antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2012 1 comment

У.Хүрэлсүхэд Тэргүүн шадар сайд болох хувь дутав

нийтлэсэн Admin

Монгол Улсын ерөнхийлөгч уг нь зөв шаардлага тавьсан л даа. Тэргүүн шадар сайд гэдэг албыг АН-ын даргад зориулж бий болгосон зүйл. Нэгэнт МАН, АН салж мөр мөрөө хөөсөн  юм чинь бэлдсэн суудлыг нь ч гэсэн байхгүй л болгох хэрэгтэй. Нэг ч гэсэн хэрэггүй албан тушаалыг алга хийж үргүй урсах зардлыг хэмнэх нь чухал юм. Зөвхөн Тэргүүн шадар сайдыг л  цалинжуулаад явдаггүй. Энэ мундаг сайдын албыг дагалдуулаад чамгүй олон оронтой баг ажилладаг юм. Ажлын алба гээд л.

Мөн Тэргүүн шадар сайдын харьяанд Бүртгэлийн ерөнхий газар , Стандартчлал хэмжилзүйн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрууд ажилладаг.  Эдгээр агентлагуудыг Шадар сайдын харьяанд шилжүүлэх юм билээ.
Ерөнхийлөгч Тэргүүн шадар сайдын орон тоо хэрэггүй, Батлах хамгаалахын сайд, Сангийн сайд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад парламентын гишүүн биш хүнээр томилохыг санал болгосон. Үүнийг нь АН дэмжиж, яаж ч байсан Ерөнхийлөгчийнхөө талд гэж гэдийж үзлээ.

Тэргүүн шадар сайдын албан тушаал хэрэггүй, дээрх гурван сайддаа өөр хүний нэр дэвшүүлэхгүй бол байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй, завсарлага авна  гэж бойкотлосон учир өчигдөр үдээс хойш МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь АН-ын бүлэгтэйгээ хамтарсан хуралдаан хийж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж Тэргүүн шадар сайдын орон тоог хасахаар болж буулт хийсэн юм.

АН-ын бүлэг завсарлага авчихвал Ардын намынхан олонхиороо түрий бариад батламжлах боломжгүй. Тиймээс гацаа үүснэ.
Ардын намынхны өргөтгөсөн хуралдаан нэлээн ширүүхэн болсон аж. Яахаараа Ерөнхийлөгчид загнуулж, хэлсэн үгийг нь ёсчилж байх ёстой юм, Үндсэн хуульд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болно гээд заасан байгаа. Ямар хууль зөрчсөн юм биш хэмээн шүүмжлэх гишүүд ч цөөнгүй байжээ. Харин У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайдын албыг нь байхгүй болгочихъя, би заавал сайд болох ч алба алга хэмээжээ.
Тэгээд  ингэж буулт хийгээд байхад АН зөвшөөрөхгүй завсарлага авна гэвэл жинхэнэ улстөржүүлээд  өгье, АН засгаас гарчихаад ажил гацаагаад,  засаг хуралдахгүй зогслоо гээд сурталчилахыг  үзүүлье гэсэн санал ч гарчээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Д.Хаянхярваа, Ж.Энхбаярыг сайд болгохоор зүтгүүлэх хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан байв.
Ингээд оройны 18 цагийн үед МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд ийм шийдэлд хүрлээ гэж хэвлэлийнхэнд мэдэгдсэн юм.
Зөрүүлээд л  АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр, Э.Бат-Үүл гишүүн хоёр   мэдээлэл хийж Тэргүүн шадар сайдыг албыг байхгүй болгохоор болсон нь сайшаалтай. Бид зөв шаардлага тавьжээ гэж өөрсдийгөө дөвийлгөөд авна лээ.
Харин гурван УИХ-ын гишүүнийг сайд болгохыг дэмжихгүй ч байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд завсарлага авахгүй гэв. Энэ нь үнэндээ батлаад яв даа л гэсэн үг. УИХ-ын чуулганаар хэлэлцэхэд МАН олонхи учир ярс хийтэл гараа өргөөд л батлана.

Уг нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдагийг хязгаарлах цаг болсон. Ачаалал ихтэй хоёр ажил давхар хашчихаар нэгийгээ орхигдуулж байгаа. Үнэндээ сайд болохоороо хууль тогтоох, бодлого боловсруулах үндсэн ажлаа зөнд нь орхидог нь  нууц биш. Дээрээс нь парламентын хяналтыг сулруулж, гүйцэтгэх засаглал, хууль  тогтоох засаглалыг холилдуулж байгаа муу жишиг л дээ.
Гэхдээ 2000 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад тусгачихсан учир хууль зүйн хувьд ямарч зөрчих зүйлгүй.
Хэрэв АН энэ чигээрээ УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүн болгохгүй гээд гүрийгээд байвал засгийн ажил гацаж олон түмний дургүйцлийг төрүүлэх нь лавтай. Өөрсдөө болохоор сайдын албыг  давхар хашиж болдог, өөр намынх болохоор болдоггүй юм уу гээд. Тиймээс АН-ынхан цаг нь оноогүй бойкот гэж үзээд Тэргүүн шадар сайдын албыг байхгүй болгоё гэж байгаа дээр нь дөрөөлөөд асуудлыг цааш нь явуулъя гэж шийдэж л дээ.
Энэ хэдхэн хоногийн хугацаанд  өвөр түрийдээ ороод тэврэлдэж байсан  МАН, АН хоёр улстөржүүлэхийг нэг үзүүлэх шиг болж байна.
Төлбөртэй мэдээлэл цацаж нэг нэгээ гутаагаад, үгэн дээр дөрөөлж асуудлыг дөвийлгөөд, бие биенээ үгүйсгэсэн мэдээллийг ар араасаа цуварч хийгээд л. Улс төрөө гэж.

Ц.Тэмүүлэн www.times.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 29, 2012 9:55:09 am )

    ene teneg deeshee bish dooshoo harj yav,,,… za

antalya rent a car