antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 13, 2016 13 comments

Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаж, Д.Булганыг суллав уу?

нийтлэсэн Admin

bulgan_1Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн үед Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг тагнуулын байгууллага онц ноцтой эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан нь тодорхой боллоо. Энэ нь эрх баригчаас сөрөг хүчин болж уруудсан Ардчилсан намын хувьд ээлжит сонгуульд нийслэл дэх ганц найдлага, нэг үгээр бол “бэлгэдэл” нь нуран унасантай ижил юм.
Улсын баатар Э.Бат-Үүл өчигдөр хэвлэлийн бага хурал хийж, өөрийг нь гэмт хэрэгт холбон шалгаж байгааг мэдэгдсэний дараагаар олон нийт орон нутгийн сонгууль гэхээс илүүтэй ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон үйл явдлыг тайлбарлаж байна. Төрийн эрх мэдлийг авсан МАН, тодруулбал, тус намын дарга М.Энхболдыг дээрх явдалд илэрхий холбож, Ерөнхийлөгчийн сонгуульд үзэлцэх замаа засч Ардчилсан намаас ирээдүйн өрсөлдөгчөө зайлуулж буй явдал хэмээн харж байх аж. Үүнтэй зэрэгцэн АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа Нийслэлийн прокурорт өгсөн нь олон нийтийн хардлагыг нэг цэгт аваачин зангидлаа. Тэрхүү нэг цэг нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль юм. Үнэхээр ч МАН, МАХН, АН гэсэн гурван нам Ерөнхийлөгчид хүнээ дэвшүүлэн өрсөлдөхөөс энэ удаад АН болон МАХН-аас нэр дэвшихээр яригдаж байсан нэр бүхий хоёр улстөрчийн хувь заяа юун сонгууль манатай болтлоо ээдэрч эхэллээ. Ингэснээр МАН-д илүү бололцоо нээгдэж буй мэт харагдаж байгаа, тэрчлэн МАН эрх мэдэл атгаж, хуулийн байгууллагыг удирдаж байгаа зэрэг хүчин зүйл хардлагыг дэврээж байна.Олон нийтийн сошиал сүлжээ болон олон мэдээллээс харахад үйл явдлыг улс төрийн учир шалтгаанаас ангид харж буй тайлбар, байр суурь бараг алга. Н.Энхбаярыг яллах шалтгаан, Э.Бат-Үүлийг сэжиглэх сэжим аль алиныг нь зүгээр хууль ёсны дагуу, шударга ёсны төлөөх тэмцэл гэж харах итгэл үнэмшил иргэдэд үлдээгүйг энэ бүхнээс харж болох байх.
Үндсэн хуулиар Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэл гэж тунхагласанчлан Ерөнхийлөгчийг “бэлгэдэл” гэсэн утгаар харж, хүндэтгэж заншсан иргэд нэг л өдөр экс ерөнхийлөгч Н.Энхбаярын оймстой хөл гозолзохыг хараад цочирдож байсан. Тийнхүү нэг л өдөр “гэмт хэрэгтэн” болж хувирсан Н.Энхбаярын тухай өнөө хэр нийгмийн олонх нь улс төрийн өс хонзонгийн золиос гэж боддог нь энэ удаад ч харагдаж байх шиг. Хууль хүн бүрт эрх тэгш үйлчилдэг гэдгийг илэрхийлэх ёстой Н.Энхбаярт шүүхээс оноосон ял, энэ удаад Э.Бат-Үүлийг ороож буй лай ланчгийн аль алийг нь улс төрийн хэрэг явдал гэдгээс өөрөөр харах бололцоо иргэдэд үлдээгүй нь өөрөө маш том асуулт дагуулсан үзэгдэл гэж хэлж болохоор.
С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг 18 жилийн турш хариултгүй явж ирсэн. Тэр аймшигт хэрэг гарснаас хойш төр хэдэнтээ эргэсэн. Өнөөгийн эрх барьж буй МАН-аас тухайн үед УИХ-д нэр дэвшиж байсан цагдаагийн хурандаа Д.Мөрөн “би гишүүн болвол хэргийг илрүүлнэ” хэмээн амлаж байсан нь ч бий. Гэвч хэрэгтэнг хэн ч илрүүлээгүй. Харин өнөөдөр Э.Бат-Үүлийг барин тавин сэжиглэж, шинжилгээ мөрдлөгийг эхлүүлсэн нь ямар учиртайг хуулийн байгууллагынхан тайлбарлаж амжаагүй байна.
Тийм ч учраас олон нийт улс төртэй холбон хардаж байна. Гэхдээ өрсөлдөгч хүчний зүгээс явуулж буй ажиллагаа гэх хардлагаас гадна Ардчилсан намынхны өөр хоорондын тэмцэлтэй холбох хандлага ч байгааг нуух аргагүй юм.
Хууль, шударга ёсыг сахиулах эрх, үүрэг бүхий байгууллагууд улстөрчдийн гар хөл, тэдний өс хонзонгийн арга хэрэгсэл болж байх вий гэдэс айдас, эргэлзээ сүүлийн хэдэн жил нийгмийг түгшээсэн нь үнэн. Харин сүүлдээ энэ айдас, эргэлзээндээ бүр дасч, хэвийн зүйл мэтээр хүлээж авах хандлага ажиглагдаж эхэлсэн нь л хамгийн том эмгэнэл болов уу.

Жич: Улсын баатар, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татаж буй гэх мэдээлэл цацагдсан өчигдөр талийгаачийн гэргий Д.Булганыг цагдан хорих төвөөс сулласан байж магадгүй бололтой. Учир нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Д.Булганыг цагдан хорьсноос хойш эзгүй, харанхуй байсан түүний гэрийн цонх өчигдөр орой гэрэлтэй байлаа.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (September 13, 2016 9:36:34 am )

    Бат-үүл орж харагдсан шүү

    • зүрх судас (September 13, 2016 1:09:28 pm )

      Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах олон үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660’000төг, сараар хэрэглэх нь 220’000төг. Утас: 96665038. Танилцуулга бичлэг: http://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • Yamarch unemshil alga (September 13, 2016 9:40:13 am )

    hudlaa Batuul alaagui

    • Баагий (September 13, 2016 10:37:33 am )

      Алаагүйг мэдэж байгаа тэр өөрөө хамт байсан юм уу?? Малгайгаа мартатлаа тэнд юу хийчихээд сандарч гарваа

  • Баагий (September 13, 2016 10:40:13 am )

    Одоо тэр Мөрөнг баривчилж үнэнийг хэлүүлэх нь зөв

  • zochinzochin (September 13, 2016 11:50:47 am )

    anh zorigiin gert mur ballasan nuhdvvd heregt holbootoi n todorhoi sh de

  • Зика (September 13, 2016 12:38:02 pm )

    МАНАН-ийн удирдлагууд бүгд холбоотой

  • зүрх судас (September 13, 2016 1:08:53 pm )

    Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах олон үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660’000төг, сараар хэрэглэх нь 220’000төг. Утас: 96665038. Танилцуулга бичлэг: http://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  • Баагий (September 13, 2016 1:22:57 pm )

    С. Баярыг Английн элчингээр томилно гэнэ үү???? Би энэ хүнийг шоронд суух ёстой гэдгийг мэдэж байна. Тэгэхгүй энэ монголд шудрага ёс яриад яах вэ????

    • Г.Батнасан (September 14, 2016 9:39:51 am )

      Элбэгдорж Баярыг Ангилд элчингээр томилохгүй бол ерөнхийлөгчөөс буусныхаа дараа Оюу толгойг хулгайлсан хамсаатнуудынхаа хамт шоронгийн хаалга татах болно. МАНАН-гийнхаан гэж…..

  • RP (September 13, 2016 1:42:00 pm )

    Bulganiig sullah boloogui

  • Anonymous (September 13, 2016 2:21:42 pm )

    batuul bulganiig nuxaj bxad ni zorig orood irsen gej l yariaad bgaa shuu.batuul alaagui ch gesen aluurching xarsan xun esvel ooroo alsan.batuul yaltchgui xolbootoi .odoo baatar tsoloo ogood shorondoo shoiliidoo.za tegeed nogoon uut gudamj tosol railbus sheedeg guur geed zondoo luivar bgaa.deerees ni daxin tolovlolt nertei luivardaa xuugee xam bolgoj tataj oruulsan ene xun yor ni uxex yaltai yum bna dooo

  • Г.Батнасан (September 14, 2016 9:35:04 am )

    М.Энхболд ерөнхийлөгчийн замаа засч байгаа гэхээс илүүтэй эрх баригчид уламжлал ёсоор бүхний анхаарлыг Батүүл, Энхбаяр нар луу ханаруулж байгаад араар нь нэг аймшигийн, луйварын, хулгайн шийдвэр гаргах гээд байгаа юм биш үү?

antalya rent a car