С.Зориг агсны эхнэр Б.Булганыг өчигдөр буюу есдүгээр сарын 12-ны өдөр хорих ангиас сулласан гэх мэдээлэл хэвлэлүүдээр гараад байна. Түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж, яллагдагчаар татан 11 сарын турш ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид цагдан хорьсон юм. Б.Булганд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, хавтаст хэргийг Нийслэлийн прокурорт шилжүүлээд хагас сарын хугацаа өнгөрч байгаа юм.
Сануулахад, Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булганыг сэжиглэн шалгаж буй болон сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан манай улсад тайлан, зөвлөмж ирүүлээд байсан билээ. Тус зөвлөмжийг Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн 198 дугаар чуулганы хуралдаанаас санал нэгтэйгээр батлан гаргасан гэж байсан. Зөвлөмжид “1990-ээд онд Монгол Улсад үүссэн ардчилсан хөдөлгөөний эцэг хэмээгдэх бөгөөд 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр амь эрсэдсэн УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн хрдбогдолтой хэрэг болон 197 дугаар чуулганы хуралдаанаас гаргасан шийдвэр (Женев, 2015 оны аравдугаар сар)-тэй холбогдуулан, ОУПХ-ны Парламентын гишүүдийн хүний эрхийн асуудал эрхэлсэн хорооны дэд ерөнхийлөгч хатагтай Маргарет Киенер-Неллен тэргүүтэй төлөөлөгчдийн 2015 оны есдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгийн тухай тайлан (СL/198/12(b)-R.1), түүнчлэн нэхэмжлэгчид болон гуравдагч этгээдээс ирүүлсэн шинэ мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчдийн тайлан нь тэдний урьдчилсан судалгааны үр дүнг бүрэн нотолж, дараахь үндсэн дүгнэлтүүд агуулж байгаа болохыг харгалзан үзсэн болно” гээд “Мөрдөн байцаах ажиллагаа бараг 18 жил тасралтгүй үргэлжилсэн боловч хэн нэгнийг хариуцлагад татаагүй байгаа бөгөөд нууцлагдмал байдлаар хэвээр үргэлжилж буй. Энэхүү хүн амины хэрэг нь далдуур хийгдсэн улс төрийн аллага гэсэн ойлголт өргөн тархсан хэвээр байна. Мөрдөн байцаалтыг тойрсон хэт нууцлаг байдал, мөн түүнд ахиц гарахгүй байгаа байдал нь мөрдөн байцаах ажиллагаанд түүнчлэн үнэнийг тогтоох улс төрийн үнэн хүсэл зориг байгаа эсэхэд итгэх итгэл үнэмшлийг ихээхэн хэмжээгээр мохоож байна. С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг илрүүлэх ээлжит оролдлого нь эдүгээ улс төрийн чанартай хоосон амлалт хэмээн өргөн олонд ойлгогдох болсон. Мөрдөн байцаах ажиллагаа нь үр дүнд хүрэхгүй байгааг тайлбарлах олон хүчин зүйлийн нэг нь улс төрийн оролцоо байж болохыг үгүйсгэх аргагүй…
Түүний байдлыг Монголын холбогдох эрх бүхий бүх байгууллага, түүний дотор төрийн тэргүүн, УИХ-ын Хүний эрхийн хорооны дарга болон бусад гишүүд, мөн Хүний эрхийн үндэсний комисс сөхөн тавьж байсан боловч ямар нэг хариу өгөөгүй бөгөөд Булганыг цагдан хорих нөхцөл өөрчлөгдөхгүй хэвээр байна. Эх сурвалжуудын нотолж байгаагаар, гэм буруугүйн презумпцийг үл хүндэтгэхээс гадна Булганыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж мөн олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчин хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байгаа ажээ. Мөрдөн байцаах ажиллагаа эхэлснээс хойш түүнийг ийнхүү хоёр дахь удаагаа хорьсон байна гэхчлэн онцолсон байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (September 13, 2016 11:42:53 am )
Арай худлаа байлгүйдээ!үнэн бол ч энэ хэрэг илрэх нь өнгөрчээ л гэж ойлгогдож байна.
-
Салхич шувуу (September 13, 2016 12:39:27 pm )
Булганыг аль эрт хорьж байцаах байсан юм. Цорын ганц амьд гэрчийг саяхан хорьж байцааж байгаа нь энэ маш тэнэг явдал. Тэгэхээр илрүүлэхгүй байх сонирхолтой нөлөө бүхий хүмүүс байна л гэсэн үг
-
dondog (September 13, 2016 1:06:46 pm )
Zorigiin hergiin talaar mash todorhoi medeelel boloh zuiliig ardchilaliin, anhdagchidtai hamtran zutgegch gej yarigddag shovgor Olzii gedeg hun mash todorhoi; tsaad ,Batuul, Elbegdorj 2-chini C.Zorigiig nuhuulchihlaa,, shuu dee gej Zorigiig alagdcanii daraahan Altan- huygt helj baican geed TV- geer 15-onii 11-r card biluu yarigdaj baican daa. teheer ter Olzii gedeg hun barimttai l um helcen baigaa shuu, Iim ezen ni todorhoi baigaa zuiliid Bulgan gedeg emegteig albaar buruutgaad baih hereggui l baigaa um bish uu. Bulgan tsor gants amid gerch gej yariad baigaa ter ni unen bolovch Bulgan, algiin chinee gants emegtei , alich talaaraa huchirheg bolcon luivarchidtai temtseldene gedeg, hench bodcon buteshgui hereg . Bulgan ene novshnuudiin zolioc bolood ongoroh bololtoi Odoo naad emegteigee cullaachee.
-
Зика (September 13, 2016 1:35:03 pm )
Бат-Үүл энэ 2-ыг нүүрэлдүүлээчээ
-
ЗОЧИН J&J (September 14, 2016 12:37:10 am )
Булганыг гэрчийн мэдүүлэг авахаар бус сэтгэл зүйн дарамтанд оруулж чандлах зорилготой байсан захиалга гэдэг ойлгомжтой – цаг нь ирэх байлгүй
5 Comments