antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 27, 2012 7 comments

Алуурчдын диваажин

нийтлэсэн Admin

Тачигнасан жавар хургаж, саарал утаанд идэгдэн өнгө төрх нь бүүдийсэн Улаанбаатар. Нэг сая дахь иргэнээ хүлээн авч “Саятан хот”,  “Их хот”  гэхчилэнгээр утаат Улаанбаатараа цоллож цоллож чимээ намжсан ч дэлхийн томоохон хотуудын зэрэглэлд орсон Улаанбаатар энгийн хүний нүдээр харахад нэг л биш ээ.

Гэр хороолын давчуухан гудамжинд ойр орчмын оршин суугчид  хүний нүд хариулан байж муу усаа асгасан нь дов дош болтлоо хөлджээ. Хар саарал өнгө бүхий муу ус газрын хэвгийг даган урсаж аажимдаа хөлдөвч өдөр ирэх тусам урт болж хүрээгээ тэлсээр.
Хийх ажилгүй уйдсан нэгэн  ямар ч зорилгогүйгээр өдөржин гадуур тэнэж, эцэст нь багын найз эсвэл нутгийн нөхөртэйгээ таарч ганц шил юм хувааж уун газар онохгүй болтлоо согтож, шээс шивтэрний үнэр хамар сэтлэм үнэртсэн нэгэн хашааны булан цаг дугхийгээд сэрэхдээ гэрээ олохтойгоо болно. Ёстой л манайхны ярьдагаар “Согтуу хүн сохор ухаантай” гэгчээр гэрийн зүг гуйвж дайван тэнтэр тунтар ахлах. Ийн явахдаа юун гарцаар гарч цагаан шугамаа олох. Замын хаагуур ч хамаагүй гуйвж дайван гарч дуут дохио өгсөн нэгнийг “Май чи п…. минь” хэмээн шүлсээр үсчүүлэн салаавч өгч, юу юугүй цонхны шил хагалах нь уу гэмээр гараа далайж омогдоно.
Харин хотын нөгөө буланд “өвгөнтийнхэн” гэх ангилалд багтсан хир даг болсон хувцастай, нүүр нь аймшигт амьтны баг уу гэлтэй болчихсон хэдэн нөхдүүд өөрсдийн “эзэмшлийн” траншейндаа найрлаж хахир үнэртэй архи шилээр нь дамжуулан ууцгаана. Зарим нь даарах, өлсөх, гутрах гэгчийн зовлонг үзэхгүй болтлоо согтсон хэдий ч дулааны шугам бараадан унтахаа ой санамжнаасаа арчсангүй.
Их хот гэгчид “заавал” байх ёстой зүйлийн нэг нь биеэ үнэлэгч. Аль ч нийгэмд байдаг юм даа хэмээн мэдэмхийрэх нэгний амны зугааг гаргагч хүүхнүүд Улаанбаатар хотод лав л хуруу дарам цөөн биш. Соц нийгмийн үед “Улаанбаатар” зочид буудлын өмнүүр явж гадаадынханд биеэ үнэлдэг байсан хүүхнүүдийг “Улаанбаатарын хүүхэн” хэмээн нэрлэдэг гэдэг. Гэтэл “угсаа залгамжлагчид” өдгөө ч байдаг гэх. Тэд “мөнхийн зогсоол” болсон Улаанбаатар зочид буудал төдийгүй Саппоро, УБДС-ийн үүд орчмын талбайг сонгож зогсцгоодог аж.
Түм түжигнэж, бум бужигнасан хотын хөл хөдөлгөөн хамгийн ихтэй газар болгон “халаасны хулгайч” нар ээлжит золиосоо харуулан зогсоно. Тэдний өлөн нүд хүн бүр дээр тусавч харц нь тогтож өгөхгүй гөлөлзөх нь цаанаа хүйтэн. Цүнх, халаас гээд л хүн юмаа хийчихэж болох бүх хармаа сэлтийг нь өлөн нүдээрээ нэвт шувт нэгжих нь тэдний мэргэшсэн ажил. Харин хайш яйш, анзааргагүй нэгнийг араас нь дагаж эгзэг таарсан үед зөрөх төдийд л хүссэндээ хүрч хүний юмыг өөрийн болгох нь халаасны хулгайч нарын мэргэжил гэж болно.
Харин хаа нэгтээ хэн нэгэн бусдаас аврал эрэн нүдээ бүлтэлзүүлэвч мөнгө, өнгөний төлөө хүний амь бүү хэл өөрийгөө ч хянаж чадахаа байсан “Хүн араатан” найзыгаа, танилыгаа, ээжийгээ, аавыгаа, дүүгээ, эхнэрээ, нөхрөө, өөрт хамаагүй хэн нэгний амийг егүүтгэх.
Энэ мэтээр нийгмийн муу бүхнийг цогцлоосон утаат Улаанбаатар нэг талаар “Амьдын диваажин”. Өөрөөр хэлбэл хүний амь хөнөөж өөрийнхөө амийг өршөөлгөсөн амьд үлдэгчдэд амьдын диваажин байх нь зөв. Бүр хүний амь хөнөөчихсөн хэр нь хорьхон жилийн ял авч аз эз таарвал өршөөлийн хуулинд хамрагдан наранд дураараа алхах нь “Алуурчдын диваажин” биш гэж үү. Учир нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг түдгэлзүүлж хүний амь бүрэлгэсэн хүүхдүүдийг “Өршөөлийн хууль” гэгч энэрэнгүй хуулийнхаа хүрээнд суллаж байгаа. Өөрөөр хэлбэл эрдэнэт хүний амийг хууль тогтоогчид хийгээд Монгол Улсын Ерөнхийлөгч маань 20 жилийн хугацаагаар үнэлсэн. Хүний аминд хүрсэн хүүхдүүдийн нэг нь “20 жил нарсанд суугаад гарч ирэх нас байна” хэмээн аархсан гашуун үг ч бий. Тэгэхээр Ерөнхийлөгч маань гаргасан шийдвэрээ эргэн харах цаг аль хэдий хаяанд ирж, хаалга тогшиж байна.
Хамгийн эмгэнэлтэй нь өнөөдөр Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүд хүн амь, хүчингийн хэргээр “гаршиж” байна. Шил шилдээ даран гарах хүн амины хэргүүдийн дийлэхийг нь хүүхдүүд үйлдэж, үлдсэн хувийг нь өршөөлөөр суллагдсан эрхтэн дархтанууд үйлддэг гэх. Эмзэглэхгүй, эмгэнэхгүй байхын арга алга. Хүний амьд явах эрх алга урвуулахын төдийд арчигдаж мэдэх энэ нийгэмд айдас өвөрлөн алхахдаа насанд хүрээгүй хөвгүүдтэй ойрхон зөрөхөөс жийрхэнэ. Хэн нэгнийг туслаж, амиа авч үлдэнэ гэж горьдох ч хэрэггүй болсон цаг. Саяхан даа, хүн амины хэрэг хийсэн хүүхдүүдийг өршөөлийн хуульд хамруулан жил болгоод л сулласан тухай бас Өршөөлийн хууль гэгч учир дутагдалтай хуулийг эргэж харах тухай, өнөөгийн монголд цаазын ял байх ёстой юу аль эсвэл Ерөнхийлөгчийн хэлээд хүсээд байгаачлан энэ ялыг халж, хүний амь хөнөөсөн хэрэгтнийг 20 жил хорьдог болох уу гэдэг асуудлыг хөндөв. Нэг үгээр хэлбэл “Амийг амиар” гэдэг үгийг амийг 20 жилээр солих тухай асуудлыг л хөндөж бичсэн хэрэг. Энэ сэдвийг хөндсөний дараа эхлээд нэлээд хэдэн хүнээс дэмжлэг авч “Яг зөв сэдэв хөндөж зөв зүйл бичжээ” гэх урмын үгээр шагнуулав. Харин цөөхөн хэдэн хүн дээрх нийтлэлийг маань эсэргүүцэж  “Setguulch min de yu l bicheed bn daa ta nar hvn tsaazlah yun durtain 20 jil gdg chin aimaar shdee uhelgvi shorond hatwal harin ch jinhene yosooro zowlong oilgoj yllagdah busuu???” гэсэн цаазын ялын эсрэг, өршөөлийн хуулийг дэмжсэн сэтгэгдэл үлдээсэн юм.
Хэнийх нь зөв болохыг цаг хугацаа бас өршөөлд хамрагдаж суллагдсан хүмүүс харуулна. Монголд сардаа хичнээн хүн бусдын гарт амь насаа алдаж, хэдэн хүн 20 жилийн жил ял авах бол, 20 жилийн ял авсан хүмүүсээр дүүрэн шоронгоо хэдэн удаа өргөтгөх бол гэдэг асуултын тэмдгүүд ар араасаа хөвөрнө.
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХАМРАГДСАН П.СУМЪЯАЖАВ ДЭЭРЭМ ХИЙЖЭЭ
2009 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр П.Сумъяажав найз Д.Бямбадоржийн хамт танилынхаа гэрээс мөнгө хулгайлахын тулд нэг айлын хоёр охиныг золиослов. Тэд үгсэн тохиорч, өөрсдийгөө танигдуулахгүй байхын тулд Нарантуул захаас скоч, нүд, ам хамар гарах хэсэг нь цоорхой малгай, нарийн уяа зэргийг худалдаж авч урьдчилан бэлджээ.
Тэд бага насны хоёр хүүхдийн хоолойг хэрчсэний улмаас 4 настай охин амиа алдаж харин эгч нь азаар амьд үлдсэн юм. Алуурчид баригдсныхаа дараа “…Охид биднийг таньдаг байсан. Тэгээд танигдахгүй гэж баг өмсөөд ортол таньчихсан. Тэгэхээр нь хоолойг нь хэрчиж аргагүйн эрхэнд аминд нь хүрсэн. Том охиныг нь би, бага охиныг нь Д.Бямбадорж хариуцаж хоолойг нь хэрчсэн” хэмээн хээв нэг мэдүүлэг өгөх хүүхдүүд “Аргагүйн эрхэнд охидын хоолойг хэрчсэн” гэх. Бас нэг нэгээр нь “хариуцаж” авчээ.
Хоолойгоо хэрчүүлсэн дүү нь цусаа гоожуулан өр эмтэлмээр харцаар эгчээсээ аврал эрж ам нь ангалзан гар нь сарвалзаж байвч алуучид дутуу орхисон эгчийг нь гүйцээхээр ханцуй шамлан байжээ.
Анхан шатны шүүхээс П.Сумъяажавт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл, хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар ял оногдуулсан. Харин хам хэрэгтэн Д.Бямбадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйл 32 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Гэвч шат шатны шүүхүүд хэргийг хэрэгсэхгүй болгож Өршөөлийн хуульд хамруулжээ. Гэтэл саяхан охидын хоолойг хэрчихийг санаачилсан П.Сумъяажав энэ сарын 5-ны шөнө хоёр найзтайгаа бүлэглэн ломбард дээрэмджээ.
20 настай бүсгүйг шатаасан хүүхдүүд
16 насны босго шүргэж яваа  хүүхдүүд машин унаж үзэх хүсэлдээ хөтлөгдөн 20 настай бүсгүйг боомилон хороож хэргийн ул мөрөө баллахын тулд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Цагаан давааны тоосгоны үйлдвэрийн дээд хэсэгт байрлах жалганд аваачиж шатаажээ. Мөрдөн байцаалтын эхэнд хэргээ хүлээхгүй байсан хүүхдүүд хэдхэн хоногийн дараа хийсэн хэргээ үнэн мөнөөр нь мэдүүлсэн байдаг.
Хүний амь хөнөөсөн хүүхдүүд өршөөгдлөө
2008 онд Сүхбаатар дүүргийн нутагт 15 настай Б гэх охины амийг хөнөөн ул мөрөө баллан зугтсан Ө.Хэрлэнчимэг болон түүний хамтрагчдын хэрэг саяхан шийдвэрлэгдэв. Тэрбээр найз залуугаа хардан ийнхүү охины аминд хүрсэн байдаг.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс  Ө.Хэрлэнчимэг, Ж.Очбадрах нарт тус бүр 20 жил зургаан сар, С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нарт тус бүр 17 жилийн хорих ял оноож, Д.Отгонжаргал, Ж.Оч-Мандах, К.Тэмүүжин нарыг гэм буруугүй хэмээн цагаатгасан юм. Харин 17 жилийн ял сонссон С.Гантуяа, Ү.Ганболд, Д.Сарантуяа нар нь тухайн хэрэг гарах үед насанд хүрээгүй байсан учир “Өршөөлийн тухай хууль”-д хамрагдаж наранд гарчээ.

 
ӨРШӨӨГДСӨН ХЭРЭГТНҮҮД ЗОЛИОСЛОГЧОО ӨРШӨӨХГҮЙ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Өршөөлийн хууль”-д хамрагдан наранд гарсан алуурчид түрүүчээсээ давтан хэрэг хийсээр удлаа. Тэд өөрсдийгөө л өршөөлгөснөөс бус өөрийнхөө золиос болж байгаа хүмүүсийг хэзээ ч өршөөхгүй гэдгийг Ерөнхийлөгч маань мэдэж байгаа болов уу.
mass.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (January 27, 2012 4:25:13 pm )

    araichdeee huurhii hohirogsod ni teged byryytai bolj bgaa yum bn ldaa! hichneen hun ingej yalnaas m yltarch dahon dahin hun alah bolomj olgoj bgaa yum be? eronhiilogch ELBEGDORJa iin olon ylsad shagnal abah gej hiij bgaa chow,hoshgiroonoos bol mongoliin hichneeen hunii ami salhind hiiseh yum be?huniih ni hogjil deed tsegtee hursen ardchilsan hogjiltei ebropiin orond tsaaziin yalnaas onoodr zarim ornyyd ni tatagalzaagui bhad hun hogoor duursen MONGOLd arai bolooogui yum bishuu?ELBEGORJ ta eronhilogch bolsonoosoo hoish yu hiij giiguulebee????? UB iin ytaag byyryylahad ta yu hiib? benzinii uniin osoltiin esreg ta yu sanaachlab????arhinii uildberleliin esreg arhinii esreg suu yyj chow hiisenees uur yum er ni bn yy??????MONGOL yls iim eronhiilogch nertei alyyrchidtai sanaa 1tei huntei bhad yaj hugjihiin be???????myy chowchin ,hoshgiryylagch zailaasai…

  • Anonymous (January 27, 2012 6:46:27 pm )

    tsaazaar abah hun alah daa gol bish oor busad nohduud hun alah sanaa obortolj yabaag boliulah zoriolgotoi bolob uu humuusiin dund shvvhdseer baigaad 2 jil camert suulaad ugui geed guruusen hun hojdog ym bn daa tegeed erh cholootoi bolson doo gej yardag ym bn lee taarhaas aidas hurmeer nuhduud sullagdtsan urdniihaa ajiliig hiigeed yabj baih ym aa kkk bi ch aimhai l daa

  • Anonymous (January 27, 2012 9:58:06 pm )

    Arai denude ene utaag yanaa hort havdriin ehlel ta mini ee yanaa ene teneg 76g

  • Anonymous (January 27, 2012 10:09:33 pm )

    Setguulchee 25 jilshig sanagdaad bh yumdaa er ni mongold hun amidrah bolomjbhgui gazar

  • Anonymous (January 28, 2012 2:28:24 am )

    Ingesneeree Elbegdorj ooroo aluurchin! Niigmiig busnuulagch, anarchist!

  • Anonymous (January 28, 2012 9:18:33 am )

    Bi Norbegt amidardag.En bol delhiin hamgiin baga yltaioron.Hun albal 13 jiliin yltai tegeel dooshoo.Gehdee buh ym shiiddegdsen hun alah ymarch shaardlagagui ornii neg.Niigem uls tur ediin zasag hunii amidaral ok 100 hubi.Delhiid sainii jishee boldog oron.Getel neg udur 1 gar 80-90 hun alchihlaa.yliin deed hemjee 13n jiliin yl ugultei bish huulia uurchluud yliin hemjeegee nemeed hursen amjilt geed bga zuileese uharj bna.Tegsench humuusiin handlaga bol alah yl baih ystoi gej yrij bna.Mongol bol heree galuu duuriaj huluu hulduub gegchil bolj bna.Elbegdorjid sain zuil ih bi hamgiin hiisen muu zuil bol en ym.Setguulchtei sanal neg bna.1 setguulchich gesen zub harj buid bayrtai bna.amjilt

  • Anonymous (January 29, 2012 11:01:45 pm )

    ene bol hen negen huniig buruutgah tuhai yariagui l yum shig… manai niigem ene baitaguai enenees hund hun sonshiin araggui aimshigtai zuilsiig toohchgui ongordog ni “hun chono” bolson araatnuudiig tsag tutam bii bolgoj baidatai holbootoi baih.

antalya rent a car