон нь тухайн цаг үед хэн нэгнийг нийгмийн хувьд буруутгах шалтаг, шалтгаан зайлшгүй байсантай холбоотой юм. Хойд хөршийн хувьд ч тэр үед Монголоос нам төрийн өндөр албан тушаалын хэн нэгнийг, тэр тусмаа найрамдлын нууцыг сайн мэддэг хүнийг хэлмэгдүүлэх үндсэн нөхцөл бүрдсэн байсан үе.
Ийм үед Ю.Цэдэнбал дарга түүхэн цаг үеийн золиос болсон юм. Хэрвээ Бал дарга Монгол орноо ЗХУ-д нэгтгэх сонирхол байсан бол түүн шиг амар юм байгаагүй нь тодорхой. Учир нь тэр үед гадаад дотоод хүчин зүйл бүрдэхийн дээдээр бүрдсэн он цаг байлаа. Харин хэрсүү ухаантай, онолын өндөр мэдлэгтэй, жинхэнэ удирдагч хүний зангаргаар улс орноо нэгтэчихгүй байж чадсан нь хэн ч үл маргах Бал даргын гавьяа юм.
Энэ бол улс төр гэгч хатуу самрын зөвхөн нэг нь. Нэгдье гэж Монголын талаас дуугарах нь бүү хэл нэгдүүлчих санаатай Оросын тал Бал даргад олон дарамт шахалт үзүүлсэн байдаг. Үүний тод жишээ гэвэл Орос улс Монголын хойд хэсгээс багагүй газрыг найрамдлын нэрийн дор хүчээр булаан авсан байдаг бөгөөд түүний дотор Бал даргын төрсөн нутаг Давст сумаас хүртэл тасдан авч тэвчээрийг нь шалгасан удаатай.
Ийм хэцүү хүнд цаг үед түүний толгойлж байсан МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөл түүнийг бүх албан тушаалаас нь чөлөөлж, намаас нь хөөн, бүхий л алдар гавьяаг нь хүчингүй болгон Путиний саяхны хэлдгээр ар нуруунаас нь “хутгалсан” билээ. Бал даргыг нас барсных нь дараа төр засаг нь хүлээж авахгүй хэмээн гэдийж байхад түмэн олон харамсан гашуудаж, армийн нэгэн генерал “Хэрвээ ардын нам нь хүлээж авахгүй бол арми нь маршалаа хүлээж авья” гэж хэлснээр алтан шарилыг нь Алтан Өлгийд нутаглуулсан түүхтэй.
Аугаа их хүн гэдэг аугаа их зовлонг үүрдэг ч байж мэдэх юм. Бал дарга төр засгийн тэргүүнд гараад жаргаж байгаагүйг тэр үеийн ойр дотных нь хүмүүс, ахмадууд дурсан өгүүлдэг юм билээ. Хувь заяаны эрхээр, магадгүй зориуд зохион байгуулсан ч байж болох орос эхнэргээ Бал дарга тэгтлээ нээлттэй байгаагүй болов уу? Ийнхүү улс орныхоо төлөө төрсөн нутгийнхаа газар усыг хүртэл алдан байж Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хадгалж үлдсэн Бал даргын гавьяаг хойч үеийнхэн алдаршуулахаас өөр аргагүй.
Эдүгээ тохиож буй түүний мэндэлсний 100 жилийнх нь ойгоор угаасаа удирдлага, дарга, гишүүдээ хэрэгтэй цагт нь хэлмэгдүүлж ирсэн МАН / МАХН/ юу гэж ярьж, хэрхэн жүжиглэж, матрын нулимс унагахыг харах л үлдлээ. Учир нь зөв үйлс бүхэн зөвөөрөө үлддэг жамтай. 2016 оны хаврын УИХ-ын чуулган дээр МАН-ын хашир туршлагатай улс төрч, хууль тогтоох байгууллагад тасралтгүй зургаан удаа сонгогдон УИХ-ын даргаар ажиллаж байсан, өнөө цагийн ноён нуруутай, буурьтай цөөн хүний нэг Д.Дэмбэрэл “энэ хүний ажил үйлсийг аль ч цаг үеэс нь аваад харахад дандаа зөв зам дээр байгаад байгаа юм” хэмээн тун ч шударга, илэн далангүй голыг нь олж дүгнэсэн байдаг.
Монголын төрд үндэсний бөхөөр зүйрлэвэл Баянаа аварга шиг хаанаас нь ч харсан тод гялалзан үзэгдэх энэ хүний ажил үйлс, амьдралынх нь замналыг эргэн дурсахад хайрламаар, харамсмаар, бас халагламаар…
Эцэст өгүүлэхэд, Цэдэнбал даргыг Увсын хүн гэдэг утгаар, бас төрийн тэргүүнд олон жил байсан болохоор түүнд дуртай биш байдаг хүмүүс цөөнгүй байдаг. Энэ хүн хийгээд ер нь хэн ч байсан аль аймгийн, ямар ястан, аялгатай ярьдаг эсэх нь хэнд ч сонин биш юм. Монгол Улсад зөвхөн халх хүн амьдарна гэсэн заалт хаана ч байхгүй. Тэгээд ч монголчууд түүхэндээ Хамаг монгол, Их монгол хэмээн нэрлүүлж ирсэн олон ястны өлгий нутаг билээ.
Хамгийн гол нь юу вэ гэхээр хэн ч байсан хариуцсан ажлаа хэр гүйцэтгэв, Монгол эх орныхоо төлөө хэрхэн хөдөлмөрлөсөн бэ гэдэг нь чухал. Монголчууд аав ээжийн гар дээр, гэр орондоо байж байгаад цэргийн албанд мордсон хүүгээ ээж аавын хүү байсан бол эх орны хүү боллоо хэмээн өргөмжилдөг шиг Увс нутгийн хүн байсан бол улс орны хүн болж хувирсан хэрэг.
Буурал даргынхаа буян хишгийг хурайлж, бусдад сургамж болоосой гэсэндээ түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан энэхүү бяцхан тэмдэглэлийг өргөн тэрлэв.
Сэтгүүлч Д.Батцэнгэл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Иргэн (September 13, 2016 3:31:25 pm )

    Оросын бууны нохой л байсандаг. Уянгалаг нийтлэл бичиж байгаад туухийг гуйвуулах гэдэг болж дээ

    • Зочин (September 14, 2016 3:58:44 am )

      Муу нохой минь ална шүү

  • zochin (September 13, 2016 4:01:59 pm )

    аймаг нутгаар нь хагаралдуулах өдөөн хатгасан зүйл бичээд байгаа юм биш үү . ЗОРИЛГО НЬ ЮУ ВЭ

  • li li (September 13, 2016 5:42:23 pm )

    Нутагтаа ирэх завгүй байсан нь худал.Тэр үед Цэдэнбал жил бүр Орост 2 сар амардаг байсан гэдэг нь одоо тодорхой болсон шүү дээ. Богд хааны тамга гэдэг нь ч худал. Богд хаан Түмэндэлгэржавд хошуу нутгаа захирах тамга л гардуулсан гэдэг. За тэр бууны хувьд ч Дамбийжаагийн домог шиг л юм. Цэдэнбал Богд Амарсанаа 2-ын юмыг Орос элчингийн хажууд авна гэж юу байхав. Тоох ч гүй. Богдыг сохор тэмбүүтэй гэж бүх л сувгаар сувгаар муулуулж байсан хүний тухай худал бичих ээ болиосой

    • chuka (September 16, 2016 10:57:22 pm )

      ooo odoo end muu li ovogt junga bainshde.ys hayj hutguur hiij yvna Mongolchuudaa

  • Anonymous (September 14, 2016 10:08:27 am )

    Түүх сөхвөл дөрвөд далай хан хятадын талыг бариад шинжантай нэгдэх хүсэлтээ гоминданд илгээж байсан байдаг. Түүний дараах зүүний үзэлтнүүд ховдын хязгаарыг хамарсан Дөрвөдийн бүгд найрамдах улс байгуулах гэж оролдсон. Гол нь 24 оныг хүртэл ширээндээ суусан богд яахлаараа 21 онд тамгаа өгөх вэ дээ.
    Бас улсаа орсод нэгтгэх гэж хоёрч удаа оролдсон нь үнэн. Түүний эсрэг байсан хүмүүсийг хэлсэгдүүлэн цөлсөн нь ч үнэн түүх байхад энэ мэт худал юм бичээд яах нь вэ.
    Тэрний оронд мууг нь орсын нөлөөнөөс болж аргагүйдсэн хэмээн өмгөөлөн сайныг сурталчилан бодитоор хүлээн дүгнэвэл хойч үеийнхэнд сургамжтай үнэлүүштэй юм биш үү.

    • Anonymous chi (September 16, 2016 10:32:25 pm )

      hoshigni araar nuugdaj hun muulj suudag shinjgui baliar yumnuud haa saigui.niigmin shaar

  • бйбй (September 14, 2016 4:39:48 pm )

    оросын бууны нохойг монголд мандуулах гэж ядах юм аа. ард түмэн наад хүнд чинь дургүй. увсынхан хуцалгүй өмнөх ажлаа л хий.

  • ha ha (September 19, 2016 3:40:27 pm )

    Mongol haadiin airgiig airag gej buu nerlej bai cegee gej bai gesen zarlig tushaaliig sain dagaj murduj baisan baina shuu sain baina

antalya rent a car